И.УРАНГОО: Монгол загвараараа дэлхийд тэргүүлэхээр болсон гэж бодсонгүй гэсэн

2014 оны 09 сарын 24

 “Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгч И.Урангоо Италид болсон наадмаас тэргүүн байрын шагнал хүртжээ. Орчин үеийн чиг хандлагыг үндэснийхээ онцлогтой хослуулсан бүтээлүүдэд нь байгалийн өнгө зонхилсон нь дэлхийн уур амьсгал өөрчл өгд өж байгаа үед цагаа олсон гэж гаднынхан ам сайтай байсан юм билээ. Энэ талаар түүнээс тодруулснаа хүргэе.

-Танд баяр хүргэе. Оролцсон загварын шоуныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Загварын өлгий нутаг гэгддэг Италид Газар дундын тэнгисийн орнуудын дунд жил бүр зохион байгуулдаг шоунд захирлынхаа зөвлөснөөр оролцС лоо. Италийн таван хот дамжиж, долоо хоногийн турш үргэлжилсэн шоунд загварын бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд буюу үсчин, гоо сайханч, загвар өмсөгчид тус тусдаа баг болж оролцсон. Би “Make up” студийн нүүр будагч Отгонцэцэг, “Матрикс” салоны үсчин Гэрлээтэй хамтарч түрүүлсэн юм. Монгол, Итали, Казахстан, Узбекстан зэрэг долоон орны 30 гаруй уран бүтээлч оролцсоноос Итали хоёрдугаарт, ОХУ-ын баг гуравдугаар байрт орсон.

-Та ямар загвараараа оролцсон бэ. Мэргэжлийнхэн таны бүтээлийг юу гэж дүгнэсэн бол?

-Монгол хэв маяг шингээсэн, 2015 оны хавар, намрын өдөр тутмын загвараа танилцууллаа. Энэ шоунд оролцсоноор үзэл бодолдоо бат зогсоход нөл өөллөө. Бас суралцах зүйл их байгааг ойлгосон. Бидэнд сайхан түүх, бусдаас ялгарах онцлог, давуу тал бүхий ёс заншил, соёл өвлүүлсэн өвөг дээдэстээ талархаж байна. “Монгол загвар хоцрогдсон гэж бодож байлаа. Ийм сайн хөгжиж, бараг загварын ертөнцөд тэргүүлэхээр болсон гэж бодсонгүй” гэж мэргэжилтнүүд үнэлсэн нь их урам хайрласан.

-Нууц биш бол тэргүүн байрын шагналд юу өгсөн бэ. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Италийн их, дээд сургуульд суралцах эрхээр урамшуулсан. Мөн Миланд болох загварын шоунд оролцох урилга авсан. Итали хэлний бэлтгэлд сууж, ирэх жилээс сургуульд явахаар төл өвлөж байна. Удахгүй болох, олон улсын нэгэн томоохон загварын шоунд оролцохоор болж, шинэ загваруудаа урлахаар зэхэж байна.

 Б.ДӨЛГӨӨН