Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 09 сарын 25

11.00 цагт Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Чингис хаан” ОУНБ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус буудлын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Хүний наймааны эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээнээс “Гинжийг тасал” хүний наймааны эсрэг нөлөөллийн марафон гүйлтийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны талаар Төв аймгийн ЗДТГ, Монголын урлагийн ажилтны холбооноос мэдээлэл хийнэ.