“ЭРДЭНЭСИЙН АРАЛ”-ЫГ ТОХИЖУУЛЛАА

2014 оны 09 сарын 22

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хороонд орших “Эрдэнэсийн арал” бичил цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлаж, ногоон байгууламжийг нь нөхөн сэргээж, тохижууллаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 4800 ам метр талбайд зүлэг шинээр тарьж ургуулсны зэрэгцээ долоон төрлийн 410 ширхэг мод, 16 нэр төрлийн 948 ширхэг бут, сөөг тарьсан байна. Мөн хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрд үүлэх зорилгоор сагсан бөмб өгийн 20х10.7 метрийн харьцаатай талбай байгуулж, 18х15 метр талбайд бүх насны хүүхдийн онцлогт тохирсон шинэ тоглоом суурилуулжээ. Эвдэрсэн усан фонтаныг сэргээн засварлаж, бүрэн ашиглалтад оруулан, сүүдрэвч, дүүжин, цэцгийн мандлын суурь, зүлэгт талбай бий болгон, шороотой талбайг эко хавтангаар хучин, цэцэрлэг доторх болон эргэн тойрон дахь явган хүний нийт 789 ам метр зам, талбайн хавтанг шинэчилсэн байна. Үүнээс гадна шинэ загварын, 670 метр урт хайс суурилуулсан уг хүрээлэнг энэ сарын 19-нд нээсэн юм.

 

 Х.БОЛОРОО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД