ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХААР АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ХУРАЛДАЖ БАЙНА

2014 оны 09 сарын 23

 Манай улсад сэтгүүлчдийн төлөө дуугарч, тэдний эрх ашгийг хамгаалдаг цөөн байгууллага байдгийн нэг нь Сэтгүүлчдийн эвлэл. Гэсэн ч сурвалжлагч, сэтгүүлч нар янз бүрийн шалтгаанаар шүүх, цагдаадаа тулахад тэднийг өмөөрч, өмгөөлдөг гэхэд учир дутагдалтай. Тиймээс сэтгүүлчид хэн нэгэн улстөрч, томоохон олигархи, эсвэл аль нэгэн монополь компанийн булхайг уудалсныхаа төлөө тэдний өмнө хүчин мөхөстөж, эрүүгийн ял сонсох тохиолдол бишгүй. Учир нь сэтгүүлчдийг шүүхийн хаалга татуулахг үйгээр асуудлыг нь шийддэг Хэвлэлийн зөвлөл Монголд алга. Герман, БНСУ, Швейцарь зэрэг орны Хэвлэлийн зөвлөл жинхэнэ утгаараа ажиллаж, улс төрийнх өн, ард иргэд, аж ахуйн нэгж нь ч тэр аливаа гомдлоо дээрх байгууллагад уламжилж, түүгээр маргаанаа таслуулдаг. Харин манайд эсрэгээрээ. Хэн нэгэн сэтгүүлчийн эсрэг зарга мэдүүлсэн байлаа гэхэд түүний бичсэн нийтлэлийн мөрөөр шалгаж, шүүн тунгаахын оронд гомдол гаргасан талд асуудлыг шийддэг дэг тогтчихсон. Харин саяхнаас энэ байдлаасаа салах цаг ирснийг хаа хаанаа ухамсарлаж, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллага, холбоод хамтран Хэвлэлийн зөвлөл байгуулахаар ханцуй шамлан ажиллаж буй. Ингэхийн тулд эхний алхмаа тэд хийсэн.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сард сайн дурынхан, салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, судлаач нарын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн “Медиа консул” групп байгуулан, үйл ажиллагаа явуулж байна. Цаашлаад Монголд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд ажиллах зөвлөл байгуулахаар Ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний тод илрэл нь өчигдөр болсон Хэвлэлийн зөвлөл байгуулах Ажлын хэсгийнхний зөвлөгөөн юм. Энэ удаагийн зөвлөлгөөн маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд гурван үндсэн асуудлыг шийдэх аж. Хэвлэлийн зөвлөл байгуулах Ажлын хэсгийн гишүүн, Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл, судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа “Гаднын мэргэжилтн үүдийг урьж, тэднээс туршлага судлах, гарц хайх зорилгоор “Дойчи велла” академийн шугамаар Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфрейд Проце хүрэлцэн ирлээ. Монголд Хэвлэлийн зөвлөлийг ямар загвараар байгуулбал илүү тохиромжтой вэ, бусад орныхтой харьцуулахад авах зүйл нь юу байна гэхчилэн гаднын туршлага судалж, хэлэлцэж байна. Эхний өдрийн хуралдаанаар Монголын Хэвлэлийн зөвлөлийн дүрмийг батлах бол маргааш (өнөөдөр) Ёс зүйн хорооны өргөдөл, гомдлыг барагдуулах журам гаргах зэргээр голлох баримт бичг үүд дээр ажиллана. Үүний дараа зөвлөлөө хэрхэн үүсгэн байгуулах, үйл явц, бүтцийг хэлэлцэх тодорхой гарцууд бий болно” гэж ярив. Гэхдээ Ажлын хэсгийнхний энэхүү хуралдаанаар шууд Хэвлэлийн зөвлөл байгуулчихгүй гэнэ. Хэлэлцэж, ярилцах асуудал мундахгүй байгаа бололтой. Тухайлбал, зөвлөлийн санхүүжилт тодорхойг үй, энэ байгууллага сонин, сэтгүүл, телевиз, сайт, радиогийнхны эрх зүй, тэдний эрх ашгийг нийтээр нь хамгаалах статустай байх уу, эсвэл эхний ээлжинд зөвхөн хэвлэмэл хэрэгслүүдийг хамруулах уу гэдгийг шийдээгүй байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тусгаснаар бол Хэвлэлийн зөвлөл нь тодорхой хэмжээнд төрөөс дэмжлэг хүртэх ёстой. Гэтэл эл хууль хараахан төрөөгүй байгаа. Ямартай ч Ажлын хэсгийнхний олонх нь Засгийн газрын Бүх нийтийн үүргийн сангаас зөвлөлөө санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн саналд нэгдэж байсан юм. Бусад орны жишгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нь өөрсдөө зөвлөлөө санхүүж үүлдэг. Гэхдээ манайд энэ механизм хэрэгжих үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй учраас нухацтай авч үзэх хэрэгтэйг зөвлөгөөний үеэр дурдаж байв.

 

О.БАТ-УНДРАХ