“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-Д 800 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН “ИРЖЭЭ”

2014 оны 09 сарын 23

Малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэх үүн, шинэ ургацын дээжийг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор ҮХААЯ-наас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулдаг. Тэгвэл ес дэх удаагийн үзэсгэлэн, худалдааны нээлт өчигдөр “Дүнжингарав” худалдааны төвд боллоо. Энэ үеэр ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж “Нар, хуртай сайхан зун болж, арвин ургац хурааж авлаа. “Намрын ногоон өдр үүд-2014”-ийг өмнөх жил үүдээс өргөн хүрээнд зохион байгуулж, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт амжилтыг олон нийтэд хүргэхэд анхаарч ажилласан. Нийт найман дүүрэг, 15 аймгийн аж ахуйн нэгж, хоршоо, бүлэг, иргэд 800 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэх үүнээ авчирчээ” гэв. Энэ сарын 26 хүртэл гарах уг үзэсгэлэн, худалдаанд 410 аж ахуйн нэгж, иргэн оролцож байна. Энд цагаан идээ, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс гадна шимийн архи, шар сүүгээр хийсэн чанамал, цэлцэгн үүр, халгайтай зөгийн бал, сармай дээлт чихэр, Завхан аймгийн Дэвтээр нуурын давс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн байв. Цагаан идээ захынхаас ялгаагүй үнэтэй, төмс, хүнсний ногоо, жимс харьцангуй хямд байлаа. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Д.Эрдэнэчулуун “Иргэд ногоогоо дөнгөж хурааж байна. Уржигдар манай нутагт цас орсон. Борлуулалт муу байгаа учраас ногоочид жилээс жилд ногоо бага тарьж байна. Зарим нь бүр тарихаа больсон. Өнгөрсөн жил төмс зарагдахг үй, малд өгсөн. Тиймээс энэ жил ногоочид төмс бага тарьсан тул үнэтэй байна” гэв.

 

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ