М.ОТГОНБАЯР: БИД ГАДНЫНХАНТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА

2014 оны 09 сарын 10

 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, Монгол Улсын ахлах зэргийн эмч Майдарын Отгонбаяртай өвдөгний үе солих мэс засал болон мэргэжлийнх талаар ярилцлаа.

-Монголын анагаах ухаан чамлахааргүй хөгжиж байгаагийн жишээ бол эрхтэн шилжүүлэх болон үе солих мэс заслыг дотооддоо өндөр түвшинд хийдэг болсон явдал. Та өвдөг, түнхэнд хиймэл үе суулгах мэс заслаар БНСУ-д мэргэшсэн гэсэн. Ер нь манайд хэдийнээс өвдөгний үе солих мэс засал хийдэг болсон бэ?

-Би урьд нь ерөнхий мэс заслын эмч байсан, 2007 онд мэргэжлээ гэнэт сольсон. Тухайн үед үений өвчнөөс болж зовж шаналсан олон хүн гадагшаа эмчлүүлэхээр явдаг байлаа. Тэр үеэс л манай эмнэлэг БНСУын эмч нартай холбогдож, үе, ясны хагалгааг өөрийн эмнэлэгт өндөр түвшинд хийдэг болох зорилготой намайг сонгон явуулсан. Ингэж үе солих хагалгаанд суралцаж эхэлсэн. Үүний дараа 2009-2011 онд БНСУд ортопеди чиглэлээр мастер хамгаалсан. Сурч байх хугацаанд солонгос эмч нартай Монголдоо ирж үе солих хагалгааг хийж эхэлсэн ба манай эмч, сувилагч нар ч давхар энэ шинэ хагалгаа, шинэ технологид бэлтгэгдэж байсан юм. Тэгээд 2010 оноос гаднын эмч наргүй өөрсдөө бие даан өвдөг түнхний үе солих хагалгаа хийдэг болсон. 2011 оны гуравдугаар сард төгсөж, ирээд одоог хүртэл өвдөг, түнхний үе солих хагалгаа хийж байна.

-Өнөөдөр Монголд тэр дундаа нэгдүгээр эмнэлэгт өвдөг, түнхний үе солих мэргэшсэн эмч хэд байна вэ. Тэднийг хаана бэлтгэдэг бол?

ГССҮТ-д ортепид чиглэлээр мэргэжил эзэмшүүлж байгаа. Тэнд манайхаас ч өмнө энэ төрлийн хагалгааг хийж эхэлсэн. Манай эмнэлгийн хувьд энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч нар бүгд БНСУ-д мэргэшсэн залуучууд байна. Сувилагч нар ч мөн тэнд тодорхой хугацаагаар бэлтгэгдсэн.

-Монголд үе солих мэс засал эрчимтэй хөгжиж байгаагийн хэрээр ийм зорилгоор гадаад руу явж, эмчл үүлэх мөнгөний багагүй урсгалыг хазаарлаж байх шиг.

-Тэр үнэн шүү. Үе солиулахаар гадагшаа явах нь сүүлийн гурван жилд эрс багассан. Цөөх өн хүн явж байгаа нь ихэнхдээ тэнд ах дүү, үр хүүхэд нь тэр улсад сурч, ажиллапаг учраас тэднийгээ барааддаг байх. Үе солих хагалгаанд ихэнхдээ настай хүмүүс ордог тул хүний газарт төлбөр мөнгө, явдал чирэгдэл гээд маш хэцүү.

-БНСУ-д өвдөгний үе солиулахад ямар өртөгтэй байдаг бол?

-Нэг үе солиулахад 10 гаруй мянган ам.доллар. Энэ бол зөвхөн хагалгааны үнэ. Үүн дээр эмнэлэгийн болон бусад зардлыг нэмбэл 20 орчим мянган доллар болно. Би сурч байхдаа Солонгост хагалгаа хийлгэх хүмүүст тусалдаг байсан. Их түвэгтэй, зардал ихтэйн дээр настай хүнд ядаж хоол унд, агаар ус нь таардаггүй.

-Монголдоо ийм мэс засал хийлгэсэн хүмүүст нийгмийн халамжийн сангаас хагалгааны үнийн 50-60 хувийг нөхөн олгодог юм билээ. Тэгэхээр бараг үнэгүй гэж болмоор санагдлаа. Цаашид энэ хагалгааг даатгалд хамруулах талаар яригдаж байгаа гэж сонссон?

-Хагалгааны 70-80 хувийг эрүүл мэндийн даатгалаас, үлдсэн жаахан хэсгийг хувь хүн гаргадаг жишиг дэлхийд бий. Манайх ийм зарчимд шилжихээр яригдаж байх шиг байна. Ер нь үнийн тодорхой хэсгийг халамжаас гаргадаг болсноор энэ хагалгааны эрэлт эрс нэмэгдсэн. Маш зөв, нүдээ олсон бодлого болсон. Энэ төрлийн хагалгаа Монголд хурдацтай хөгжих хөшүүрэг болсон гэж болно. Гадагш урсах валютын урсгалыг ч үлэмж хэмжээгээр багасгасан байх. Одоо бид гаднынхантай өрсөлдөх түвшинд хүрээд байгаа.

-Танай эмнэлэгт өвдөгний үе сольдог болсноос хойш хэчнээн хүн үйлчлүүлсэн байна вэ. Ер нь долоо хоногт танай баг дунджаар хэдэн хагалгаатай байна. Таны хувьд 2008 оноос хойш энэ төрлийн хэчнээн хагалгаа хийв?

-Бидний хувьд өвдөг, түнх солих 1000-аад хагалгаа хийжээ. Долоо хоногт дунджаар 5-6, сард 20-25 хагалгаатай байна. Хоёр үеийг зэрэг солих тохиолдол олон байдаг. Ор болон хагалгааны хэсгийн ачааллаас хамаарч өдөр болгон үе солих хагалгаа хийж чаддаггүй учир их хүлээгддэг.

-Заримдаа үүрийн таваас оройн тав, зургаан цаг хүртэл хагалгаатай байдаг гэж сонссон.

-Эмнэлгээс гаргасан хуваариар үе солих хагалгаа долоо хоног бүрийн мягмар гаригт хийдэг. Тиймээс энэ өдрөө амжуулж, төлөвлөсөн хүмүүсээдээ хагалгаа хийх ёстой болдог тул бид хагалгаагаа эрт эхэлдэг мөн бид судалгаа хийж байгаа. Үе солих нь нэлээд том, хүнд хагалгаанд тооцогддог учраас 7-8 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

-Мэс заслын эмч нарын хөдөлмөрийг хүнд нөхцөлд тооцдог. Тэгэхээр та нарт олгодог тусгай урамшуулал гэх үү, хангамж байдаг уу?

-Тийм зүйл байхгүй.

-Хөгжингүй орнуудад өндөр зэрэглэлийн эмч нарын нийгмийн хангамж тасархай байдаг. Дээрээс нь хүн өөрөө эмчээ сонгож үйлчлүүлдэг. Сүүлийн үед монголчууд ч эмчээ сонгож үйлчлүүлэхийг хүсдэг болжээ.

-Хэдэн хагалгаа хийсэн, мэргэжлийн ур чадварын түвшин зэргээс үл хамааран адилхан л тогтсон цалин авдаг одоогийн манай энэ систем үнэхээр хоцрогдсон. Бид дэлхийтэй хөл нийлүүлэхээр явж байгаа. Уг нь хуулиндаа “Өвчтөн эмнэлэг, эмчээ өөрөө сонгоно” гэж заасан байгаа. Гэхдээ манайд тийм боломж хязгаармагдмал байдаг. Сайн эмнэлэг, сайн эмчид үзүүлэх хүслийг нь хязгаарлаж болохгүй. Цаашдаа олон эмнэлэгт энэ хагалгааг хийдэг болох хэрэгтэй. Ингэж байж өрсөлд өөн бий болно. Өрсөлдөж байж хөгжинө. Тэр өрсөлдөөн дундаас өвчтөн хожих ёстой. Сайн эмч, сайн эмнэлэг нь зах зээлийн хуулиар шалгарч үлдэх ёстой.

-Таны бодлоор дээр ярьсан системийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ.

Эмнэлэг бол нэг талаасаа үйлчилгээний байгууллага. Тэр утгаараа эмч бол бүтээгдэхүүн. Эрэлттэй бүтээгдэхүүний үнэ арай өөр байх ёстой санагдах юм. -Багаар ажиллах систем гэдгийг манай эмнэлэгт нэвтр үүлж байна. Тухайн баг өвчтөн өө хүлээж авахаас эхлээд хагалгааны дараах хяналтыг хүртэл хариуцдаг байх ёстой. Бид хагалгаа хийсэн хүн бүрт файл нээж, мэдээллийг хадгалдаг. Ингэснээр тухайн өвчт өнд хаанахын ямар хэлбэр, хэмжээтэй үе суулгасныг мэдэх бүрэн боломжтой. Энэ нь үе суулгах хагалгааны нэг онцлог юм. Ингээд ирэхээр хэн, ямар түвшинд юу хийж байгаа нь мэдэгдээд эхэлнэ. Тийм нөхцөлд нөгөө урамшуулал, цалин, эдийн засгийн хөшүүрэг зэрэг нийгмийн асуудал гарцаагүй тавигдана. Сүүлийн хоёр жилийн турш манайх ийм системд шилжих бэлтгэлээ хангаад явж байна.

-Нэг япон эмч монголчуудын өвдөг өргөн байдаг гэж ярьж байсан. Тэгэхээр монгол хүний анатомийн бүтцээс шалтгаалаад хиймэл үений хэмжээ таарахгүй гэх үү, эсвэл өөр ямар нэгэн хүндрэл гардаг болов уу?

-Өвдөг өргөн, нарийнаас шалтгаалаад хиймэл үений хэмжээ таарахгүй гэсэн ойлголт байхгүй. Манайхны хэмжээ нь ази хүмүүсийнхтэй л адилхан. Харин ясны чанар гэж бий. Хатуу, зөөлөн гэж ярьдаг даа. Үе солих хагалгааны үед хэрэглэдэг хөрөөний ир амархан мохдогоос харахад бидний яс хатуу нь мэдэгддэг. Солонгост бол нэг хөрөөг 4-5 удаа хэрэглэж байхад манайд 2-3 тохиолдолд солих шаардлага гардаг. Ер нь хагалгааны өмнө ясны сийрэгжилтийг тодорхойлуулж байж оруулдаг.

-Өвдөгний үеэ солиулсан олон хүнтэй уулзахад хагалгааны дараа хүндрэл харьцангуй бага байдаг гэсэн. Дээрээс нь өвдөлт намдаах тал дээр онцгой анхаардаг гэж байна лээ. Бас тухайн өвчт өний цусыг өөрт нь сэлбэдэг гэхчлэн олон сайхан технологи нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаараа товчхон танилцуулна уу?

-Бид 2011 оноос хагалгаанд тусгай багтай ордог болсон. Хелмет (helmet) систем гэж өндөр хөгжилтэй орнуудад өрг өн нэвтэрсэн хагалгааны үеийн халдвараас сэргийлэх дэвшилт технологи. Тухайн хүний алдсан цусыг өөрт нь юүлэх буюу аутотрансфуюзн технологийг 2012 оноос нэвтүүлээд байгаа. Хоёр өвдөгний үе солиулах үед гарах цусны хэмжээ харьцангуй их. Тиймээс тэр цусыг өвчтөнд өөрт нь юүлэх арга юм. Өөр хүний цус юүлэх нь харьцангуй аюултай, бас хүндрэл гарах магадлал өндөр байдаг. Өвчтөн өвдөлтөө өөрөө хянах систем буюу IB pump ч дэлхийд нэвтэрсэн технологи. Хоёр үе солиулсан хүмүүсийн өвд өлтийг намдаахдаа нугасны зайнд гуурс тавих арга бас бий. Ер нь хүмүүс хагалгааны дараагийн өвдөлтөөс их айдаг. Тиймээс бид аль болох л өвдөлт мэдрүүлэхгүйг хичээж, дэлхийд шалгарсан аргуудыг ашиглаж байна.

-Ер нь 2008 оноос хойш хийсэн үений хагалгаануудаас хамгийн их сэтгэл зовоосон гэх үү, эсвэл их хүндэрсэн тохиолдол бий юү. Зарим онцгой сонин тохиодол гэж байдаг даа, тэр утгаар нь асуулаа?

-Дэлхийн статистикаар бол энэ төрлийн хагалгааны дараагийн хүндрэл 1-3 хувь гэж үздэг. Манайд мөн 1-2 хувьтай л байна. Бид өвчтөнүүдээ бүртгэлж үүлээд, байнга хянаад явдаг тул хүндрэл гарвал эндээ дор нь засдаг . Ер нь хүндрэл ихэнхдээ хагалгааны дараах эрт болон хожуу үеийн халдвараас болдог.

-Үеэ солиулах болтлоо хүндрүүлэхгүй, урьдчилан сэргийлээд явах боломжтой юу. Төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэж, эсвэл үендээ тариа хийлгэх зэрэг арга бий гэж эмч нар тайлбарладаг?

-Ер нь үе солиулах хагалгаа бол насжилт, хөгшрөлттэй холбоотой шүү дээ. Нас ахих тусам үе хоорондын мөгөөрсөн эдүүдийн тэжээл алдагдаад, уян чанар нь алдагдаж эхэлдэг. Ийм үед нь хүнд жингээр дараад байхаар нөгөө мөгөөрс үрэгдэж байхгүй болж бүтцэд нь эргэшгүй өөрчлөлт ордог тул хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болдог. Манайхны дийлэнх нь илүүдэл жинтэй байна. Өвдөгний үе, мөгөөрсийг хамгаалах тариа бий. Бүтцийн өөрчлөлт орсон үенд тариа хийлгэвэл ямар ч үр дүнгүй, харин эрт үед нь хийвэл тустай нь батлагдсан. Ер нь япон, солонгосчууд монголчуудыг бодвол харьцангуй өндөр насалсан хойноо ийм хагалгаанд ордог. Энэ нь олон зүйлээс шалтгаална, ядаж биеийн жингийн илүүдэлгүй байдаг. Харин манайд үе солиулж байгаа хүмүүсийн 60 гаруй хувь нь 60-70 насныхан байна.

-Эрт үе гэдгийг жаахан тодруулна уу. Хөгшчүүл үендээ тариа хийлгэээд эхний хэдэн долоо хоног гайгүй байсан ч дараа нь улам өвдөж эхэлдэг гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Рентген зургаар өвчин аль үедээ орсныг мэдэж болно. Тэгэхээр өвчин эхэлж байгаа эхний үед нь тариа хийлгэвэл үр дүн сайтай байдаг. Гэхдээ тариа хийлгээд зүв зүгээр болчихно гэсэн үг биш. Үе солиулах хугацааг тодорхой хэмжээгээр л хойшлуулж байгаа хэрэг л дээ. Үүн дээр манайд үений дурангийн хагалгааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Үений төрөл бүрийн гэмтлүүдийг тухай бүрт нь эмчлүүлэхгүй бол аажимдаа үе солиулахаас өөр аргагүйд хүргэдэг. Тухайн үед үе хоорондын мөгөөрс бага зэрэг урагдсан байж болно. Тэрийг л дурангийн хагалгаагаар оёчих хэрэгтэй. Мөн өвчний үе шатыг харгалзахгүйгээр тарьж байна. Нэгэнт өөрчлөлт ороод солиулах хэмжээнд очсон үенд тариа хийгээд ямар ч нэмэргүй. Түр зуур өвчин нь намдах байх. Эргэшгүй өөрчлөлт орсон мөгөөрсийг тэр тариа нөхөж чадахгүй шүү дээ.

-Өвдөгний үеэ солиулсан хүмүүс хагалгааны дараа ямар дэглэм сахих талаар танай joint.mn сайтад нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн байна лээ. Ер нь иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө хүргэдэг иймэрхүү сайт их хэрэгтэй санагддаг?

-Бид дэлхийн технологи, хөгжлөөс хоцрохгүй, үений өвчин, хийж байгаа шинэ , шинэ хагалгааныхаа талаар цаг тухай бүрт нь мэдээлэх зорилгоор сайт нээгээд иргэдэд мэдээлэл хүргэж байна. Хүмүүст хүргэх зайлшгүй зөвлөгөөгөө сайтдаа байршуулдаг. Өвдөгний үе солиулсан хүмүүсийн хөдөлг өөнийг хорьдоггүй. Хөдөлж, явж л байвал сайн. Харин жин нэмэхгүй байх хэрэгтэй. Хиймэл үе ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам үрэгдэж, яс болон тавьсан хиймэл үе хоёрын хооронд зай гарч сулардаг.

-Нээрэн Монголд өвдөгний үеэ солиулахаар Оросоос хүмүүс ирдэг гэсэн. Үнийн хувьд ямар байдаг бол?

-Сүүлийн үед Оросоос ирж байгаа хүмүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Орост ийм хагалгаа хийдэг. Гэхдээ үнэтэй, бас зах хязгаар нутагтаа энэ төрлийн хагалгаа сайн хөгж өөгүй байна. Тиймээс бид сайн үйлчлээд буцаавал жил ирэх тусам зориод ирэх хүмүүсийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Энэ чиглэлээр эмчилгээний жуучлал хөгжүүлэх боломж байгаа гэж боддог. Манайд өвдөгний үе солиулахаар ирсэн гаднынханд тусгай тариф байхгүй шүү. Яг л монголчуудтай адил үнээр хийдэг.

-Танай эмнэлэг хиймэл үенүүдийг хаанаас авдаг болон хангамж хэр байдаг бол?

-Эмнэлгийн тоног төхөөр өмж, хиймэл үе оруулж ирдэг тусгай эрх бүхий компаниас гэрээ хийж, захиалж авдаг. Ямар хэлбэр загвартай, хэдэн размерийн үе авахыг зөвхөн хагалгаа хийх эмч мэддэж захиалдаг. Ер нь хагалгаа хийх эмч нарын баг тухайн компанитай нягт хамтран ажиллах учиртай. Тэгж байж сайн хагалгаа хийдэг. Хагалгааг хийх тусгай багаж, тоног төхөөрөмж, үе суулгахад хэрэгтэй нэг удаагийн материалыг мөн тухай компани хариуцдаг. Манайх ихэнхдээ Германы өнд өр технологийн хиймэл үе хэрэглэж байна.

-Хэн нэгэн захиалагчаар дамжуулдаг энэ систем, тогтолцоо зөв үү?

-Маш зөв, эрүүл систем. Олон улсын туршлага ийм л байдаг. БНСУ, Америк гээд томоохон орнууд яг энэ системээр явдаг. Харин Орост энэ асуудал тендерээр хийгддэг юм билээ. Ер нь тендерийн зарчимд орчихвол буруу болно. Тухайн өвчтөнд ямар төрлийн, хэдэн размерийн үе суулгах нь хагалгааны үед л нарийн тодорхой болдог учир урьдчилан тендерээр их хэмжээгээр захиалчихвал хэрэггүй болно гэсэн үг.

-Та түрүүн олон улсад өрсөлд өх хэрэгтэй гэж ярьсан. Ер нь цаашдын зорилго өөр юу байна вэ?

-Хагалгааны чанарыг улам сайжруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна Монголд үе дайрсан ясны хавдартай хүнд тухайн мөчийг тайрахаас өөр эмчилгээний сонголт ховор байдаг. Тэгвэл бид хүнийг тахир дутуу болгохоос аль болох зайлсхийх, хавдартай мөчийг тайрч аван оронд нь хиймэл үе, мөч суулгах хагалгаа хийж эхлээд байгаа. Эцэст нь хэлэхэд www.joint. mn сайтаар орж манай үйл ажиллагааны талаарх бүх мэдээллийг
авч болно.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ