”Цэн тогоруу” киноны нээлт дуулиантай болох нь

2014 оны 09 сарын 01

 Хөдөөгийн ахуйд зураг авалтаа хийж, тайз дэлгэцийн олон алдартныг оролцуулсан "Цэн тогоруу"  кино   9 дүгээр сарын дундуур   нижгэр нээлт  хийхээр зэхэж  байна.  Америкт  мэргэжил эзэмшсэн  хүүгийнхээ анхны киноны нээлтийг  хөлтэй  тэмдэглэхээр МУГЖ  Н.Батцэцэг урлагийнхныг бужигнуулж эхэлжээ.  Тэрээр   "Тэнгис" кино театрын хашаанд гоёмсог тайз бэлдүүлэн улаан хивсний ёслол хийж тайз дэлгэцийн одод, хэвлэл мэдээллийхнийг хавтгайд нь  урих юм байна. Үнэхээр ч    М.Ивээлийн киноны  хүлээлт  аль хэдийнэ үүссэнийг  сар гаруйхны өмнө  нээсэн  "Цэн тогоруу"  фэйсбүүк  хуудасны  26 600 лайк, сэтгэгдлүүдээс  харж болохоор байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД