Энэ онд 22.2 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж авна

2014 оны 09 сарын 25

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өчигдөр эмнэлгийн тоног төх өөр өмж гардууллаа. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлг үүдийг дижитал рентген болон флюрографийн болон тархины бичлэгийн аппарат, ЭХО, лабораторийн, мэс заслын, ариутгал, угаалгын тоног төхөөр өмжөөр хангахаар 2.3 тэрбум төгрөг төсөвлөснөөс эхний ээлжийн 24 нэр төрлийн 1.2 тэрбум төгрөгийн өрт өг бүхий 79 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгс өн юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шударга өрс өлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэн бүрт олгох” зорилт тавьсан. Энэ дагуу эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авах хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, жилд 30-50 тэрбум төгрөгт хүргэнэ гэж заасан.

Тэгвэл энэ онд улсын төсвийн 22.2 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд нийлүүлэх юм. Үүнээс нийслэлийн амаржих гурван газар, хүүхдийн сувиллуудыг эх, нярайд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Тодруулбал, нярайн инкубатор, амьсгалын, фото эмчилгээний аппарат, судас тодруулагч зэрэг багтаж буй. Мөн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн 141 төвийг 16 нэр төрлийн 349.9 сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн оношлуураар хангажээ. 11 аймагт байгуулсан Оношилгооны төвийн тоног төхөөрөмж ч энд багтаж байгаа.

 

 О.БАТ-УНДРАХ