Урт хэлтэн, “нисдэг” муур, таван метр цохиур

2014 оны 09 сарын 11

 - “Гиннес”-ийн шинэ амжилтын эзэд тодорлоо -

Хамгийн хачин сонин, давтагдашг үй амжилтуудыг бүртгэдэг “Гиннес”- ийн ном энэ жил 60 нас хүрч байна. “Төрсөн өдөр”-өөрөө шинэчлэн хэвлэгдсэн “Гиннес”-ийн номын нээлт өнөөдөр болж, олон улсад албан ёсоор зарагдаж эхэлнэ. Шинэчилсэн хувилбарт өнгөрсөн жарны хамгийн хачирхалтай амжилтуудаас гадна “Гиннес-2015”-д багтсан шинэ амжилтын эздийг танилцуулжээ. Энэ жил АНУ-ын Калифорни мужийн иргэн Ник Стоэберл 10 см урт хэлээрээ, Их Британийн иргэн, киноны хорхойтон Нико лас Беннетт “Жеймс Бонд” цувралтай холбоотой 12463 эд зүйл цуглуулснаараа, Японы иргэн Акико Обата хүнсний бүтээгдэх үүн дуурайлган хийсэн 8000 гаруй хуванцар тоглоомоороо, Германы уугуул Карстен Маас гольфийн таван метр урт цохиур хийснээрээ “Гиннес”-т бичигдсэн байна. Харин Нисгэгч хочит Алли нэртэй нэгэн америк муур 1.83 метр хол харайж, дэлхийн хамгийн хол үсэрдэг муур болсон бол Сан-Францискогийн оршин суугч Инкэ Сейфкер хөлөөрөө хамгийн хол харвадаг эмэгтэйгээр тодорчээ. Бусад содон, шинэ амжилтаас дурдвал, сахлаараа хамгийн хүнд зүйл чирсэн, тэнгис далайг ганц сэлүүрээр хамгийн богино хугацаанд туулсан, нүцгэн гараараа хамгийн олон алим бяцалсан зэрэг амжилтын эзэд шинэчлэгдсэн байна. 1955 онд анх хэвлэгдсэн “Гиннес”-ийн ном жил бүр 100 гаруй улсад 20 хэлээр орчуулагдан, 132 сая хувь борлогддог. Элдэв сонин зүйл сэдэж, дээд амжилтын эзэн болох гэсэн, эсвэл өмнөх амжилтуудыг эвдсэн гэх 50 мянган орчим хүний мэдээллийг “Гиннес”-ийн хороо жил бүр хүлээж авдаг байна.

 

 

Г.ЛХАГВА