ИЕНТЭЙ ХАРЬЦАХ ДОЛЛАРЫН ХАНШ ЗУРГААН ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

2014 оны 09 сарын 10

Иентэй харьцах ам.долларын ханш 2008 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч өсчээ. Энэ долоо хоногт гарах эдийн засгийн статистик үзүүлэлт үүд Холбооны нөөцийн санг ирэх жил бодлогын хүүгээ өсгөхөөс гарцаагүй байлдалд хүргэнэ хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа юм байна. Ингэснээр Америкийн Засгийн газрын бондын өгөөж өсөж, ам.долларын ханшид эергээр нөлөөлсөн тухай “Bloomberg” тэмдэглэжээ. “Ирэх долоо хоногт болон Холбооны нөөцийн сангийн бодлогын уулзалтаас өмнө иентэй харьцах ам.долларын ханш шинэ дээд түвшинд хүрч магадгүй. Хөрөнгө оруулагчдын АНУ-ын эдийн засагт үзүүлэх итгэл нэмэгдсэн тул ам.долларын ханш “хайрцагнаасаа” гарч магадгүй байна” хэмээн Токио дахь “Mizuho Securities” компанийн валютын ахлах шинжээч Кэнго Сүзүки тайлбарлажээ. Энэ онд нэгж ногоон 110 иентэй тэнцэж магадгүй хэмээн тэрбээр үзэж байгаа юм байна. Өчигдөр Улаанбаатарын 16.25 цагт нэгж ногоон 106.33 иентэй дүйж байв. 2008 оны аравдугаар сараас хойш долларын ханш ингэж чангарааг үй аж. Түүнчлэн евро болон фунттэй харьцах үнэлгээ нь сүүлийн нэг жил болон есөн сарын дээд түвшинд хүрч дээшилсэн байна. Сүүлийн гурван сарын хугацаанд “ноён” долларын ханш 4.1 хувиар өссөн нь хөгжинг үй 10 улсын валютуудыг тэргүүлж байгааг “Bloomberg” дамжуулав.