УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцав

2014 оны 09 сарын 01

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2014.09.01/ Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй хоёр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 150-200 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг энэ намар ашиглалтад орох  бөгөөд одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай байна. аянзүрх дүүргийн 21 дүгээр хороо нь цэцэрлэгийн насны 1200-аад хүүхэдтэй ч  “Яргуй” хэмээх төрийн бус өмчийн нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тус хорооны 150 хүүхэд хүмүүжиж байна.  21 дүгээр хорооны эцэг эхчүүд өөр дүүргийн цэцэрлэгт хандах, эсвэл хол зайдуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ оруулсан талаар тус хорооны Засаг дарга Б.Наранцэцэг хэлж байв. Одоогийн байдлаар тус хороонд цэцэрлэгт хамрагдаагүй 560 гаруй хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд тун удахгүй шинэ цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн барилгын ажил хэзээ дуусч хүүхдүүдээ хүлээн авах талаар болон цэцэрлэг ашиглалтад орсноор хичнээн хүн ажлын байраар хангагдах талаар  асууж тодруулсан.  Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б. Наранцэцэг хэлэхдээ  “Барилгын ажил бүрэн дуусмагц 10 дугаар сарын 1-нээс эхлэн шинэ цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авна. Хоёр цэцэрлэг ашиглалтад орсноор ахлах болон  туслах багш, тогооч, үйлчлэгч гээд нийт 50-аад хүн ажлын байртай болно гэж тооцоолж байна. Бид зөвхөн хорооныхоо иргэдийг ажлын байраар хангахаар зорьж байна” гэв.  Тус бүр нь 875 мкв талбайтай энэхүү цэцэрлэгүүд нь Дэлхийн банкны санхүүжилтээр болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд  Канад технологиор барьж байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД