Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

2014 оны 09 сарын 25

 Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” компаниас өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дамжуулах шугам, тоноглолд засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү хуваарийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо Бага тойргийн 24, 64, 3-р байр, Нийслэлийн бүртгэлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, 25-р цэцэрлэг, Дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн орчмоор мөн Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 32-50, 66, 67, 78-р гудамжийн орчим цахилгаан хязгаарлах аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн зарим газар цахилгааны хязгаарлалт хийнэ.  Өнөөдөр болон ойрын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газруудыг хүснэгтээр харуулав. Цахилгаан хязгаарлалт энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж.