2020 ОН ГЭХЭД ХОС ТӨМӨР ЗАМААР АЧАА ТЭЭВЭРЛЭНЭ

2014 оны 09 сарын 07

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өчигдөр манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан хийсэн түүний айлчлал зургаан цаг үргэлжлэв. Товлосон хугацаанаасаа нэг цаг хоцорсон Москва-Улаанбаатар чиглэлийн онцгой үүргийн нислэгт онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд 14.30 цагт газардаж, В.В.Путин ОХУ-ын Ерөнхийл өгчийн хувиар хоёр дахь удаагаа манай улсад айлчиллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хамт тус улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийл өгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөл өгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, Хууль зүйн сайд А.В.Коновалов, Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд М.А.Мень, Эрчим хүчний сайд А.В.Новак, Бүс нутгийн хөгжлийн сайд И.Н.Слюняев, Тээврийн сайд М.Ю.Соколов, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн В.В.Наговицын, Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Ш.В.Кара-Оол, Эрхүү мужийн захирагч С.В.Ерощенко нарын өргөн бүрэлдэх үүн бүхий албаны хүмүүс манай улсад хөл тавьсан. Эрхэм зочдыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд болон албаны бусад хүн, цэцэг барьсан хүүхдүүдийн хамт угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн юм. ОХУ-ын Ерөнхийл өгчийн айлчлалыг гадаадын хэвлэл мэдээллийн 60, манай 180 ажилтан сурвалжилсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУын Ерөнхийлөгч В.В.Путинийг Чингисийн талбайд угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлсэн юм. Уламжлал ёсоор хоёр орны Төрийн тэргүүд Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Баганат танхимд зочлон, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг авахуулав. ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэж эхлэх үед Ерөнхийлөгч В.В.Путин доош харж, зүүн нүдээ арчсан нь телевизийн камер, гэрэл зурагчдын дуранд нулимсаа арчиж буй мэтээр тусчээ. ОХУ-ын Ерөнхийл өгч Төрийн дууллаа сонсоод уярсан уу, эсвэл 75 жилийн өмнө халуун амь, бүлээн цусаа Монголын тусгаар тогтнолын төлөө харамг үй зориулсан Зөвлөлтийн эрэлхэг дайчдыг дурсаад нулимс унагасан уу, бүү мэд. Уйлаагүй, нүд нь хорсож, загатнасан байж ч болох. Ямартай ч “В.В.Путин уйлсан гэнэ” гэсэн яриа үзэгчид төдийгүй нийгмийн сүлжээгээр сенсаац тарьж орхив. Үүний дараа хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчлан уулзсан юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс, ОХУ-ын харилцаа бол уламжлалт, нөхөрс өг, найрамдалт харилцаа юм. Энэ харилцаа цаг хугацаа, түүхэн сорилтоор шалгагдсан. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлан ирсэнд бид туйлын талархаж байна. Манай орны халдашг үй дархан байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа үл хайрлан тэмцсэн Орос, Монголын дайчдын түүхэн гавьяаг бид үүрд дурсаж байх болно” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Эх орондоо найрсгаар хүлээн авч айлчлуулж байгаад талархаж байна. Цаг үеийн шалгуураар шалгагдсан хоёр орны харилцааны нэгэн тод хуудас нь Халх голын байлдааны ялалт” хэмээн онцлоод, манай улсад ажлын айлчлал хийж, хоёр орны харилцааны чухал асуудлуудаар ярилцах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн байна. Ийнхүү ганцаарчлан уулзсаны дараа тэд албан ёсны өргөтгөс өн хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлээд “Манай хоёр орны харилцааны гол үйл явдлын нэг болох Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойтой энэ айлчлал давхцаж байна. Энэх үү тулалдаанд мөр зэрэгцэн байлдаж Монгол орны бүрэн эрхт байдал, эрх чөлөөг хамгаалсан Зөвл өлт, Монголын дайчдын гавьяа, баатарлаг үйлсийг бид мартахгүй. Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндр өөр үнэлдэг. Эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг 2015 онд Москва хотноо болох эх орны дайны ялалтын 70 жилийн ойд хүрэлцэн очиж оролцохыг урьж байна” гээд хоёр орны харилцаа цаашид хүмүүнлэг, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжих боломжтойг онцоллоо. Улмаар өрг өтгөсөн хэлэлцээнээс гарсан шийдвэр үүдийн үр дүнд гаргасан баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болсон юм. ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар, яам, албан байгууллага, хамтарсан аж ахуйн нэгж үүдийн хооронд 14 хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын хугацааг богино гэж чамлахаарг үй өндөр ач холбогдолтой, үр дүнтэй болсныг харуулна. Тэр дундаа манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал бүрэн шийдэгдсэнийг Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж хамтарсан мэдээлэл хийх үеэрээ онцгойлон тэмдэглэсэн. Тэрбээр иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлг үй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинэчилж, заримынх нь статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах хэрэгтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хэлсэн юм. Уг асуудал шийдэгдсэнээр ирэх оноос хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэж буй. “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь мөн чухал алхам байв. Уг хэлэлцээрийн хүрээнд төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэгт хамтран ажиллах зарчмуудаа тохирсноор Монголын төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох ажлыг цаг алдалгүй эхлүүлж, 2020 он гэхэд дуусгахаар болжээ. Хэт зөрүүтэй байгаа хоёр орны худалдааг тэнцвэртэй болгох үүднээс 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх талаар ярилцсан байна. Мөн Монголд үйлдвэрлэсэн барааг ОХУ-ын зах зээлд 20 жилийн хугацаанд, татвар, гаалийн хураамжгүйгээр, хэмжээ харгалзахг үй нийлүүлж байх гэрээ хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэх саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьжээ. Энэ мэтчилэн манай улс дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, худалдаа эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалт, урлаг, соёл, хүмүүнлэгийн салбараас эхлээд олон улс, бүс нутаг, гурван талт харилцаа зэрэг өргөн асуудлаар ярилцсан байна. Түүнчлэн яриа хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдлын болон гурван талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын талаарх манай санаачилгыг ОХУ-ын тал нааштай хүлээн авчээ. Хэлэлцээний талаар ОХУ-ын Ерөнхийл өгч В.В.Путин “Бид Орос, Монголын стратегийн түншлэлийн гол гол асуудлыг нарийн хэлэлцэж, худалдаа, эдийн засгийн төлөвлөг өөг нарийн тохирлоо. Манай хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажиллах арвин баялаг туршлагатайг “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэрээс харж болно. Энэ хоёр үйлдвэр дангаараа Монгол Улсын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байсан үе бий. Эдгээр үйлдвэрийн технологийг иж бүрэн шинэчлэхээр төлөвл өж байгаа. Хэлэлцээний явцад хоёр талын худалдаа тэнцвэргүй байгааг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэлсэн. Үүнтэй холбогдуулан Монголын уламжлалт бүтээгдэхүүний хязгаарлалтыг цуцлах хүсэлт тавьсныг бид шийдэх болно. Мал эмнэлгийн болон ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд манай зах зээлд ихээхэн хэмжээний мах, махан болон мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Энэ талаар нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээр үүд аль аль талдаа үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэлээ” хэмээн хэлэв. Хамтарсан мэдээлэл хийсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчидтай хүндэтгэлийн зоог барьсан юм. Улмаар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр ОХУ-ын Ерөнхийл өгч В.В.Путиний манай улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөв. Хойд хөршийн тэргүүн хэдийгээр манай улсад цөөн цаг саатсан ч агуулга, үр дүнгийн хувьд өндөр дээд хэмжээний айлчлалаас дутахааргүй болсныг төрийн тэргүүд тодотгож, дээр дурдсанчлан олон асуудлын гарцыг нээсэн чухал хэлэлцээрүүд хийлээ. Тиймдээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таны айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээлээ” хэмээн онцолсон. Түүний хэлсэнчлэн түүх зузаалах шинэ хуудсууд удахг үй бичигдэх биз ээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар болон холбогдох байгууллага хооронд дараах баримт бичгүүдийг байгуулав. 1. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2. Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 3. Ойг гал түймрээс хамгаалах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 4. Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг 5. “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр 6. Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр 7. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг 8. Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг 9. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр 10. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол 11. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг 12. Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг 13. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг 14. Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.

 

 

Р.ОЮУНЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД