МОНГОЛ-БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛОВ

2014 оны 09 сарын 24

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан  2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Минск хотноо болов.  Монголын талын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн талын төлөөлөгчдийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников нар тэргүүлэв.  Хуралдааны үеэр хоёр орны худалдаа, зам, тээвэр, гааль, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэв.  Тухайлбал, Беларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг өргөжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар талууд санал солилцов.  Хуралдааны өмнөх өдөр тус улсын БЕЛАЗ, МАЗ, МТЗ зэрэг үйлдвэрүүд болон Дзержинский Агрокомбинатын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

 

  http://www.mfa.gov.mn