ОЛОН ГАРЦ НЭЭЖ, ОН ЦАГИЙГ НААШЛУУЛСАН В.В.ПУТИНИЙ АЙЛЧЛАЛ

2014 оны 09 сарын 07

 ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин төлөвл өж байсанчлан энэ сарын 3-нд манай улсад айлчлаад буцлаа. Тус улсын Ерөнхийл өгчийн хувиар хийж буй түүний хоёр дахь айлчлал албаны бус ажлын бөгөөд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулав гэсэн даруухан тодотголтой байв. Ажлын айлчлал гэдгээрээ хүрээ нь хумигдаж, үргэлжлэх цаг нь бүтэн өдөр хүрээгүй ч чамлахаар чанга атга гэгчээр монголчуудын хувьд хэд хэдэн гарцыг нээсэн чухал айлчлал болж өндөрлөл өө. “Чухал” гэдгийг түүнийг дагалдан ирсэн баг бүрэлдэхүүн болоод гэрээ хэлэлцээр тодорхой харуулсан билээ. Тэр дундаа ОХУ-д Ерөнхийлөгч В.В.Путиний дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгддэг, тус улсын газрын тос үйлдвэрлэгч “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийл өгч Игорь Сечин, бидний эртний танил “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийл өгч В.Якунин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нар байсныг дурдахгүй өнг өрч болохгүй. Ерөнхийлөгчийг дагалдан ирсэн эдгээр албаны хүмүүс айлчлалын үеэр 14 гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэдийгээр айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын тухай 1949 оны нууц хэлэлцээрийг шинэчлэх талаар яриаг үй ч тус салбарын хагас зууны хөгжлийг тодорхойлох “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсныг онцолмоор байна. Үүний үр дүнд 2020 он гэхэд манай улс хос төмөр замтай болж, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг ойрын үед шийдвэрлүүлэхээр болсон юм. “Улаанбаатар төмөр зам” сүүлийн хоёр жилийг эс тооцвол алдагдалтай ажиллаж ирсэн. Жилд өмнөд хөрш рүү хүнд даацын 1500 автомашинаар 30 сая тонн нүүрс гаргаж байгаатай харьцуулахад 15 мянган хүнтэй төмөр замынхан жилд 21 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь чамлалттай тоо. Түүнээс хойд хөршөөс манайхаар дайран өнгөрч буй ачаа нь ердөө л 1.6 сая тонн. Тэгвэл дээрх шинэчлэлийн хүрээнд дамжин өнгөрөх тээврийн асуудал шийдэгдсэнээр 2016 он гэхэд ОХУ-аас БНХАУ руу зургаан сая тонн ачаа тээвэрлэдэг болох, дараа оноос нь энэ тоог жил бүр нэг тонноор нэмэгдүүлж, 2020 он гэхэд 10 сая тоннд хүргэх зорилттой байна. Ачаа урсгал ийнхүү нэмэгдсэнээр эдийн засаг багагүй тэлэх нь дамжиггүй. Дараагийн чухал асуудал бол эдийн засаг, худалдаа байв. Манай хоёр улсын хооронд жилд 1.6 тэрбум ам.долларын худалдаа хийж байгаагийн 62 сая ам.доллар нь л манай экспорт. ОХУ-ын талд ашигтай байгаа энэхүү худалдааны доголдлыг тэнцвэртэй болгох талаар айлчлалын үеэр ярилцсан. Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаанд, татвар, гаалийн хураамжг үйгээр, хэмжээ харгалзахгүй нийл үүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх санал тавьсан юм. Үүнийг судлахаа ч ОХУ-ын Ерөнхийл өгч амласан. Манайхаас хамгийн түрүүнд гаргах боломжтой зүйл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. 100 гаруй жилийн өмн ө анх Хүрээнд Оросын консулын газар байгуулагдаж байхад тус улс руу Монголоос арьс шир, ноос ноолуур, мах гаргаж, нэгэн үе Сибирийг махаар хангаж байсан түүхтэй. Украины асуудалтай холбоотойгоор барууны орнууд хориг тавиад буй энэ үед махны хуучин зах зээлээ сэргээж авах нь 61 сая толгой малтай монголчуудын хувьд томоохон боломж. “Монгол Улс нь ОХУ-ын мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангасан нөхцөлд манай зах зээлд ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэх үүн гаргах боломжтой. Хоёр орны мэргэжилтн үүд энэ тал дээр ажиллаж байгаа. Нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” хэмээн В.В.Путин хэлсэн нь бидний өгөх бараа тэдний шаардлагад нийцвэл үүд хаалга нээлттэй болохын илрэл юм. Үүнээс гадна хоёр улсын иргэд хоорондоо 30 хоногийн хугацаанд визгүй зорчих, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд МИАТ, “Аэрофлот” компаниуд хамтран ажиллах, Москвагийн улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургуульд Монголын оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тухай чухал гэрээн үүдэд гарын үсэг зурсан. Гэхдээ Путиний айлчлалаас хүлээж, таамаглаж байсан зарим асуудал шийдэгдэлг үй өнгөрсөн. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойн асуудлыг ярих болов уу гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард ОХУын “Газпром” компани, БНХАУын үндэсний нефть, хийн CNPC корпорац байгалийн хий нийлүүлэх 30 жилийн хугацаатай, 400 тэрбум долларын гэрээг Шанхай хотод байгуулсныг бид мэдэж буй. Манай улсын баруун талаар явах хоолой Казахстанаар дамжиж буй бөгөөд 4000 км урт зам “туулна”. Харин манай нутгаар дамжуулбал гурав дахин бага зайд хоолой тавьж, тэр хэрээрээ эдийн засгийн үр ашигтай болохыг Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж тайлбарлаж амжсанаа дуулгасан. Гэхдээ хоёр гүрнийг холбосон хийн хоолой тавихдаа аюулг үй байдлын үүднээс гуравдагч орныг оролцуулахгүй гэдгээ БНХАУ, ОХУ гэрээндээ тусгасан нь өдгөө хүчин төгөлдөр хэвээр байгаа тул энэ удаа тодорхой яриагүй болов уу. Мөн Монгол, Оросын хооронд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах талаар энэ удаа ярьсангүй. Гэвч чамлах юм биш, бид төмөр замын асуудлаа хэн хэндээ ашигтайгаар шийдэж чадсан болов уу. Тиймдээ ч айлчлалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн бол В.В.Путин “Айлчлалаа дүгнэвэл, тээвэр, металлург, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар нэлээд тодорхой ярилаа. Цаасан дээр хараахан буугаагүй тодорхой төлөвлөгөө ч байгаа. Ойрын үед бид энэ ажлыг дуусгана. Хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, гэхдээ хангалтгүй нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалт бол бидний хамтын ажиллагааны бас нэг чиглэл. Нааштай ирээдүйн төлөв байгаа. Өнөөдрийн ажлын үр дүндээ би сэтгэл хангалуун байна” хэмээн дүгнэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУын Төрийн тэргүүнийг манай оронд бүрэн хэмжээний төрийн айлчлалаар дахин саатан морилохыг урьсан. Ирэх жил, эсвэл тэрний дараа жил, ямар ч байсан бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсад төрийн айлчлал заавал хийхээ амласан сураг байсан. Магадгүй тэр үеэр дээр дурдсан, яригдаж амжаагүй олон асуудал шийдэгдэж, хоёр орны харилцаа илүү өөр түвшинд хүрэхийг үгүйсгэхгүй юм. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев айлчилж байх үед Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурж, олон асуудлын талаар тохиролцсон байдаг. Харамсалтай нь хэзээ, хэрхэн хийх нь өнөөг хүртэл тодорхойгүй байж. Тэгвэл Ерөнхийлөгч В.В.Путиний энэ удаагийн айлчлал хэзээ биелэх нь үл мэдэгдэх олон ажлын он цагийг наашлуулж, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг эхлүүлэв. Гагцхүү хийсэн гэрээ, хэлэлцсэн асуудлуудаа ажил хэрэг болгож, ард түмэндээ үр ашгийг нь амсуулах л үлдлээ.

 

 Р.ОЮУНЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД