ОСОЛ ГАРСАН БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ХАВАР ГАРГАСАН БАЙЖЭЭ

2014 оны 09 сарын 11

 Сургалтын төлбөрөө олохоор барилга дээр туслах ажилтан хийж байсан гурвын гурван залуугийн амь үрэгдсэний дараа ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр холбогдох байгууллагууд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан, өөрсдийгөө өмөөрсөн өнгө аястай зүйл ярив. Улаанбаатар хотын хэмжээнд дөрв өн жилийн дотор барилга дээрээс ямар нэг байдлаар 140 хүн унаж, осолдсон байна. Тодруулбал, 2011 онд 46, 2012 онд 56, 2013 онд 24, 2014 оны есдүгээр сарын байдлаар 14 хүн амь насаа алджээ. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан сүүлийн хоёр жилийн хугацаанд барилга дээр гарсан ослын тоо эрс буурсан хэмээн мэдэгдэж, энэ нь сайн мэдээ төдийгүй мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт сайн байгаатай холбоотой гэж ярилаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Барилгын компаниуд зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулж байгаа нь том зөрчил. Гэхдээ 470 барилгаас ердөө 26 нь ийм зөрчилтэй байна гэдэг сайн хэрэг. Бид дээрх барилгуудын тусгай зөвшөөрлийг хүчинг үй болгуулахаар салбарын яаманд нь хандсан. Түүнчлэн барилгын компаниудын техник, тоног төхөөрөмж асуудалтай байна. Өнг өрс өн долоо хоногт гарсан ослоос харахад тавцангийн татлага мултарснаас болж хүмүүс унасан. Тиймээс барилгынхан найдвартай тоног төх өөрөмж хэрэглэх шаардлагатай” гэв. Нийслэлийн Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Х.Буянт үмэн “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар манай байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулг үй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь хохирсон болон гэмтсэн нийт 59 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 20 тохиолдолд нь хүн нас барсан байна” гэлээ. Барилга дээр осол гарахад Эрүүгийн хууль болон 2013 оны НИТХ-ын тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолоор хэргийг шийддэг гэнэ. Гэсэн ч дийлэнх хэргийн буруутан нь туслан гүйцэтгэгч компани болон тухайн барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер болдог төдийгүй, томоохон компаниуд хэргээс мултардаг бололтой. Энэ нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил үүргийн гэрээтэй холбоотой гэнэ. Барилгын томоохон компаниуд эрх мэдэл, давуу талаа ашиглан ямар нэг осол гарахад хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулж, гэмгүй үлддэг аргатай аж. “Хяналтаа тогтмол явуулдаггүйгээс гурван хүний амь эрсэдлээ. Тухайн барилга зөвшөөрөлгүй байсан гэсэн. Ийм барилгыг яагаад мэргэжлийн хяналтынхан ажиллуулаад байсан юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Л.Эрдэнэчулуун “Бид торгууль тавьж, акт бичсэн байсан. Гэтэл тухайн компани нууцаар ажиллаж байж. Манай байгууллага 14 хоног тутам шалгалт хийж, зөвш өөрөлгүй баригдаж байгаа барилгыг торгож, акт бичдэг. Энэ тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлбэл дараагийн шатны байгууллага болох цагдаа, шүүхэд ханддаг” гэв. Эндээс үзвэл аль өнгөрсөн тавдугаар сард тухайн барилгад мэргэжлийн хяналтынхан акт тавьчихаад байхад дөрвөн сарын турш буюу осол гарах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан уг компани энэ олон шалгалт, торгуулийн хаагуур нь үлдчихэв ээ гэмээр уг асуултад Х.Буянтүмэн дарга дараах тайлбарыг хийсэн юм. Цагдаагийн байгууллага барилга хууль бусаар ажлаа явуулж байна уу, үгүй юү гэдэгт хяналт тавьдаг газар биш гэнэ. Мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлагыг биел үүлэхгүй бол шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх арга хэмжээ авах ёстой гэнэ.Түүнээс биш цагдаагийн байгууллагад тийм эрх, мэдэл байхгүй аж. Эцэст нь, мэргэжлийн хяналтын байгууллагын үйлддэг акт ердөө цаас төдий юм байна гэж дүгнэхэд хүрэв. Түүгээр ч зогсохг үй энэ асуудалд хэн хяналт тавьж, уг актын биелэлтийг хэн хэрэгжүүлэх вэ гэх асуулт хариултг үй хоцорлоо. Уялдаа холбоог үй ийм байдлаас болж, хуулийн байгууллагын цоорхойг барилгын компанийнхан ашиглан шөнө, оройн цагаар барилга барьсаар байгаа юм биш үү. Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоох байгууллага Монголд байдагг үй юм гэж үү, арай ч дээ.

 

 Б.БЯМБАСҮРЭН