Лондоны биржтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд мөнгө төлөхгүй

2014 оны 09 сарын 10

Дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Лондонд өчигдөр Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг боллоо. Уг өдөрлөгт нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөсөн “БиДиСек”, “Шивээ- Овоо” болон IPO хийхээр зэхэж буй компаниудын төлөөлөл оролцсон байна. Энэ үеэр Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээгээ гурван жилээр сунгасан нь онцлог үйл явдал болов. МХБ Лондоны хөрөнгийн биржээс техникийн туслалцаа авах 14.2 сая ам.долларын өртөгтэй ажлын мастер гэрээг 2011 онд байгуулсан юм. Тэгвэл энэ удаад гэрээ сунгасан хугацаанд манай тал ямар нэг төлбөр төлөхг үй байхаар тохиролцжээ. Түүнчлэн Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” арилжааны системийг ашигласны төлбөрт жил бүр 700 мянган ам.доллар төлөхөөр өмнөх гэрээнд тусгасныг ч бууруулж буй гэнэ. МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Гэрээний өмнөх хугацаанд Монголын хөр өнгийн биржийн арилжааны систем, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд их цаг зарцуулсан. Ирэх жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн түвшинд хүргэж хөгж үүлэхэд хоёр тал голлон анхаарна” гэж ярив.

 

Т.ЭНХБАТ