Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн сургалт Сүхбаатар аймагт эхэллээ

2014 оны 09 сарын 10

 Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын сургалтыг жил бүр зохион байгуулдаг.  Сүүлийн 3 жилийн хугацаанд тус Холбооноос хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн дасгалжуулагчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, тэдэнд зориулж Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ “С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг 2 бүсэд төвлөрүүлэн, бүх аймгийн дасгалжуулагчдыг хамруулан оролцуулах боломжийг олгосон байна.  Зүүн бүсийн Сүхбаатар аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байгаа сургалт 9-р сарын 10-нд Баруун-Урт хотод эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга бөгөөд Монголын хөлбөмбөгийн Сүхбаатар аймаг дахь “Элч төлөөлөгч” Ц.Лхамсүрэн, аймгийн ССАЖГ-ын дарга Батнасан нар оролцсон байна. Энэ сургалтанд Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 23 дасгалжуулагч хамрагдан оролцож байгаа бөгөөд AFC-гээс томилогдсон өндөр мэргэжлийн сургагч мэргэжилтэн Shiyaz Mohamed сургалтыг удирдан явуулж байна. Энэхүү сургалт 14 хоног үргэлжилнэ.   Дараагийн сургалт 9 дүгээр сарын 14-нд Баянхонгор аймагт эхэлнэ.

 

 

 

  Монголын Хөлбөмбөгийн Холбоо