Евразийн “гурвал” улс ТӨРИЙН ХОЛБОО ЮУ

2014 оны 09 сарын 11

 Хэрэв олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд итгэвэл Орос, Казахстаны Ерөнхийлөгч нар харилцан мэдэгдэл хийж, олны сонорт хүргэсэн нь Евразийн гэр бүлд томоохон маргаан өдөөлөө. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Селигер-2014” залуучуудын чуулга уулзалтын үеэр Казахстан улсын талаар амнаасаа тийм ч аятайхан сонсогдомгүй үг унагачихсан бололтой. Тэрбээр Нурсултан Назарбаевыг эрх мэдэлтэй болохоос өмнө тэдний нутаг дэвсгэр дээр улс гэхээр юм байгаагүй бөг өөд одоогийн Ерөнхийлөгч нь Казахстаны тулгуур гэсэн утгатай үг хэлчихжээ. Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский бас гал дээр тос нэмж орхиж. Дараахан нь “Эхо Москвы” радиогийн нэвтрүүлэгт тэрбээр оролцохдоо үгээ Путинээс ч илүү чангаруулаад тус улсад Оросын эсрэг үзлийг дэвэргэж байна гэх аястай хэлээд тавьчихаж. Үүний хариуг ч тэр дор нь өгсөн байна. Нурсултан Назарбаев хариуд нь Евразийн холбоонд гол анхаарлаа хандуулж энэ бүтцээс Астана гарахад “хотойх юм байхгүй” хэмээн хэлжээ. Путинийг Минскт очиж Гаалийн холбооны гишүүн орны тэргүүнүүдийн хамт Украины Ерөнхийл өгч Петр Порошенкотой уулзсаны дараахан энэ хэл ам тохиосон юм. Чухам энэ ч шалтгаанаар Путин, Назарбаев хоёрын толхилцооныг улс төрийн талбар дээр гаргаж ирээд янз бүрээр тайлбарлаж гарлаа.

Украины хэвлэлд өгүүлснээр бол энэ асуудлаарх олон түмний мэтгэлцээнд нийгмийн зүтгэлтэн Борис Немцов ч оролцож, Путиний явуулж буй бодлого “хөршөө дайсан болгоход” чиглэж байна гэж мэдэгдэв. Украины суртал нэвтрүүлэг, Оросын сөрөг хүчнээс арай илүүгээр нөхц өл байдлын гүн рүү орвол мэдээллийн сөргөлдөөний шалтгаан нь өөр зүйлд байх шиг байгаа юм. Орос, Казахстаны Ерөнхийлөгчдийн хооронд санал зөрүүтэй юм огт байхг үй бололтой. Евразийн холбооноос гарах тухай Назарбаевын тандалт нь Путиний хэлсэн үгнээс үүдэлтэй гэхээсээ илүү тус БНУ-ын доторх нийгмийн нарийн түвэгтэй бүтэцтэй холбоотой аж. Орос, казахаар ярьдаг гэж хоёр үндэстэнд хуваагдсан, бүтцийн хувьд нэлээд ярвигтай нийгэм ЗСБНХУ-аас Казахстанд өвлөгдөж үлдсэн байна. Казахстанд энэ асуудлыг доод тал нь сүүлийн арван жилд идэвхтэй ярьж байгаа аж. Тэгвэл төрийн хэлний талаарх олон нийтийн маргаан бүр Зөвлөлт засгийн үеэс эхлэлтэй юм байна. Казахстаны улс төрийн бүх үйл ажиллагаа нийгмийнхээ энэ хоёр бүлэгт “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэх зарчмаар хандахад чиглэж байдаг аж. Тийм болохоор нийгмийн энэ хоёр бүлгийг тус бүртээ зорилго, тэмүүлэлтэй гэж ойлгож болохгүй нь. Ийм нөхцөлд улсынхаа Ерөнхийлөгчийн улс төрийн мэдэгдлийн талаар ухаанаа уралдуулахаас өмнө түүний хэлсэн үгийн сэдвийг төдийгүй хэзээ, хаана, хэнд зориулж ярьсныг нь яг таг мэдэх нь чухал байдаг аж. Жишээ болгоход, чухам ийм шалтгаанаар тус БНУ-ын Төрийн тэргүүн жил бүр ард түмэндээ хандахдаа олон нийтийн маргаантай асуудлын хамгийн хурц өнцгийг нь эвтэйхэн тойрч, хоёр хэлээр ярьдаг юм байна.

Улсынхаа нэгдүгээр хүнээс агуулгын хувьд огт өөр мэдэгдэл сонсох нь Казахстанд тийм ч гайхах зүйл биш байдаг аж. Казахстаны өмнөд нутгийн хаа нэгтээ хичээлүүдийг нь казах хэлээр илүүтэй заадаг их сургуулийн оюутнуудад нэг янз, Казахстаны ажилчдад өөр янз, Астанад төрийн албан хаагчдад бол бүр өөр юм ярих жишээтэй. Тусгайлан авсан нэг улсын дотор ийм хоёрдмол байдал маш чухал, Украин дахь хэрэг явдал давтагдах вий гэж иргэд нь эмээж байгаа нөхцөлд юу ярихаа Ерөнхийлөгч нь сайн мэдэж байх нь бүр чухал. Энэ учир жанцанг удирдлага болгон Путин, Назарбаев хоёрын мэдэгдэлд хандах нь зүйтэй юм. Евразийн холбооноос гарах тухай Казахстаны төрийн тэргүүний үг хаанаас эхтэй юм бол? Энэ оны наймдугаар сарын 25-нд Казахстаны удирдагч дараах мэдэгдлийг хийсэн байна. “Улс төрийн биш, эдийн засгийн холбоо байгуулах нь зөв. Казахстан, Орос, Беларусийн Ерөнхийл өгчид цуглараад байхад нэг нь эсрэг саналтай байвал ямар ч шийдвэр гарахгүй. Үүнийг тохиролцоо гэж нэрлэдэг юм. Бүгд тэгш эрхтэй. Хэрэв ямар нэг юмтай санал нийлэхгүй бол Казахстан улс энэ холбооноос гарах эрх хэзээд хадгалагдана”. Мэдэгдлээс нь салгаж авсан энэ хэдэн өгүүлбэрт гэм хортой юм ер алга байхад Назарбаев Путинд заналхийллээ гэж үзэх нь тун ойлгомжгүй явдал. Энэ хэл амыг өдөөгчдийн хэн нь ч мэдээллийг анхдагч эх сурвалжаас бус мэдээллийн агентлагуудын хальсан дээр буулгасан бичлэгээс л эш татсан нь мэдээж. Назарбаев энэ үгээ дотоодынхоо сонсогчдод зориулж, тэгээд ч казах хэлээр хэлсэн учраас орос хэлтэй хүмүүс энэ мэдэгдлийг сонсоогүй яваа ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Оростой дөрөө нийлүүлж буйд Төрийн тэргүүн нь шүүмжлэлтэй ханддагийг ойлгох нь чухал байгаа нийгмийнхээ тэр казах хэсэгт л Казахстаны Ерөнхийлөгч хандсан хэрэг. Назарбаевын хийсэн мэдэгдлээс тасдаж авсан хэдэн үгэнд үүнээс өөр ямар нэг далд утга санаа байхгүй.

Хамгийн сонирхолтой нь Путин наймдугаар сарын 29-нд, залуучуудын “Селигер-2014” чуулга уулзалтын явцад буюу Назарбаевын мэдэгдлээс хойш дөрөв хоногийн дараа Казахстаны талаарх үгээ хэлсэн юм. Казахстаны дотоодод бол Оросын удирдагчийн хэлсэн үг ялангуяа Жириновскийнхээр хүч нэмэгд үүлээд нэлээд эргэлзээ төр үүлжээ. Казах хүмүүс тус улсын нутаг дэвсгэр дээр нэлээд эрт төр улс бий болсны шинж тэмдэг байдгийг зүй ёсоор санагалзаад төр улс болсон талаарх асуудалдаа их эмзэг ханддагт учир явдал нь байгаа юм. За энэ ч өрг өн, том маргааны сэдэв болохоос биш, Оросын удирдагчийн хэлсэн үгний хойноос нөмөрсөн мэдээллийн давалгааг үүгээр тайлбарлаж яаж болох вэ. Казахстаны талаар Путиний хийсэн мэдэгдэл Евразийн холбооны улсуудын тэргүүн нар Минскт Петр Порошенкотой уулзсаны маргааш нь тохиов. Наймдугаар сарын 27-нд Беларусийн нийслэлд тун амарг үй яриа хөөрөө болсон. Түүнд Украины Ерөнхийлөгч, Евразийн холбооны төлөөлөгчид, Евразийн “гурвал”- ын тэргүүнүүд оролцсон юм. Энэ үйл явдал хүмүүсийн нүдэнд шууд гялсхийтэл тусаагүй байж болох ч маш чухал хэрэг байсан. ЗХУ задарсны дараа байгуулагдсан Евразийн холбоонд нэгдсэн улсуудын Төрийн тэргүүн нар Украины асуудлаар энхийг бүтээгч гол хүмүүс болж харагдлаа шүү дээ. Владимир Путин, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар ийнхүү Евразийн холбоог эдийн засгийн голдирлоос нь гарган улс төрийн талбайд тавив. Энэ холбоо шинэ хэлбэрээрээ үр дүнтэй болохыг дэлхий дахинд харууллаа.

 

Р.ЖАРГАЛАНТ