Алтны ханш сүүлийн гурван сарынхаа доод түвшинд хүрэх үү

2014 оны 09 сарын 11

 Сүүлийн гурван сарынхаа доод түвшинд дөхөж очоод буй алтны үнэ өчигдөр төдийлэн өөрчлөгдсөнгүй. Голлох 10 валютын эсрэг ам.долларын ханш сүүлийн 14 сарынхаа дээд түвшинд хүрсэн нь үүнд нөлөөлсөн байна. АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан, жижиглэн худалдаа нэмэгдсэн байх магадлалтай хэмээн эдийн засагчид таамаглаж буй юм. Дээрх үзүүлэлтүүд энэ долоо хоногт гарах аж. “Ам.долларын ханшийн өсөлт нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна гэж зах зээлд оролцогчид үзэж байгаа. Шар металлын үнэ гурван сарынхаа доод түвшинд хүрэх нь тодорхой” хэмээн “AnandRathi Commodities” компанийн шинжээч Абхишек Чинчалкар өгүүлжээ. Өчигдөр Лондоны металлын биржид алтны үнэ 0.2 хувиар хямдран, унци нь 1254 ам.доллартай тэнцэх болов.