БИД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ

2014 оны 09 сарын 11

Хээрийн бяцхан оготно хүртэл хөеөг өө цуглуулан гүйлдээд амьтай бүхэн өвөлд бэлтгэх их ажилд цаг наргүй зүтгэж байна. Хүмүүс бид ч бэлтгэлээ базаах ёстой. Талд тариан түрүү шаргалтан, трактор комбайн хүнгэнээд тариаланчид хэдийнэ ургацаа хураагаад эхэлжээ. Бүтэн жил идэх талх, хоолны гурилдаа санаа зовохооргүй арвин ургац хураах нь нэгэнт тодорхой болсон ч цаснаас л урьтах ёстой цаг наргүй их ажлын ард гарах яагаа ч үгүй байна. Ногоочид ч гэсэн хүн ардаа хүнсний ногоогоор хангах нормоо биелүүлчихсэн, ургацаа хураагаад олонх нь дуусаж байна. Голын нуга, уулсын хөндийд бухалдсан хадлангаа өвөлжөөндөө буулгах гээд малчид завгүй. Эсгий туурганыхаа оосор бүчийг бөхлөн, өвөлжөөнд буух бэлтгэлээ базаагаад эзэгтэй нар ажил ихтэй. Сум суурингийн иргэд ч хаалга цонхоо дулаалах, мод түлшээ бэлтгэх гээд ар араасаа ундрах ажилд дарагдаастай. Тэгвэл хотынхон бид өвөлд бэлэн үү? Цонхоо дулаалах шаардлагагүй ваакум, модны гоожин хөөц өлд өх хэрэггүй паартай гээд санаа амрах аргагүй. Цахилгаан тасрахад хоол цайгүй, халаалт доголдоход хөлд үүс болдог бид цахилгаан станцууд нүүрстэй, дулааны шугам найдвартай байж, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн дамжуулах шугамууд тасрахгүй, хагарахгүй байгаасай, засвар үйлчилгээгээ найдвартай чанартай хийгээсэй гэж залбирч суух уу. Нийслэлийнхнийг хэр өвөлж үүлэхийг нь тэднээс асууя. Улсын хэмжээнд өвлийн бэлтгэл хэр байгааг ч лавлая.

Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 49.5 хувьтай байна

 Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг “Багануур” хувьцаат компани ирэх өвөлд хэр бэлдэж буйг сонирхлоо. Тус компанийнхан жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвл өгөө гаргадаг байна. Ирэх өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд 99 ажил хийхээр тусгажээ. Дээрх төл өвл өгөөний гүйцэтгэл одоогоор 72 хувьтай байх ёстой ч 49.5 хувьтай явааг “Багануур” хувьцаат компанийн Үйлдвэр, технологийн хэлтсийн дарга Э.Ганбат дуулгалаа. Энэ нь санхүүгийн нөхцөлтэй шууд холбоотой бөгөөд тэд төлөвлөсөн засвар, хөрс хуулалт, тэсэлгээний ажлаа хийж чадахгүйд хүрчээ.

Өнгөрсөн мягмар гаригт биднийг очиход “Багануур”-ынхан тэсрэх бодисоо авч чадахгүйд хүрсэн гэдгээ хэлж байлаа. Тэд тэсэлгээгээ хийж байж хөрсөө хуулах нь тодорхой.Өнөөдрийн байдлаар 1.050.000 шоо метр уулын цулын ажлыг төл өвлөснөөс дутуу хийсэн тайлан гарчээ. Мөн түлшний нөөцийн үлдэгдэл нь 9000 тонн байгаа гэнэ. Нэг хоногт 30.000 гаруй тонн түлш хэрэглэдэгтэй харьцуулахад энэ нь маш бага тоо. Үүнээс шалтгаалж нүүрсний нөөц багасах магадлалтайг Э.Ганбат хэлж байлаа. “Багануур”- ын санхүүгийн нөхцөл байдал муугаас болж сэлбэг хэрэгсэл нийл үүлдэг компаниуд нь нүүр буруулжээ.

Одоогийн байдлаар ДЦС-2, 3, 4, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцаас 7.6 тэрбум төгрөгийн авлагатай байгаа юм билээ. Уг нь Эрчим хүчний сайдын тушаалаар ДЦС-ууд өр барагдуулах төлөвлөгөө гаргасан ч энэ нь төдийлэн хэрэгжихгүй байгаа гэнэ.

“Багануур”-ын нэг тонн нүүрсний өөрийн өртөг 29.313.1 төгрөг. Харин ДЦС-уудад бүтээгдэхүүнээ 23.822.8 төгрөгөөр нийлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 5500 төгр өгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Иргэдийн нуруун дээр ачаа болно гээд төрөөс “Багануур”-ын нүүрсний үнийг хатуу барьсаар ирсэн.

Тус компани жилд нийт 3.8 сая тонн нүүрс олборлож байгаагийн бараг 98 хувийг ДЦС-уудад өгч, иргэдийн хэрэглээнд 1-2 хувь буюу 200-300 мянган тонныг л нийлүүлдэг байна. Э.Ганбат “Бидэнд зогсох эрх байхгүй шүү дээ, уурхайчид маань 24 цаг тасралтгүй ажиллаж нийслэлийг гал алдуулахгүйн тулд хойд хормойгоо авч, урд хормойгоо нөх өх байдлаар ажиллаж байна. Төлөвлөснийх өө дагуу нүүрс нийлүүлсэн хэвээр байгаа” хэмээн ярилаа. Тэд энэ жил улсын төсвөөс татаас авах тухай Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа юм билээ. Засвараа хийх хэмжээний хөрөнгийг эхний ээлжинд авъя гэж хүсэж байгаа аж. Ер нь ДЦС-4 жилд дунджаар 1.7, ДЦС-3 1.2 сая орчим тонн нүүрс авдаг байна. Энэ жил ч ийм хэмжээний нүүрс авах захиалгаа өгчээ. Хэдийгээр санхүүгийн байдал нь хүнд байгаа ч ДЦС-уудад захиалгынх нь дагуу нүүрс нийлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн онд Багануурын уурхай 3.870.000 тонн нүүрс олборложээ. Энэ онд мөн хэмжээний нүүрс олборлохоор төлөвлөж буй. Гэхдээ тус компанийн уулын машин механизмын тоног төхөөрөмжийн засвар 54, технологийн автомашин (хүнд даацын самосвал зэргийн)- ых 37.4, барилгын ажлын засвар нь 60 хувьтай байгаа гэнэ. Түүнчлэн сэлбэггүйгээс шалтгаалаад 11 тоног төхөөрөмж (алхагч эксковатор, хөрсний болон нүүрс тээврийн машин, бульдозер гэх мэт) сул зогсож байгаа аж. Төлөвлөсөн хэмжээний хөрс хуулалтаа хийж амжихгүй бол ирэх арванхоёр, дараа жилийн нэгд үгээр сард бэлтгэх нүүрсний нөөц төлөвлөсөн хэмжээнээс буурч магадгүй юм байна. Ямартай ч өнөөдрийн байдлаар “Багануур” 650.000 тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь хугацаандаа олборлох ёстой хэмжээтэйгээ дүйж буй. Тус компани ирэх сард 400.000, аравнэгдүгээр сард 460.000, арванхоёрдугаар сард 470.000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. 1-3 дугаар сард мөн дээрх хэмжээний нүүрс бэлдэхээр зэхэж байгаа гэнэ. “Багануур”-ынхан энэ онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хоёр төсөл хэрэгжүүлж буй таатай мэдээ бий. Үүний хүрээнд 2.3 сая ам.долларын өртгөөр нарийвчилсан хайгуул хийхээр болсон байна.

Уг ажлыг гүйцэтгэгч компани тэнд кэмпээ байгуулж амжсан бөг өөд энэ сард ажлаа эхлэх юм. Мөн уурхайн ашиглалтын хугацаа дуусах (уурхай хаах) хүртэлх ТЭЗҮ боловсруулах гэнэ. 500.000 ам.долларын өртөгтэй уг төслийг хэрэгж үүлснээр Багануурын уурхайг цаашид хэрхэн хөгжүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжийг судлах юм. Дээрх хоёр төслийг энэ ондоо эхл үүлж, ирэх жилийн нэгдүгээр улиралд багтаан дуусгах юм байна. Уурхайн нөөц одоогоор 599.7 сая тонн байгаа. Хэрэв нарийвчилсан хайгуул хийвэл дээрх тоо нэг тэрбум тоннд хүрэх төсөөлөл бий бөг өөд JORC стандартаар нөөцөө үнэл үүлснээр хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ хэмээн “Багануур”-ынхан найдаж байгаа юм билээ. Үүгээр зогсохг үй нүүрс баяжуулах, угаах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэд 2022 он гэхэд уурхайн хүчин чадлыг 20 сая тонн хүртэл нэмэгд үүлэхийг зорьж буй аж.

 

 Х.БОЛОРМАА8 Ц.БОЛОРМАА