Л.ЭРДЭНЭЧУЛУУН: НЭГ ГАЗАР УДААН АЖИЛЛАСАН БАЙЦААГЧ НАРЫГ СЭЛГЭХ БОЛСОН

2014 оны 09 сарын 10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Та нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлыг хүлээж аваад нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ямар өөрчлөлт хийсэн бэ?

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажлыг аваад дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд чамгүй ажил хийлээ. Манай байгууллага 570 гаруй ажилтан албан хаагчтай, чиглэл, дүүргийн гээд 16 нэгжтэй, өндөр үүрэг хариуцлага хүлээдэг том айл. Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхц өлийг бүрдүүлэхийн төлөө ажиллахын зэрэгцээ өөрсдөө үлгэр жишээ, ёс суртахуунтай хамт олон байхыг чухалчилж үзсэн. Иймд эхний ээлжинд бүтэц, зохион байгуулалтын асуудалд бага зэргийн өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг бий болгосон. Аж ахуйн нэгж, байгууллагад бид дотоод хяналттай байхыг үүрэг болгодог хэдий ч манай байгууллага дотоод хяналтын нэгжтэй байгаагүй. Тиймээс энэ хэлтсийг байгуулсан. Энэ ажлаа аваад зохион байгуулалтын асуудалд нэлээд шинэчлэл хийсэн. Бүх ажилтан, албан хаагчдыг төрийн албан хаагч гэдэг утгаар нь албаны хувцастай байх, ажилтны нэр, хаяг, энгэрийн зүүлттэй байх, Тамгын газрын ажилтан, албан хаагчдын өрөө тасалгаа бүрт байгууллагын лого, төрийн албан хаагчийн тангараг, төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйлийг байрлуулсан. Аливаа байгууллагын Тамгын газар гэдэг хамгийн гол тархи нь байдаг. Мөн зохион байгуулалт сайтай байх ёстой. Ийм ч үүднээс зөвлөлийн болон шуурхай хуралдааны дэгүүдийг шинэчилж, зохион байгуулалтад нь өөрчл өлт оруулсан байгаа.

-Ер нь шинээр томилогдсон дарга нар баг бүрдүүлэх гэж гаднаас хүмүүс авчрах, халж, солих тохиолдол их гардаг. Таны хувьд ямар зохион байгуулалт хийсэн бэ?

-Төрийн албанд ажил үйлчилгээ үзүүлэх хандлага харилцаа нь бүрэн төлөвшсөн, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, шударга чадварлаг хамт олныг бүрдүүлж багийн менежментэд суурилж үйл ажиллагаа явуулахыг баг бүрдүүлэх гэж ойлгож байна. Ер нь би гаднаас баг бүрд үүлэх гэхээсээ илүү дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллахыг зорьж байгаа. Төрийн ажил хувь хүнээс их шалтгаална. Тиймээс ч хүний нөөцийн бодлого, шалгуурыг илүү нарийн боловсронгуй болгохын тулд реинженеринг системийг шинээр нэвтр үүлж ажиллах шаардлагатай байгаа учир төлөвлөлт хийж байна.

-Таныг ажил хүлээн авах үед байгууллагын нөхцөл байдал ямар байсан бэ?

-Ажилтан, албан хаагчдаасаа ажлын үр дүн шаардахаас илүүтэйгээр ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь эхэлж шийдэх нь чухал. Манай байгууллагын хувьд ажлын байрны нөхцөл, компьютер, техник тоног төхөөрөмж дутагдалтай байсан. 570 ажилчдаас 170 гаруй нь компьютер, ширээ сандалгүй ажлаа явуулж байсан. Нэг нь шалгалтаар явахаар нөгөө нь ширээн дээр нь сууж, компьютерийг нь ашиглах жишээтэй. Иймд эхний удаа Тамгын газрын ажилтнуудынхаа бүх өрөө тасалгааг засаж тохижуулсан. Аливаа байгууллагын ажлын амжилт тухайн хувь хүний хөгжлийн хандлагаас шалтгаалдаг. Хүмүүс нь хөгжсөн, ажиллах орчин нөхцөл нь хангагдаж байж ажил явна уу гэхээс биш, үүнийг нь шийдэхгүйгээр хоосон ташуурдаад ажил хийхгүй шүү дээ. Гэхдээ би байгууллагыг хөгжүүлэхийн тулд мөнгө ярьдаг хүн биш л дээ. Зарим дарга нар мөнгө байхг үй бол ажил явдаггүй гэж ярьдаг. Мөнг өнөөс илүү, сэтгэл гаргаж чадвал, хамтаараа зориг зүрх гаргавал ямар ч ажлын ард гарч чадна. Харин мөнгөнөөс өмнө зөв менежмент, зөв баг байх ёстой. Энэ тал дээр манай ажил зөв эхлээд явж байгаа болов уу гэж бодож байна.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хээл хахууль авдаг гэсэн янз бүрийн хардлага их байдаг. Танд ийм байдал хэр ажиглагдсан бэ?

-Үнэнийг хэлэхэд гарт баригдаж, нүдээр үзсэн юм алга. Гэхдээ би 100 хувь үгүйсгэхгүй. Өөрсдийнх өө таалал, үзэмж, захиалгаар шалгалт явуулдаг гэсэн гомдол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас цөөнгүй ирдэг. Нийгэмд ч ийм яриа байдаг. Манайд хараат бус үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа Авлигатай тэмцэх газар ч юм уу зарим байгууллагын эрх мэдлийн хэмжээг өргөтгөж, тэр хэрээрээ цалинг нь өндөр тогтоодог. Мэргэжлийн хяналтын байгууллагыг ч ялгаагүй ч эрх мэдлийг нь нэмээд, ажилтнуудынх нь цалин хөлсийг өсгөмөөр санагдаад байгаа юм. Харин үүнийг дагаад хариуцлагын систем өндөр байх ёстой.

-Зарим байгууллага нээлттэй болсон гэсэн ч үнэн хэрэгтээ хаалттай байдаг. Танай байгууллагын хувьд энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

-Байгууллагынхаа үйл ажиллагаа, хийсэн ажлыг иргэдэд нээлттэй ил тод байлгах зорилгоор зөвлөлийн болон шуурхай хуралдаанаар хэлэлцэж буй асуудал, үйл явцын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг болсон. Хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээний талаар ч долоо хоног бүр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийж байгаа. Түүнчлэн цахим хуудсаа шинэчилсэн. Улмаар бүх шийдвэр, тушаалаа нээлттэй болгосон. Ялангуяа мөнгөтэй холбоотой асуудал хардлага дагуулдаг учраас санхүүгийн баримт, өдөр тутмын ажлаа нээлттэй тавьж байгаа. Өмнө нь шалгалтын үр дүнг хаалттай хэлэлцдэг байсан бол одоо зөвлөлийн хурлаа хэвлэл мэдээлэлд нээлттэй болгосон. Цахим хурал хийж, туршлага солилцдог болсон. Бас нэг зүйл хэлэхэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаж байгаа. Он гараад дүүргүүдийн дарга нарт эрх мэдлийг нь өгье гэж бодож байна. Одоохондоо дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар хэлтсийн даргын түвшний л ажил хийж байгаа. Хүн эрх мэдэлтэй байж сайн ажиллах чадамж бүрддэг. Есөн дүүрэгт цалин хөлс, санхүүгийн үйл ажиллагааг нь шилжүүлбэл манай ч, дүүргийн ч ажил чанаржина гэж харж байна. Сая хагас жилээр л гэхэд ажлын явцыг үнэлж, түрүүлсэн хэлтсийн дарга нараа урамшуулсан. Нийгмийн асуудалд шагнал урамшуулал гол зүйл учраас харамгүй өгдөг. Хийж л чадаж байвал авах юмаа авах ёстой. Ингэснээр ажил ч сайн явдаг. Ингэж ажил дүгнэхэд хагас жилд тодорхой хэмжээнд зөрчил илрүүлээд, зөвл өмж хүргүүлээд ажилласан нэгэн байхад нэг ч акт тавиагүй, шалгалтад явааг үй байцаагч цалин аваад явж байгаа юм. Тэр бүхнийг ч би нээлттэй тавьсан. Хариуцлага ч ярьж байгаа. Төрд ажил хийж байгаа тохиолдолд авсан цалиндаа эзэн болох ёстой.

-Сүүлийн жилүүдэд барилга дээр осол гарах тохиолдол их байна. Энэ асуудалд танай байгууллагыг хяналт тавьсангүй гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ тал дээр танайхаас юу хийж байгаа вэ?

-Их бүтээн байгуулалт, дэд бүтэц хөгжиж байгаа энэ үед барилгын асуудал дээр нэлээд зүйл яригдаж байна. Тиймээс осол гарсны дараа гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, барилгын салбарынханд зөвл өн туслах арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, ажил авснаас хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургалтын автобусны асуудлыг шийдвэрл үүлж, “Ажилтан та-хөд өлм өрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй” сэдэвт сургалтыг барилгын компаниудын ажилтнуудад газар дээр нь явуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна. Одоогоор барилгын салбарын 82 аж ахуйн нэгжийн 1635 ажилтанд автобустай сургалт зохион байгууллаа. Мөн манай хяналтын байгууллага онцгой байдал, цагдаагийнхан шиг 24 цагаар ажилладаггүй. Гэтэл шөнө осол гарахад бид мэдээлэл авч шуурхай ажиллах шаардлагатай байдаг. Тиймээс шуурхай багийг шинээр байгуулсан. Энэ баг маань 24, 48 цагаар ажиллана. Ер нь шуурхай багаар дамжуулаад улсын байцаагч нараа хуваарьт оруулж, зохион байгуулсан. Ямар асуудал гарахад хэн, хэзээ ажиллах нь тодорхой болж, салбар салбарын байцаагч нар дуудлагаар ажиллана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор мөн автомашины парк шинэчлэл хийсэн. Бүх автомашинаа засаж, хаягжуулж, хуваарьт оруулсан. Ер нь хяналт шалгалтын ажил явуулахад, ялангуяа гомдол мэдээлэл их ирдэг болсноос хойш автомашины хүрэлцээ муутай болсон. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад санал, хүсэлт хүргүүлсэн.

-Бусад чиглэлийн хяналт шалгалтын үйл ажиллагаа ямар байгаа вэ?

-Манай байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрт 28 чиглэлээр төлөвл өгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж явуулдаг. Хяналт шалгалтыг үнэн зөв, бодитой, үр дүнтэй явуулах ёстой, тэр ч үүднээс улсын байцаагч нарыг хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, олон нийтэд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг болон хяналт шалгалтын ажлын талаар мэдээлж байхыг үүрэг болгож байгаа. Саяхан манай байгууллага сэлгэн ажиллуулах асуудлыг шийдвэрлэсэн. Ер нь гурван жил тутам хяналт шалгалтын байгууллагын ажилтан сэлгэгдэж байх ёстой. Тэр ч утгаараа нэг газраа буюу нэг дүүрэгтээ удаан ажилласан улсын байцаагч нарыг хооронд нь сэлгэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хяналт шалгалтын ажлыг сулруулахг үй, танил талын хүрээгээр хяналт шалгалт хийдэг асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Ер нь цаашид манай байгууллага иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод нээлттэй, хяналт шалгалтыг үнэн бодит, үр бүтээлтэй явуулахаар зорьж байна. Энэ талаараа ч байнга хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах болно.

 

 Р.ЦЭЦЭГ