ХАМГИЙН УЯН, ХАМГИЙН ШИНЭЛЭГ “УЯН” ХАДГАЛАМЖ ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРЛЭЭ

2014 оны 09 сарын 29

  Хязгааргүйд тэмүүлэх хүний хүслийн төгс нийцлийг олоход бэрх. Тэгвэл Голомт банкны хамт олон харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хамгийн уян хатан нөхцөл бүхий “Уян” хугацаат хадгаламжийн үйлчилгээг нэвтрүүлж байна.  Голомт банк мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч Инфосис компанитай хамтран үндсэн бүртгэлийн “Финакл” системийг Монголд анх удаа нэвтрүүлснээр  банк санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн болох Уян хадгаламжийг зах зээлд нэвтрүүлэх боломжтой болжээ. 

Санхүүгийн эрх чөлөөнд тэмүүлэгч хэн бүхэн өндөр хүүт хугацаатхадгаламжийг сонгож, хуримтлал үүсгэдэгчгэнэтийн хэрэгцээ, мөнгөний шаардлагатулгарах үедээхадгаламжаасаа зарлага гаргах нь тухайн хадгаламжийн хугацаа, хүү бүхэлдээ цуцлагдах шалтгаан болдог.  Харин Голомт банкны шинээр нэвтрүүлж буй “Уян” хугацаат хадгаламжнь харилцагчиддаа өөрийн хадгаламжиндаа хүссэн үедээ орлого хийх, хүссэн үедээ хэрэгцээт мөнгөө авах боломжийг олгож байна. 

Тодруулбал таны хугацаат хадгаламжаасаа авсан мөнгөн дүнд л хямдруулалтын хүү тооцох бөгөөд, харин үлдсэн мөнгөний хүү хэвээр хадгалагдаж үндсэн гэрээнийхээ дагуу мөрдөгдөх давууталтай юм.   “Уян” хадгаламжийн бас нэг онцлог нь таны хадгаламжийн хүү улирал тутам шатлан өснө.