ОЛОН УЛСЫН БУУДЛАГЫН ХОЛБООНЫ ТАМИРЧДЫН ЗӨВЛӨЛД О.ГҮНДЭГМАА НЭР ДЭВШИВ

2014 оны 09 сарын 08

 Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гаригт Испанийн Гранада хотод эхэлжээ. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг 51 дэх удаагийн эл тэмцээнд 100 гаруй орны 2027 тамирчин 55 дасгалд өрсөлдөж байна. Энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү тэргүүтэй 15 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа аж. Дашрамд дуулгахад, энэ үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болж байгаа бөгөөд 13 тамирчин нэр дэвшсэний нэг нь О.Гүндэгмаа аж.

 

 

 Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД