Ам.долларын үнийн ралли дээд амжилтад дөхөв

2014 оны 09 сарын 22

 Олон хоногийн турш дараалан чангарч буй алтны үнийн ралли нь өсвөр насныхан “The Beatles”-ийн цомгийг худалдан авч байсан, Линдон Жонсон Холбооны нөөцийн сангийн удирдлагыг гартаа атгаж байсан 1967 оны түүхийг дахин давтаж буйг “Bloomberg” онцоллоо. Учир нь ам.долларын индекс 10 дахь долоо хоногтоо дараалан чангарсан нь 1967 оны гуравдугаар сараас хойших хамгийн удаан үргэлжилсэн ралли аж. “Холбооны нөөцийн сан болон Английн Төвбанк хоёул бодлогын хүүгээ ирэх жил өсгөх байх. Тэгэхээр ам.доллар болон фунт стерлингийн хувьд ханш нь чангарах таатай нөхцөл бүрдэнэ” хэмээн Лондон дахь “Bank of America Merrill Lynch”-ийн Валютын арилжааны хэлтсийн дарга Атанасиос Вамвакидис мэдээлжээ. Ам.долларын индекс энэ онд 5.9 хувиар дээшилсэн байна. Харин өнгөрсөн сард уг мөнгөн тэмдэгт нийт 3.2 хувиар чангарсан бөгөөд “Bloomberg”-ийн судалгаагаар энэ нь хамгийн их чангарсан валют юм байна. Харин иений ханш 3.3 хувиар хямдарсан нь хамгийн таагүй үзүүлэлт бол евро 1.1 хувиар суларчээ.