“ДҮНЖИНГАРАВ”-Т УРГАЦЫН БАЯР ЭХЭЛЛЭЭ

2014 оны 09 сарын 22

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд 2014” нэгдсэн үзэсгэлэн, худалдаа энэ сарын 20-нд “Дүнжингарав” худалдааны төвд эхэллээ. Энэ сарын 26-ны баасан гаригийг дуустал үргэлжлэх энэ арга хэмжээ “Алтан намар” шинэ ургацын баяр, “Эрүүл хүнс” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, “Шилмэл мал” үзэсгэлэн, худалдаа гэсэн гурван хэсэгтэй. Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс, ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэ арга хэмжээг Улаанбаатар хотод ес дэх жилдээ зохион байгуулж байна.