Баянхошууны 1 км замыг даваа гаригт хаана

2014 оны 09 сарын 07

 Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа билээ. Тус ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн 1 км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал бүтэн хаана. Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД