Зүүн бүсийн сургалт амжилттай явагдлаа

2014 оны 09 сарын 25

 Монголын Хөлбөмбөгийн Холбооноос хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/“С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг МУ-ын 21 аймгийг 2 бүсэд хуваан, баруун бүсийн аймгууд Баянхонгорт, зүүн бүсийн аймгуудыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төвлөрүүлэн14 хоногийн хугацаанд зохион байгуулсан. 2014 оны 9-р сарын 10-22-нд Сүхбаатар аймагт зохион байгуулсан зүүн бүсийн сургалт амжилттай явагдаж дууслаа. МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат Азийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Шияаз Мухамед-ийг хүлээн авч уулзан сургалтын талаарх сэтгэгдлийг сонслоо. Шияаз Мухамедхэлэхдээ, “... сургалт маш сайхан явагдаж дууслаа. Монголын дасгалжуулагч нар сурах хүсэл эрмэлзэлтэй, юмыг хурдан хүлээж авч байсан тул хичээл явуулахад урамтай байлаа. Сургалт эхэлсэн эхний өдрийг сүүлийн өдөртэй харьцуулахад асар их өөрчлөлт гарсан. Энэ удаагийн сургалт орон нутгийн хөлбөмбөгийн хөгжилд томоохон түлхэц өгөх байх гэж найдаж байна” хэмээн дурьдлаа. МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат Азийн хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Шияаз Мухамед-ийн санал хүсэлт болон сэтгэгдлийг хүлээн авч, МХБХ-ны зүгээс талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа. 

Азийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Шияаз Мухамед TV-5  телевизд  уригдан ярилцлага өглөө


Танхимын сургалт


  Дадлагын хичээл