СТРАТЕГИЙН ОРДУУДААСАА ТАТГАЛЗАХ УУ

2014 оны 09 сарын 19

 УИХ одоогоос найман жилийн өмнө Ашигт малтмалын тухай хууль баталсан. Оюутолгойн ордыг нээсэнтэй холбоотойгоор байгаль орчноо хамгаалах, баялагтаа эзэн суух гэсэн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал, эсэргүүцэл тэмцэл дунд энэ хуулийг хэлэлцэн, баталж байв. “Газрын дорх баялаг ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн тулгуур заалтад үндэслэсэн энэ жагсаал тэмцлээр С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай гээд иргэний хөд өлг өөний анхдагчид тодрон гарч ирсэн түүхтэй. Украины “Оранж” хувьсгалыг Монголын хөрснөө буулгасан тэдний хичээл зүтгэлээр стратегийн ач холбогдолтой ордод төр 34-50 хүртэлх хувийг нь эзэмших заалтыг хуульд тусгаж чадсан. Үүгээр ард түмэн баялагтаа эзэн байх эрх олгосон юм. Ашигт малтмалын тухай хуулийн “Ашигт малтмалын өмчл өл”-ийг тодорхойлсон 5.3, 5.4 дэх заалтаар улсын болон хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр 34-50 хүртэл хувийн оролцоотой байхаар заасан. Энэ дагуу УИХ 27 дугаар тогтоол баталж, нэр бүхий 15 ордыг стратегийн орд хэмээн тодорхойлсон нь өнөөдөр цагаан дээр хараар баталгаажсан хэвээр байгаа. Харамсалтай нь ард түмний эрх ашигт нийцэж, стратегийн гэх ач холбогдлоо хуулиар хамгаалуулсан уг заалт энэ УИХ, Засгийн газрын үед гууль болчихоод байна. Хуулийн зүйл, заалт, УИХын тогтоол бүгд өөрчлөгд өөг үй. Тэгсэн атлаа улс орны эдийн засгийн эмзэг үеийг далимдуулан УИХ дахь улст өрчдийн хуйвалдаанаар ард түмэн баялагтаа төрөөр дамжуулан хувь эзэмшилтэй байх, хяналт тавих хуулийн заалт зөрчигдөж эхэллээ. С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга гээд ард түмнийг баялагтаа эзэн суухыг уриалж асан эрхмүүд өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сонгогдон төр түшилцэж байгаа. Гэвч тэртээ олон жилийн өмнө жагсаж, тэмцэж байж баялагтаа эзэн байх эрхийг нь хуульчилсан Ашигт малтмалын хууль ийнхүү зөрчигдөж байхад чимээгүй суухын учир юунд байна вэ?

2014 оны долдугаар сарын 1. Энэ өдөр УИХ хаврын чуулганыхаа хаалтын хуралдааныг хийж хэд хэдэн хууль, тогтоолыг чимээ шуугианг үйгээр нам дарж, сэм хуйвалдан баталсан юм. Түүний нэг нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой зэс, молибдений Цагаан суваргын ордыг “Монголын алт” буюу МАК компанийн мэдэлд 100 хувь шилжүүлэхээр тогтсон явдал. Дэлхийд үнэлэгдсэн Монголын зэс, молибдений Оюутолгой ордын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Цагаан суваргын орд бол нөөцийн хэмжээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 5.3 болон 5.4 дэх заалтын аль алинаараа төрийн хувь оролцоотой байх ёстой ард түмний өмч юм. 2007 оноос хойш энэ ордод төрийн хувь хэмжээг тохиролцохоор үе үеийн Засгийн газрынхан хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. Гэтэл чоно борооноор гэгчээр Монгол түмний их наадам, амралтын үеийг тааруулан, хувийн эзэмшилд бүрэн шилжүүлэхээр болсон нь ард түмний баялгийнхаа багахан хувийг эзэмших эрхэнд бүдүүлгээр халдсан явдал болов. Түүхийн хуудас эргүүлж, баримт сөхвөл Цагаан суваргын энэ ордыг яах аргагүй төсвийн хөрөнгөөр буюу ард түмний татварын мөнгөөр нээн илрүүлж, нөөцийг нь тогтоосон нь үнэн. Тиймдээ ч өнөөдрийнх шиг баялгийн хулгай, улстөрчдийн хуйвалдаан газар аваагүй байсан 2007 онд УИХ-ын тогтоолоор энэ орд бол стратегийн ач холбогдолтой, төрийн хувь оролцоотой байх ёстой хэмээн Монголын төр, ард түмэн хүлээн зөвшөөрсөн юм. Анх В.И.Данилов, Ю.А.Шипков нарын удирдсан геологийн ангийнхан 1952 онд 1:200000 масштабын зураглал хийж, 1964-1982 он хүртэл бүхэл бүтэн 18 жилийн хүч хөдөлм өр, хөрөнгө мөнгөөр эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Цагаан суварга гэх энэ том ордыг нээж илрүүлэн, нөөцийг нь тогтоожээ. Тэр үеийн санхүү хөрөнгийн баримт сэлтийг нь сөхөж үзвэл, өнөөдрийн мөнгөн дүнгээр хэдхэн сая төгрөг мэт боловч тэр үедээ (дээд боловсролтой сэхээтнүүдийн сарын цалин 1200 төгрөг байсан гэж тооцвол) төсвийн их хэмжээний мөнгийг үүнд зарцуулсан нь бэлхнээ үлдсэн. Гэтэл одоо тухайн үеийн төсв өөс гаргаж байсан энэ хөрөнг ө мөнгийг бага хэмээн тооцож, одоогийн зарцуулсан хөрөнгийн 0.0002 хувьтай тэнцэхээр үнэлсэн нь бодитой, үндэслэлтэй тооцоо мөн, эсэхэд холбогдох төрийн албаныхан хариулт өгөх учиртай. МАК болон “Хөх тэнгэр тур” гэх хоёр компани энэ ордыг эзэмших болсон 2005 оноос хойш хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байлаа ч ард түмний баялгийг хүчээр, мөнгөөр “худалдан авна” гэдэг нь ардчиллын зарчим биш ээ.

Төр Цагаан суваргын ордод хувь эзэмшихийн тулд 350 сая ам.долларын хөрөнгө оруулах ёстой гэж МАК-ийнхан төрд тулгасан. Тэгвэл 1952 оноос хойш 1982 он хүртэл Зөвлөлт, Монголын геологчидын гаргасан хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг Монголын төр яагаад үнэлсэнгүй вэ? Цаашид энэ ордыг ашиглахад баяжуулах үйлдвэр байгуулах, өндөр хүчдэлийн шугам татах, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь үнэн. Энэ бүхнийг хувийн компани тооцоолж, үнэлж төрийн эзэмшлийн хувь хэмжээнд таарсан хөрөнгө оруулалт нэхэж буйг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 буюу “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн хуулийнхаа заалтыг УИХ үл ойшоосонд одоо үүссээд байгаа цаг зуурын эдийн засгийн хүндрэл гол шалтгаан болох учиргүй. Ногоон, цэнхэр, яагаан тасалбараар хамаг байдгаа хувьчилсан. Тэглээ гээд хувийн компаниуд худалдаж аваад ихэнхийг нь шахам дампууруулж, олон мянган хүнийг ажилг үйчүүдийн эгнээнд шилж үүлж, хэсэг бүлэг гэр бүл баяжиж хөрөнгөжсөн гашуун ч гэсэн түүх хуучраагүй.

Хувьчлагдаагүй үлдсэн, хувийн эзэмшилд бүрэн шилжиж, хэдхэн гэр бүлийн өмч бололгүй хуулиар хамгаалагдсан цөөхөн баялгийн маань нэг нь стратегийн 15 орд байсан юм. Харин одоо Цагаан суваргын ордыг хувийн эзэмшилд 100 хувь шилж үүлсэн УИХ-ын энэ шийдвэр үлдсэн стратегийн ордуудад төрөөс мөнгө нэхдэг өрөөсгөл жишиг тогтоох бус уу. Шинэчлэлийн Засгийн газар дээрх 15 ордоос гадна хоёрдугаар хавсралтаар баталсан 39 орд, түүн дээр нэмээд долоон ордыг стратегийн ордод шинээр оруулах төслийг УИХ-д өргөн барина хэмээн хоёр жилийн турш хүлээлт үүсгэсэн. Гэтэл эхнээсээ энэ бүхэн худал болж байна. Бүтэн гурван жил хүлээлт үүсгэж, гацааж, царцаасны эцэст УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ордод шинээр оруулах ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хассан талаар энэ ордыг 100 хувь эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “МОЭНКО” компани энэ зун олон улсын мэдээллийн хэрэгслээр албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл манай Засгийн газар, холбогдох яамд энэ талаар ямар ч байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар стратегийн ордод оруулахаар яригдаж байгаа ордуудаас Хөшөөт ийнхүү сугардгаараа сугарсан бол хуулиараа стратегийн орд байсан Цагаан суварга улст өрчдийн хуйвалдаанаар хувийн эзэмшилд 100 хувь шилжчихлээ. Харин одоо Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдэж байна.

 

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ