Өрсөлдөөний “ХОРИГ”-ийг давсан цахилгааны үнэ

2014 оны 09 сарын 18

 Монголчууд цахилгаан эрчим хүчний төлбөрөө энэ сарын 15-наас таван төгрөгөөр нэмэгдсэн тарифаар өгч эхлэв. Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүд долдугаар сарын 21-нд хуралдахдаа наймдугаар сарын 10-наас эрчим хүчний үнийг таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж байна. Уг шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж буй. Угтаа ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны дараа эрчим хүчний үнийг нэмэх эрх зүйн үндэстэй гэнэ. Харин тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооныхон манайх хууль зөрчөөгүй, хэнээс ч асуухгүйгээр үнэ тарифыг тогтоох эрхтэй хараат бус байгууллага гэж мэтгэлээ. Эрх зүйн үндэслэлээ ч гаргаж тавьцгаав. Хэвлэлээр хэсэг шуугисан маргаанаас хэнийх нь зөв эсэхийг иргэд ойлгосонгүй. Одоо ч ойлгомжгүй байдал үргэлжилсээр байна. Эрчим хүчний зохиуцуулах хорооны хэвлэлийн төл өөл өгч “Үнэ тариф нэмсэн шийдвэр хүчинтэй үргэлжилж байгаа. Энэ сараас компаниуд нэмэгдсэн үнээр тооцож, цахилгаан эрчим хүчний төлбөрөө авна. Манай хороо гаргасан шийдвэрээсээ буцахг үй” гэв. Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай гаргасан шийдвэрээсээ буцах нь юу л бол. Эрчим хүчний зохицуулах зөвл өлийн гишүүд болон энэ салбарын аж ахуйн нэгжүүдийг нийт 200 сая орчим төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хэрэглэгчид нэмэгдсэн тарифаар цахилгааны үнээ төлж эхэлсэн тул Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр зөв байсан гэж үзэх үү. Үнэ таван төгрөгөөр буюу харьцангуй бага дүнгээр нэмэгдсэн учраас иргэд анхаарал хандуулахгүй байх шиг байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос айл өрхийн цахилгааны төлбөр 750-1000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ. Айл өрхийн зардлын 3.2 хувь нь цахилгааны төлбөрт ногдож буй нь бусад оронтой харьцуулахад багад тооцогдох аж. Мэдээж цахилгааны үнэ өссөнөөр аж ахуйн нэгжүүдийн зардал өсөх нь дамжиггүй. Эрчим хүчний салбарын компаниуд 2012 онд 66.3, 2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн цахилгаан станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг “Багануур”, “Шивээ- Овоо” компани 2013 онд нийт 16.4 тэрбум төгр өгийн алдагдалтай ажилласан байна. Энэ нь эрчим хүчний үнэ тариф үйлдвэрлэлийн өртгөө нөхдөггүйтэй холбоотой. Одоогоор төвийн бүсийн хэмжээнд нэг кВт/цаг цахилгааны өөрийн өртөг 145 төгрөгт хүрчээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг кВт/цаг цахилгаанаа дунджаар 105 төгрөгөөр борлуулж байгаа аж. Үнэ тарифыг нь удаан хугацаагаар бага түвшинд баривал эрчим хүчний салбар нурж унахад бэлэн байгаа. Эдийн засгийн чухал салбараа эмчлэх, эрүүлжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд үнийг тарифыг нь бага багаар нэмж, өөрийн өртөгт хүргэх бодлогыг төр засаг барьж буй. Тухайлбал, дөрвөн жилийн өмнө УИХ эрчим хүчний үнэ тарифыг 2014 он гэхэд өөрийн өртөгт хүргэх тогтоол баталсан нь өдгөө хэрэгжээгүй байгаа. Иймээс Эрчим хүчний зохицуулах хороог бодлогын дагуу зөв шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй. Харин тэд үнэ тарифыг өсгөх шийдвэр гаргахдаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдээгүй нь алдаа гэж хөндлөнгөөс дүгнэж болохоор ч юм шиг. Өөр өөр хэлбэл, бодлогынх биш, эрх бүхий хоёр агентлагийн харилцааны алдаа гэсэн үг. Юутай ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайн “хориг”-ийг даваад эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн шийдвэр хэрэгжиж эхэлжээ.

 

 Т.ЭНХБАТ