С.БАЯР: ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЗОВЛОН ТООЧИЛГҮЙ, ШУУРХАЙ АЖИЛЛААСАЙ

2014 оны 09 сарын 23

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяртай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Та эх орондоо ирээд удаж байна уу?

-Би ер нь эх орондоо байгаа. Улаанбаатарт янз янзын нийтийн арга хэмжээнд оролцоод байдаггүй л болохоос биш ерөнхийдөө Монголдоо байгаа. Гэхдээ ихэвчлэн хөдөө орон нутгаар явж байна.

-Та буцаж Америк явах уу?

-Хийлгэсэн хагалгааныхаа дагуу хяналтанд орж байх ёстой. Нэг, хоёр сар явчихаад бусад үед нь Монголдоо байна.

-Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар та ямар бодолтой байна вэ?

-За даа, би ч ордноос, ордон тойрсон мэдээллээс хол байгаа хүн. Хөдөө орон нутгаар явж байхад дэлгэр сайхан намар болж байна. Монголчууд маань амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Тиймээс ам сайтай л байна. Хараад байхад юмны үнэ өсөөд байна. Хүмүүсийн гар дээр тавьж байгаа мөнгөөр авдаг бараа үйлчилгээний хэмжээ нь багасаад байх юм. Тэгэхээр энэ нь болохгүй л байгаагийн шинж шүү дээ. Чухам яаж шийдэх юм гэдэг дээр бодох хэрэгтэй байх.

-Та хэдийгээр улс төрөөс хол байгаа хэдий ч Засгийн газар тойрсон асуудлаарх мэдээллийг сонссон байх. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар та юу хэлэх вэ?

-Би өөрөө Засаг тэргүүлж байсан хүний хувьд амаргүй ажил гэдгийг мэднэ. Хөндлөнгөөс зөвл өгөө өгөх шиг амархан зүйл байхгүй. Зовлон бэрхшээл олон л байдаг байлгүй. Гэхдээ зовлон тоочоод байлгүй шуурхай ажиллаасай, үр дүн гаргаасай билээ л гэж хүсэж байна.

-Удахгүй дараагийн сонгууль хаяанд ирнэ. 2016 оны сонгуульд таныг оролцоно гэсэн таамаг яриа явсаар л байгаа. Үүнд та хариулт өгөхгүй юү?

-Би хувьдаа сонгуульд оролцох бодол алга. Мэдээж сонгууль болж байхад хойш суугаад байхгүй байх. Намынхаа нөхдөд чадах ядахаараа тусална л гэж бодож байгаа.

-МАН-ыг лидерийн хомсдолд орсон, ирэх сонгуульд дэвш үүлэх лидер хомс байгаа гэж ярих юм. Энэ талаар та юу гэж бодож байна вэ. Ер нь намынхантайгаа та уулзаж байгаа юу?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Намынхаа нөхөд, удирдлагуудтай уулзаж байгаа. Зөвлөгөөг минь асуусан нөхцөлд би өчүүхэн бага туршлага дээрээ үндэслээд санасан бодсоноо тодорхой хэлдэг. Лидерийн хувьд хэдэн хүн нийлж сууж байгаад лидер гаргаж ирдэггүй л дээ. Лидер өөрөө төрдөг. Цаг үе төрүүлдэг. Залуу лидерийн хувьд манай намд сайхан залуучууд байгаа. Цаг хугацаа, тэр хүний хичээл зүтгэл, олны дунд байгаа нэр хүнд нь чухал. Аз тохиол гэж бас бий. Энэ бүхэн нийлэхэд залуу лидер нэг бус, нэг хэсэг төрнө гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

 

 Р.ОЮУНЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.253 mundag hun dee tsag hugatsaa shuune dee yamar hun baisniig ni
202.21.106.107 түүнд монголын төлөө цохилох зүрх байхгүй хүн төрлөхтөний шааш шавхруу
202.21.106.107 оюутолгойн гэрээг ахлаж улс орон ард түмнээ худалдаж баяжсан хулгайч
  • 2014 оны 09 сарын 30
103.229.120.153 Ug n Mingol Ulsiin turd ih heregtei hun yumsan. Nam damnsan ursuldugchid n tuunees uhtelee aih yum daa. Ene hun shunaltai bol ali hediin uuriin frakts, hureellee uusgeed undurluguus buuhgui zuuraldah bsan. 2008 onii songuuliin umnuh halz yariltslagad huurhii Ebi- g bhgui bolgoson doo. Huvi huniihee huvid, medleg bolovsroliin huvid, uls turchiihee huvid tolgoi iluu gedgee haruulsan. Getel nuguu Ebi n odoo bers gartsan l davhij yavna. Mongol tumnii min zaya tushih boltugai.
202.21.106.250 ЭнэМАН лидер гэх сайн улс төрчгүй болоод удаж байна. Баярын хэлдэгээр залуу лидер хэзээ нэгэн цагт төрөх байлгүй дээ.
119.83.70.80 Нэг л их хүн муулсан хүмүүс байх юм. Худлаа хэт фанат байдлаар дэмжихээсээ илүү юмны цаад наад учрыг нь бодож дэмжээсэй. Ардчилсан намыг уг нь овоо юм хийх байх гээд дэмжсэн нэг л санаанд хүрэхгүй байгаа нь үнэн шүү дээ.
202.131.234.50 монголын баялгийг Фрийдланд-д бэлэглэж хэдэн сая долларын авилга авсныг монгол хүн бүхэн мэдэж байгаа,хөгжилтэ
220.102.66.247 Zugeer shaa bayraaa usa bga baij Mgl bga gej shaaana chi udahgui enhbayar in araas oimosoo gyalzuulah boltguiii gej erooe bas hagalgaa genee zaluu huuhen nuhaad usad bga chin tagnaad me deed bna
202.180.220.35 Bayar l mgl-d kheregtei baian daa, oor oligtoi khun alga
103.229.120.237 hulgaichiig bariarai ATG
103.229.120.237 зөв
  • 2014 оны 09 сарын 30
202.126.89.199 Bayariig hun gej bodohgui bn