“ИСЛАМЫН УЛС” АРГЕНТИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАНАЛХИЙЛЖ, ЕВРОКОМИССЫН ТӨВ БАЙРАНД АЛЛАГА ҮЙЛДЭХИЙГ ЗАВДЛАА

2014 оны 09 сарын 22

 Ромын хамба ламтай дотно харилцаатай хийгээд Палестиний асуудлаар баримталдаг байр сууриас нь үүдэж “Исламын улс” бүлэглэл Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерт заналхийлжээ. Энэ талаар цагдаагийнх нь байгууллага түүнд дуулгасан байна. Хууль сахиулах байгууллагууд энэ явдлыг шалгаж байгаа гэж хатагтай Киршнер өнгөрс өн бямба гаригт сэтгүүлчдэд ярьсан байна. Алан хядагчдаас эмээхгүй байгаа бөгөөд аюулгүй байдлаа хангах талаар нэмэгдэл арга хэмжээ аваагүй гэж тэр бас онцолжээ. “Исламын улс” одоо Сири, Иракийн нэлээд хэдэн мужийг хяналтандаа аваад Засгийн газрын цэрэг, зэвсэглэсэн сөрөг хүчнийхэнтэй дайн хийж байна.

Америкийн цэргүүдийг зэвсэглэх, дээрх бүлэглэлийн эсрэг тэмцэж буй Сирийн босогчдод сургалт явуулахыг зөвшөөрсөн хуулийг АНУ-ын Ерөнхийл өгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт батламжлав. Энэ алан хядагч бүлэглэлийн хоёр этгээд Еврокомиссын төв байранд мөн хүний амь сүйтгэхээр зэхэж байсныг Брюссель хотын цагдаа нар таслан зогсоож, сэжигтнүүдийг баривчилжээ. Тэд Гаага хотод амьдардаг бөгөөд хэд хэдэн аллага үйлдэхээр төлөвлөж байсан аж. Лалын дайчдын эгнээнд европчууд байгаа нь хэдийнэ илэрхий болсон юм. Сирийн лалынхан дотор 2000 орчим европ хүн тулалдаж явна гэж долдугаар сард Норвегийн тагнуулын байгууллага мэдээлж байсан бол Асадын эсрэг дайнд 5000 хүртэл европ хүн байлдаж байгаа гэсэн баримт ч байдаг.

 

 Р.ЖАРГАЛАНТ