АЛТАН ДУНДЖИЙН ЭРЭЛД

2014 оны 09 сарын 25

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд эхэлнэ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ чуулганы эхэнд танхимынхаа бүтэц, бүрэлдэх үүнээ хэрхэн өөрчл өх тухай саналаа амласан ёсоороо танилцуулах учиртай. Улс төрийн хүрээнийхнийг догдлуулж, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй халуухан сэдэв нь энэ болоод удлаа. Сөрөг хүчнийхнээс эхлээд уг “хэлэлц үүлэгт” оролцогч олширч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүнийг тус бүртээ ашигтайгаар “зурж” эхлэв. Мэдээж энэ бүхэн таамаглал, санал төдий байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бүх талд ашигтайгаар цомхтгох алтан дунджийн эрэлд Ерөнхий сайд хатаж яваа нь гарцаагүй. Бас олон нийтийн зүгээс муу үнэлгээ авсан сайд нараа солихг үй бол асуудалд орно гэдгээ тэр мэднэ. Засгийн газрын хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнийхээ тухай урьдчилсан саналаа танилцуулсан гэх мэдээлэл байгаа ч эх сурвалж үүнийг үгүйсгэв. Юутай ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тойрсон хоёр хувилбар ярьж байна. Үүнийг дэвшүүлэгчид боломжоо ашиглах “тулаан” өрнүүлж байна гэсэн үг. 

ЕРӨНХИЙ САЙД БА “АЛТАНГАДАС”

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтангадас” фракцын хүн. Тус намын удирдлага, гол албан тушаалуудыг энэ фракцынхан толгойлдог. АН-ын хамгийн нөлөөтэй бүлэглэл гэсэн үг. Энэ хэсгээс буюу Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 2008 оны үеийнхтэй дөхүүлэх бодлого баримталж буй гэх мэдээлэл байна. Тэр үед Засгийн газар 11 яам, 15 сайдтай байсан. Тиймээс 2012 оны сонгуулийн дараа зарим нам, фракцид “бялуу” хүртээх үүднээс байгуулсан, задалсан яамдаа нэгтгэх тухай яриа биелэх нь бараг тодорхой болжээ. Асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирдэг учраас тэр. Н.Батбаярын мөрөөдлийг биелүүлэхээр байгуулаад, эцэст нь эдийн засгаа асуудалд оруулчихсан шийдвэрээ Ерөнхий сайд эргэн харж, Эдийн засгийн хөгжлийн яамыг татаж буулгаад Сангийн яаманд нэгтгэх юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас соёлыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төгсгөл хэсгийг нь авч, спортын салбарыг нэмж байгуулсан ССАЖЯ ч мөн цомхтголоор үгүй болно. Соёлын асуудлыг буцаагаад БШУЯ-нд нь өгнө гэсэн үг. Аялал жуулчлалыг нь хуучнаар байгаль орчны асуудалтай уялдуулах биз ээ. Улсын төсвийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг, “саалийн үнээ” хэмээн тодорхойлж, тусад нь байгуулсан Уул уурхайн яамыг Эрчим хүчнийхтэйгээ нэгтгэх юм байна. Зам, тээврийн яам мөн адил БХБЯтай нэгдэнэ. Ингээд зургаан яамыг гурав болгохоор 13 үлдэх юм. Шүүмжлэлд хамгийн их өртөж буй Н.Батбаяр сайд эхний “нэгдлээс” шигшигдэнэ. ССАЖЯ-ыг тэргүүлж байгаа Ц.Оюунгэрэл сайд явж, Л.Гантөмөр үлдэх байх. Учир нь Ц.Оюунгэрэл сэлгэх сайд нарын тоонд орж байгаа. Удаах нь мэдээж Д.Ганхуяг сайд. Ингээд 19 сайдын тоо гурваар цөөрснөөр 16 үлдэх нь. Үүнээс гадна “Шударга ёс” эвслээс сонгогдсон Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг солих ёстой гэсэн бодолтой хүн олон бий. Гэхдээ энэ хэсэгт зарим нэг саад учирч мэдэхээр байна.

МАН БА “ШОНХОР”, МОАХ-НЫХОН

Тэд бүгд нэг тал болчихжээ. Засгийн газар есөн яам, 11 сайдтай болно гэсэн төсөл бэлдчихээд тараагаад буй эзэд нь МАН-ынхан, бас АН-ын дээрх фракц гэнэ. Гадаад харилцаа, Сангийн, Хууль зүйн, Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Дэд бүтцийн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, Үйлдвэр, хөдөө аж ахуйн гэсэн есөн яамтай, үүн дээр Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэмээх яамгүй сайд нэмэгдэнэ гэсэн уг төсөл нь зөвхөн МАН ба АНын зарим фракцынхны л санал. Мэдээж бүтэц цомхон байх тусмаа сайн. Гэхдээ олон толгойтой фракцууд, Засгийн газарт хамтарсан намуудаа гомдоохгүй байх “үүрэгтэй” Ерөнхий сайдад бүтцийг ингэж “огцом” цомхтгох боломж байхгүй. 2008 онд АН, МАН хамтарч ажиллаж байсан тулдаа эдийн засгийн хямралыг давсан, одоо ч энэ туршлага л байдлыг аварна гэсэн бодолтой эрхмүүд энэ хоёр намд олон. МАН-ынхны зүгээс гишүүд дундаа “Засгийн газартай хамтрахыг дэмжих үү” гэсэн санал асуулга явуулаад амжсан гэх мэдээлэл байна. Гэхдээ энгийн гишүүдийн олонх нь үүнийг дэмжээгүй аж. АН-ын одоогийн удирдлагууд ч МАН-тай хамтрахыг дэмждэггүй. Харин “Шонхор”, МоАХ зэрэг фракцын хувьд МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулсан гэх. АН-д багагүй нөлөөтэй “Шонхор”, МоАХ хоёр энэ тал дээр нэгдэж ажиллах болсон учир “Алтангадас” хүчгүйдэж мэдэх. Тэд хэдэн сайд солиод зогсох биш, Засгийн газрыг танхимаар нь огцруулах талаар хамтарч хуралдахдаа ярилцсан гэх мэдээлэл байна.

МАН-ын туршлагатай гишүүн Д.Дэмбэрэл сонинд өгсөн ярилцлагадаа “Бүтцээ дахин өөрчлөх эрх Н.Алтанхуягт байхгүй. Тиймээс тэр мэдэгдэл нь Ерөнхий сайд ажлаа өгч, дараагийн хүн өөрчлөлтийг хийнэ гэж ойлгогдсон” хэмээн түншжээ. Бас ганц хоёр яамыг нэгтгэснээр өөрчлөлт болохгүй, одоо бүтцийг эвдэх нь зохисгүй, тэгээд ч байгуулсан яам нь биш, түүнийг тэрг үүлж буй хүн нь муу ажилласан биз дээ гэсэн санаа хэлсэн байна лээ. Үүнийг “МАН ба АН-ын хэсэг гишүүн хамтраад одоогийн бүтэц дээр нь шинэ Засгийн газар байгуулах сонирхолтой байна” гэж харж болохоор. “Шонхор” фракцынхны “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллага зун Буйр нуурын хөв өөнд хуралдсан. Энэ үеэр З.Энхболдын танхимыг байгуулах төлөвл өгөө боловсруулсан, уг хуралд МАН-ынхнаас оролцсон гэсэн яриа дэмий ч нэг гараагүйг эдгээр үйл явц батална. Бас АН дотроо хэрхэн зөрчилдөж байгааг мэдэж болох нь. МАХН МАН ба АН-ын зарим фракцын дэвшүүлсэн хувилбараас харвал Шадар сайдын албан тушаал байхг үй болно. Тэгэхээр МАХН нэг суудлаа алдана гэсэн үг. Барилга, хот байгуулалт, Зам, тээвэр, Эрчим хүчний яамыг нийлүүлээд Дэд бүтцийн хэмээн нэрлэвэл Ц.Баярсайхан толгойлж үлдэх магадлал хамгийн өндөр. Тэр хэл аманд бага өртдөг гиш үүн. Тэгээд ч энэ Засгийн газрын үед өсөлттэй байгаа салбар нь түүнийх. Харин А.Гансүх “явах” сайд нарын жагсаалтад орчихсон. Дээрээс нь Эрчим хүчний сайд М.Сономпилд энэ тохиолдолд аз таарахгүй. Эрүүл мэнд, ХАХНХЯ хоёр нэгдвэл мэдээж С.Эрдэнэ үлдэж, Н.Удвал явах нь зүйд нийцнэ. Энэ мэтээр “Шударга ёс” эвсэл, тэр дундаа МАХН-ын данстай гурван ч сайдыг дээрх хувилбарт “жийжээ”. АН, МАН-ын хамтрагчид ийм аргаар МАХН-ыг холдуулж, замаа засахыг хүссэн байж бас болно. Үүнийг МАХН-ынхан мэдээж зөвш өөрөхгүй. Тиймээс тус намын удирдлагууд Ерөнхий сайдтай уулзаж, “Засгийн газрыг хамтарч байгуулах гэрээгээ бүү хөндөөч” хэмээн хүссэн юм билээ. Бүтцийн өөрчл өлт, халаа сэлгээг зөвхөн АН дотроо хийх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа аж.

Ерөнхий сайдтай энэ талаар тохиролцсон гэсэн санаа МАХН-ын генсек Г.Шийлэгдамбын хэвлэлд өгсөн ярилцлагаас харагдаж байгаа. Гэвч Засгийн газрын тэргүүн түүнд зөвшөөрвөл, нам доторх фракцууд нь барьцана. “Яагаад зөвхөн АН дотроо сэлгээ хийдэг юм, муу ажилласан сайд МАХН-д ч бий” гэсэн хандлага цухалзаж эхлэв. Ийм нөхцөлд Ерөнхий сайд МАХН-ын талд орох уу, фракцуудынхаа үгийг сонсох уу. Энэ мэтээр олон нам, фракцын ашиг сонирхлын дунд Ерөнхий сайд хавчуулагдаж орхижээ. Тэр үе үе ийм байдалд ордог ч яаж ийгээд аргыг нь олчихдог. Одоо ч бас олон нийт болон фракцуудын эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй дундаж шийдэл олох байх гэж харъя.

 

 С.ТУУЛ