16 ЯАМЫГ ЕС, 19 САЙДЫГ 11 БОЛГОЖ ЦӨӨЛНӨ

2014 оны 09 сарын 18

 Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын одоогийн нүсэр бүтэц, бүрэлдэхүүнээрээ хийх эцсийн хуралдаануудын нэг. Тэргүүн нь танхимдаа сэлгээ хийх талаар мэдэгдсэнээс хойш энд тэндээс элдвийн таамаг дэвш үүлж буй. Тэгвэл тэд танхимынхаа бүтцийг өөрчлөх талаар төсөл боловсруулсан байна. Таамаглал бус төслөөс харахад 16 яам, 19 сайдаа Ерөнхий сайд, сайдын статустай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг оролцуулан 11 сайд, есөн яамтай болгохоор төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Шадар сайдгүй болж, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам одоогийн нэрээр үлдэж, зарим талаар чиг үүрэг, эрхлэх асуудал нь нэмэгдэхээр байгаа юм. Харин бусад 11 яамыг нэрнээс нь авахуулаад нэгтгэх маягаар дөрөв болгох нь. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Дэд бүтцийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэмээн нэрлэжээ. Яамдыг нэрлэсэн байдал хийгээд харьяа байгууллагуудыг тараан байршуулснаас харвал энэ л Засгийн газрын үед цоо шинээр бий болж, багагүй хэл ам дагуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам үндсэндээ үгүй болж байгаа юм.

Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар энэ мэт таамаглал дэвшүүлж, энэ хэмжээнд хүргээсэй гэх хүсэл байсныг үгүйсгэхгүй. Энэ нь яамны эрхлэх асуудал, чиг үүргийн давхардал, үр ашигтай ажиллах болон толгойлсон сайдынх нь ажил үүргийн хариуцлага, биелэлт зэргийг зэрэгцүүлэн шүүмжилдгийг Н.Алтанхуягийн танхимынхан хүлээн зөвшөөрч буй хэрэг бололтой. Нөгөө талаас энэхүү төсөл нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц рүү буцаж хэлбийсэн шинжтэй. Юутай ч энэ төслийн дагуу яамд, сайд нарыг цөөлж, базаж чадвал эдийн засгийн агуулгаараа ихээхэн үр ашиг дагуулах нь лав. Харин нэгтгэж, тарааж тунг нь тааруулахыг хичээсэн бүтцийн өөрчл өлт өд хэн гээч эзэн суух нь аанай л таамаг, цуурхал хэвээр буй. Угаас улстөр дэх хувь хүнтэй холбоотой асуудал нь хар, хор сүлэлдэх сэжим болдог хойно халуухан тэмцэл өрн өж байгаа нь тодорхой. Нам дотроо, бүлэглэл фракц хооронд, эвсэл хамтрагчийн дунд сайдуудын томилгоог тойрсон бодлого, болзол, амлалт хөвөрч, хөөсөрч байгаа нь илт. Эл байдал УИХ-ын танхимд алх дуугарч, алга нижигн үүлсэн томилгоо хүртэл үргэлжлэх нь гарцаагүй.

 

 Б.НОМИН