МОНГОЛ, ЯПОН УЛСЫН ХАРИЛЦААНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ИРГЭДИЙГ ШАГНАВ

2014 оны 09 сарын 21

 Монгол, Япон Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах япон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 19-ний өдөр гардууллаа.  Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Парламент дахь ЛАН-ын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяаши, дээрх бүлгийн зөвлөх, ЛАН-ын Ерөнхий зөвлөлийн дарга Т.Никай, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияама,   “Шицүкэ но кай” нийгэмлэгийн тэргүүн Н.Ито, Гадаад хэргийн дэд сайд асан Р.Като, “AMDA” ТББ-ын тэргүүн Ш.Сүганами, “Ардын дипломатын нийгэмлэг”-ийн зөвлөх П.Гялпо, Мияаги-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Канно, “Хөх тэнгэр” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ш.Учида нарыг “Алтангадас” одонгоор,  “Асая Тэк” компанийн захирал Ш.Амемияа, “Тошиба Солюшнс” компанийн ажилтан К.Марүока, Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөр”ийн зөвлөх Т.Күникүмо нарыг “Найрамдал” медалиар тус тус шагнав. 

 Зүүн талаас: Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияама, “Шицүкэ но кай” нийгэмлэгийн тэргүүн Н.Ито, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Я.Шиозаки, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар нар

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД