АНУ, ФРАНЦ, ИСПАНИ ШӨВГИЙН НАЙМЫН ЭРХЭЭ ӨВӨРТӨЛЛӨӨ

2014 оны 09 сарын 08

 Испанийн Мадрид хотод сагсанбөмбөгийн ДАШТ үргэлжил байна. Хасагдах шат эхэлж шөвгийн наймд өрсөлдөх багуудын нэр тодорч эхэллээ. Бид та бүхэндээ хэсгийн сүүлийн тоглолт болон шөвгийн 16-гийн эхний тулаануудыг хүргэж байна.

“А” ХЭСЭГ

Бразил-Египет 128:65

Барбоса 22 Оноо Эль-Гаммаль 16 Варежао 10 Самбар Генди 5 Нето 10 О.Дамж Эль-Гаммаль 5

Бразилчууд нэгдүгээр үед л тоглолтын хувь заяаг шийдчихсэн. Тэд өрсөлдөгчөөсөө 27 оноо илүү авч Египетийг “нуман тулгуур”-т оруулав. Дараагийн арван минутад ч гэсэн байдал дээрдсэнгүй. Бразил оноогоо түүсээр. Ингээд эхний хагаст тэд багаараа 67 оноо авч, эсрэгээрээ 23-ыг л алдсан байх юм. Харин гуравдугаар үед бразилын дасгалжуулагч нэгэнт тоглолтын хувь заяа шийдэгдсэн тул гол тоглогчоо амрааж сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргав. Египетийн баг тун сайн тоглож, эл үед хагас бөмбөг илүү авчээ. Гэхдээ дөрөвдүгээр үед бразилчууд дахин бөмбөгдөж 20 оноо илүү түүж, 63 оноогоор Египетийг “бут ниргэсэн” юм. Тиаго Сплиттер, Андерсон Варежао, Лендро Барбоса зэрэг NBA-гийн цэргүүдийг эгнээндээ нэгтгэсэн Бразил таван тоглолтоос есөн оноо авч, дөрөв ялсан амжилтаар хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн 16-д үлдлээ. Тэд хүчирхэг Испанийг үнэндээ хүчрээгүй юм.

Иран-Франц 76:81

Никхан 23 Оноо Эртель 15 Хаддади 15 Самбар Б.Диав 5 Камрани О.Дамж Эртель 4

Францын шигшээ багийн хувьд хэсгийн сүүлийн тоглолт маш чухал байсан. Учир нь тэд ялагдвал хэсгээсээ гарахгүй байх аюулд унахаар болов. Нөгөө талд Испанитай тоглож байгаа Серби хожвол, францчууд өөрсдөө ялалт байгуулвал хэсгийн дөрөвдүгээр байраар 16-д үлдэх байсан. Тиймээс францчууд энэ тоглолтод “амиа тавьсан”. Тоглолтын эхнээс санаачлагыг Иранчууд авч, франц залуусыг сандаргаж гарав. Иранчууд эхлэлийг сайн тавьж нэгдүгээр үед 10 оноо илүү авлаа. Гэхдээ хоёрдугаар үеэс байдал өөрөөр эргэв. NBA-гийн хэд хэдэн төлөөлөлтэй францчууд гайхалтай сэргэлтийг хурдан хугацаанд авч чаджээ. Улмаар тэд эхний хагасыг дөрвөн оноо давуутай дуусгав. Гуравдугаар үед Францын залуус тэргүүллээ улам лавшруулж, 14 болголоо. Харин Ираны шигшээ баг сүүлийн шийдвэрлэх үед Ираны шилдэг тоглолтоо гаргаж 10 оноо илүү авсан ч арай л жаахан дутуудсан юм. Ингээд Франц хэсгийн гурваар хасагдах шатанд үлдэж, Иран нутаг буцахаар болсон.

Серби-Испани 73:89

Белица 19 Оноо П.Газол 20 Белица 10 Самбар М.Газол 8 Богданович 4 О.Дамж Рубио 6

Зохион байгуулагч орны шигшээ энэ удаагийн дэлхийн аваргад тун өнгөтэй байгаа. Тэдний сүүлийн учраа Сербийн хүчирхэг баг юм. Испаничууд эхний үеэс санаачлагыг авч ажиллаа. 14 онооны тэргүүллээ хадгалсаар эхний хагасыг үдсэн юм. Гуравдугаар үед Себри бага зэргийн давуутай тоглосон ч оноогоо нөхөж чадаагүй. Улмаар шийдвэрлэх үед хоёр багаас “гал гарсан” тулаан боллоо. Ах дүү хоёрын хослол багаа чирсээр ялалтад хөтөлсөн.

“В” ХЭСЭГ

Сенегал-Филиппин 79:81

Файе 20 оноо Алапаш 18 Дьенг 14 Самбар Блатч 14 Далмейда 14 О.Дамж Алапаг 4

Сенегал хэрэв сүүлийн учраагаа хожсон бол хэсгийнхээ хоёроор гарах боломжтой байлаа. Энэ хэсгийн хамгийн муу баг Филиппинд өвдөг сөхөрч орхив. Тоглолтын эхнээс Сенегал илүү явсан ч хоёрдугаар үед тун тааруу тоглож оноогоор гүйцэгдлээ. Улмаар түүнийгээ сүүлийн хагаст нөхөх гэж хичээсэн. Улмаар тоглолтын үндсэн цаг хоёр баг 64:64-өөр тэнцлээ. Энэ тоглолтыг ийм өрсөлдөөнтэй болно гэж таамаглаж байсан хүн цөөхөн байсан. Улмаар шийдвэрлэх нэмэлт цагт тун өрсөлдөөнтэй тоглолт гарсан. Төгсгөлийн мөчид Алапа алдаатай оролтуудаа байнд нь тусгаж багаа оноогоор илүү гаргасан юм. Ийнхүү тоглолт дуусч Филиппин нэр төрийн ялалтаа байгуулж тэмцээнээ дуусгалаа. Харин сенегалчууд хариуцлагагүй тоглолтуудынхаа балгаар дөрөвдүгээр байраар хасагдах шатанд хүч үзэх эрхтэй болсон

Хорват-Пуэрто-Рико 103:82 71:79

Богданович 23 Оноо Бареа 20 Маркота 7 Самбар Уэртас 4 Укич 6 О.Дамж Ривера 6

Хорват эл тоглолтод ПуэртоРиког хожиж, хэсгийн хоёрдугаар байраар 16-д шалгарах эрхтэй болов. Хорватчууд эхний гурван үе илүүрхэн тоглож хожлоо эртхэн авсан. Шарич хэмээх залуу ирээдүйтэй гэдгээ энэ дэлхийн аваргад харуулсаар байгаа. Тэрбээр энэ тулаанд 15 оноо авч багтаа том хувь нэмэр оруулсан. Хорватыг тоглолтуудыг харахад гурвын шугамны араас тун мэргэн шиддэг. Энэ тоглолтод тэд 33 шидэлтийн оролдлого хийж 22-ыг яг байнд зоожээ. Мөн самбарын тулаанд ч илүү байсан.

Аргентин-Грек 71:79

Скола 17 Оноо Калатес 18 Эррман 5 Самбар Буруси 15 Кампаццо 5 О.Дамж Зисис 5

“В” хэсгийн шилдэг хоёр багийн тулаан олны анхааралд байлаа. Эхний үед Грек шилдэг довтолгоо төгс хамгаалалтынхаа ачаар 12 оноог илүү авсан. Харин Луис Скола, Кампаццо тэргүүтэй аргентинчууд хоёрдугаар үеэс чангарч эхэллээ. Улмаар Аргентин тэнцүүхэн тоглолт үзүүлсэн ч дутуу оноогоо нөхөж чадахгүй байв. Шийдвэрлэх үед оноог бага зэрэг ойртуулсан ч нэгэнт оройтжээ. Ийнхүү Аргентин ялагдал хүлээж хэсгийнхээ гурваар гарч хасагдах шатанд тулалдах эрхтэй болсон. Харин Грек хэсгээ итгэл төгс манлайлав.

“С” ХЭСЭГ

Финлянд-Шинэ Зеланд 65:67

Ли 17 Оноо Фоту 18 Ли 5 Самбар Юукона 12 Ранникко 7 О.Дамж Тэйт 5

Шинэ Зеландын хувьд хэсгийн сүүлийн тоглолт маш чухал .Учир нь Украин АНУ-д хожигдвол тэд өрсөлдөгчөө хожоод хэсгээсээ шалгарах сайхан боломжтой байсан. Тэд ч заавал хожно гэсэн бодолтойгоор талбайд гарч иржээ. Тоглолтын эхнэээс Шинэ Зеланд санаачлагыг авлаа. Улмаар эхний хагас тэдний талд шийдэгдэв. Харин гуравдугаар үед Финлянд сэргэж, хамгаалалтаа сайжируулснаар Шинэ Зеландын оноо авах боломж хорогдсоор байлаа. Ингээд дөрөвдүгээр үедбүрэн Финляндын давамгайлал дор явагдав. Гэхдээ Шинэ Зеланд хэсгээсээ гарахын төлөө улайран дайрч хамгаалсаар хоёр онооны илүүтэй тоглолтыг дуусгаж чадлаа. Финлянд хэсэгтээ “хомоол хамсан” ч нэрийн төрийн ялалтаа Украиныг сөхрүүлж авсан.

Украин- АНУ 71:95

Кравцов 17 Оноо Харден 17 Корниенко 6 Самбар Фарид 8 Мишула О.Дамж Ирвинг 6

АНУ-ын ээлжит хохирогч нь Украин болов. Гэхдээ Украин эхний үед таван оноо илүү авч олныг нүдийг бүлтийлгэсэн. Харамсалтай хоёрдугаар үеэс NBA-гийн залуу одод алдаагаа засч Украинд довтлох боломж олголгүй бөмбөг таслалт хийж бүтэн талбайн хамгаалалтын гайхамшигийг харууллаа. Ингээд тэд зөвхөн энэ үед 30 оноо авч гайхалтай тоглосон. Ялангуяа Карри, Ирвинг хоёр гурваас алдах тун дургүй байлаа. Гурав, дөрөвдүгээр үед тэргүүллээ хадгалсаар тоглолтыг дуусгаж хэсгээ хошуучлав. Харин Украин энэ дэлхийн аваргаас ганцхан ялалттай гэртээ харилаа.

Турк-Доминикан 77:64

Саваш 15 Оноо Гарсия 18 Омер 10 Самбар Мартинес 9 Тунчери Прелжич 5 О.Дамж Коронадо 6

Омер Ашик тэргүүтэй Туркийн баг Доминиканд тоглолтын эхнээс ямар ч зай өгсөнгүй. Улмаар тэд эхний гурван үед л хожлоо халаасласан юм. Туркийн довтолгоо Ашик дээр тулгуурлаж байсан бөгөөд Омер хамгаалалтад ч их үүрэг гүйцэтгэж байв. Улмаар хожсон туркчууд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Харин Доминикан гурваар 1/8-д үлдсэн юм.

“D” ХЭСЭГ

Австрали-Ангол 83:91

Гулдинг 22 Оноо Морейра 38 Гулдинг 6 Самбар Морейра 15 Ексум 6 О.Дамж Коста 6

Тэмцээний эхнээс хүчтэй өрс өлдөгч байсан Австрали Анголын эсрэг тийм сайн байсанг үй. Улмаар эсэргүүцэл үзүүлэхгүй ялагдал хүлээж, хэсгийн гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарав. Тэдний энэ ялагдал олон асуудал дагуулсан бөгөөд ихэнхи хүмүүс Австрали гурваар гарахын тулд Анголд албаар бууж өглөө хэмээн тайлбарлаж байлаа. Гэхдээ тэдний бууж өгсөн Ангол хэсгээсээ шалгарч чадсангүй нутаг буцах тийзээ бичүүлцгээв.

БНСУ-Мексик 71:87

Мун 16 Оноо Эрнандес 16 Янг 5 Самбар Эрнандес 11 Чо 4 О.Дамж Гутьерес 4

Ази тивийн төлөөл БНСУ-ын шигшээ энэ дэлхйин аваргадас хожил авч хараахан чадсангүй. Биеийн хүч нуруу жаахан намхан тэд сүүлийн тоглолтдоо Мексикийг буулгаж авах зорилготой байсан нь талаар болов. Талбайд гараад л мексик илүүрхэж тоглолтыг дуустал нь удирдаж чадлаа. Харин тэд энэ ялалтынхаа ачаар хэсгээсээ шалгарч 16-д өрсөлдөх эрхтэй болов.

Литва-Словен 67:64

Валанжиунас 12 Оноо Лорбек 14 Лавринович 8 Самбар Омич 8 Жускевичиус 3 О.Дамж Г.Драгич 4

Хожсон нь хэсгээ тэргүүлэх хариуцлагатай тулаан энэ хоёр багийн дунд боллоо. Уг тоглолтод Литвын баг гурван оноогоор ялалт байгуулж “D” хэсгийн тэргүүн багаар шалгарсан юм.

1/8 ШИГШЭЭ

АНУ-Мексик 86:63

Карри 20 Оноо Айон 25 Фарид 8 Самбар Айон 8 Карри 4 О.Дамж Гутьеррес 3

Хасагдах шатны тоглолт АНУ, Мексик гэсэн тулаанаар эхлэв. Тоглолтын эхнээс санаачлагыг NBA-гийн залуус авч тоглосон бөгөөд гурван үед илүүрхэж ялалтаа баталгаажуулсан юм. Харин төгсгөлийн үед Мексик таван оноо илүү авч байгаа харагдсан. АНУ-ын хамгаалалт, довтолгооны гол цөм “Денвер”-ийн Фарид, “Орлеанс”-ийн Давис хоёр бөгөөд хоёр биерхүү залууг будагтай талбайд зогсоох хүн гарсангүй. Мөн Карри гайхалтай шидэлтээ энэ тоглолтод барьж багаа оноо авалтаар тэргүүллээ. Тэдний дараагийн учраа Словен юм.

Франц-Хорват 69:64

Батум 14 Оноо Богданович 27 Жальбаль 6 Самбар Шарич 7 Дьяо 5 О.Дамж Лафайет 6

Эхний үед оноогоор хоцорч явсан Франц хоёр, гуравдугаар үед бүхнээ дайчилсан. Талбайд байгаа тоглогч бүр хамгаалалт, довтолгоонд тун идэвхитэй оролцож байсныг онцлох хэрэгтэй. Хорватчуудын сүүлийн үед долоон оноо илүү цуглуулсан ч ялалт авч чадсангүй. Ийнхүү Хорват гэсэн нэг шилдэг баг тэмцээнээ дуусгаж нутаг буцлаа.

Доминикан-Словен 61:71

Фелдинье 18 Оноо З.Драгич 18 Мартинес 11 Самбар Мурич 6 Фелдинье 6 О.Дамж Г.Драгич 6

Тэнцүүхэн эхэлсэн тулааны хоёр болон дөрөвдүгээр үеийн төгсгөлийг сайн хийсэн Словен ялалт авч шөвгийн наймд шалгарлаа. Энэ үдэш ах дүү Драгич сайн байсныг онцлох нь зүйтэй. Ах Зоран Драгич багаа оноо авалтаар манлайлсан. Харин дүү тоглолтод гоёмсог дамжуулалтыг өгч багийнхаа оноог ахиулсаар байсан. Словен дунд шөвөгт АНУ-тай өрсөлдөх юм.

Испани-Сенегал 89:56

Газол 17 Оноо Бажи 12 Ибака 6 Самбар Бажи 7 Рубио 6 О.Дамж Далмейда 4

Талбайн эзэд бага шөвөгт Сенегалтай оноолт таарч ээлжит хичээлээ заалаа. Тэд будагтай талбайд илт илүүрхсээр ялалт байгуулав. Дараагийн тойрогт Францын шигшээ тэднийг хүлээж байна. Ах дүү Газол багийнхаа гол ачааг үүрсээр энд хүрлээ. Мөн Рубио Газолийн хослол энэ дэлхийн аваргад тун сайхан зохицож байна.

Б.ЦОГТ-ОЧИР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД