“Владимир Путин. Кремлийн “ГЕРМАН”

2014 оны 09 сарын 01

1999 оны хоёрдугаар сард Березовский хэзээ л баригдах бол гэсэн байдалтай байсан тул түүнийг хамгаалагчийн үүргийг Путин хүссэн ч хүсээгүй ч хүлээхээс аргагүй болов. Оросын санхүү-аж үйлдвэрлэл- мэдээллийн магнатуудаас олон түмэнд нэлээд танил болсон энэ хүн үнэн хэрэг дээрээ бусдаас бүрэн тусгаарлагдаад, үгүй ядаж л дэлхий дахинд ямар нэг байдлаар мэдэх болсон улст өрч, бизнесийн хүрээний хүмүүс түүнээс аль болох хөндий байхыг хичээж байсан нөхцөлд гэргий Еленагийн нь төрсөн өдрөөр Холбооны аюулаас хамгаалах алба (ХАХА)- ны дарга санамсаргүй байтал хүрээд иржээ. Ийм зоримог алхам хийхийг Путинд Юмашев ятгасан байхыг үгүйсгэх аргагүй. Түүнээс гадна Ельцинийг хэцүү бэрх үед нь орхиж чадахгүй гэдгээ Путин ёс төдий ч гэлээ өөрийн дарга Примаковт битүүхэн ойлгуулсан байна. Явлинский, Малашенко хоёрын телефон яриаг чагнахыг хүссэнээс болж Ерөнхий сайд, Холбооны аюулаас хамгаалах албаны дарга хоёрын харилцаа улам бүр муудлаа. Ялиг үй тус хүргэхийг хүсэхэд татгалзахгүй гэж Примаков найдсан ч Засгийн газрын тэргүүний хүсэлтээс Путин эрс татгалзжээ. Путиний үгээр бол улс төрийн дуулиан шуугиан дэгдэхээс болгоомжилж, энэх үү бусармаг явдалд ХАХА-ыг хутгалдуулахыг хүсээг үй учраас хамгаалалтын ажил эрхэлдэг хувийн фирмүүдийн нэгэнд хандахыг Примаковт зөвлөсөн аж. “Аэрофлот” болон “Сибнефть” компани, “Автоваз”- ын албан байранд нэгжлэг хийх зөвшөөрөл өгсөн Скуратовтой харилцахдаа Путин нэг их эелдэг хандахгүй байв. Арилжааны эдгээр байгууллага Березовскийд асар их орлого оруулдаг байлаа. Собчакийг мөрдөн шалгах ажлыг Ерөнхий прокурор зохион байгуулснаас болж 1996 оноос зөрчилдөх болсон Скуратовыг огцруулахыг чухам Путин хичээж байжээ. Тэгээд ч Путин хамгийн эгзэгтэй хэрэг явдалд ч найдаж болно гэдгээ нэгэнт нотолсон болохоор одоо “гэр бүлийн” онцгой итгэлийг хүлээгээд байв. Бордюжагаас салахаар Ельцин 1999 оны гуравдугаар сарын эцсээр шийдэв. Засаглалын залгамж чанарын асуудлыг хэнээс ч илүүгээр шийдвэрлэх авьяас, чадвартай, хамгийн тохиромжтой хүнээ Кремлийн эзэн хийгээд түүний гэр бүл олжээ. Путин шинэ албанд томилогдсон ч ХАХА-ны даргын суудалдаа хэвээр үлдэв. Аюулг үйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болсноор засаглалын чухал хөшүүрэг болсон хүчний байгууллагуудыг захирах боломж бүрдсэн байна. Ерөнхийл өгчийн захиргааны удирдагчаар 43 настай Александр Волошиныг тавилаа. Тэрбээр урьд нь энэх үү захиргааны эдийн засгийн секторыг эрхэлж байсан юм. Волошин тухайн үедээ Березовскийн эзэнт улсын бүрэлдэхүүнд ордог хэд хэдэн фирмийг амжилттай удирдаж байв. Тоглолтын талбай дээр Кремль санаачилгыг ямагт гартаа авч, түүний давшингуй хэмнэлийг нэмэгдүүлж чаддаг байв. ХАХА гуравдугаар сард дахин боловсон хүчний халаа сэлгээ хийлээ. Орон нутгийн байгууллагын өндөр албан тушаалын ажилтнуудаас авлигын хэрэгт орооцолдсон нэлээд хэдэн хүнийг энэ удаад ажлаас нь зайлуулав. Энэ тусгай албанд “Боловсон хүчний наадаан байнга хийж байх юм” хэмээн Примаков бүгдэд сонсогдохоор халагласан удаатай. Өөрт нь хандсан шүүмжлэлийг Путин тайван сонсоод зогссонгүй, ХАХА-ны коллегийн гишүүдтэйгээ хамт Примаков дээр орж, шинээр хийсэн томилгоо Оросын хүчний байгууллагуудын нэг чухал тогтолцоог хутган үймүүлсэн хэрэг биш гэдгийг Ерөнхий сайдад тодорхой жишээн дээр нотолжээ. Путиний нэр төрийг сэвтүүлэх баримт олохын тулд Березовскийн төлөөний хүмүүс, Тагнуулын төв газрын (ТТГ) ажилтнууд Санкт-Петербургийн хэд хэдэн архивыг онгичсон гэнэ гэсэн яриа энэ өдрүүдэд хуурай өвсөнд гарсан түймэр шиг тархаж байв. УАХХ-ны дэд хурандаа явсан хүний нууцлагдсан хувийн хэргийг ухаж төнхөхийг Примаков оролдсон гэж хэл ам нь загатнасан зарим хүн барим тавим хэлдэг. “Версия” хэмээх долоо хоног тутмын сонинд ажилладаг, шуугиан тарьсан материал бичихдээ гаршсан сэтгүүлчид ч Путиний намтрыг судлахыг хичээж, албан ажлын нь талаарх мэдээллийг олж авсан боловч тэр нь хуурамч зүйл байсныг хожим нь мэдсэн гэдэг. ...Дайн болж байгаа газраас долдугаар сарын эцсээр эргэж ирээд Степашин Орос улс Чеченийн дараагаар Дагестаныг алдаж болох юм хэмээн харамсан тэмдэглэв. Тэгэхдээ “хариуцлагыг өөртөө үүрэхээс айх юм байхгүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Гэвч Ельциний тэвчээр барагджээ. Тэгээд Ерөнхий сайдыг яаралтай дуудуулав. Тэгэхэд Засгийн газарт Березовскийн ашиг сонирхлыг тууштай төлөөлдөг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Аксененко Засгийн газрын тэргүүний өрөөнд хамт байжээ. Ерөнхийлөгчийн өрөөнд Степашиний араас Путин ороод ирэв. Степашинийг ажлаас нь халж буйг Ерөнхийлөгч хэлээд, үүнийгээ цайруулах гэхдээ Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг санал болголоо. Степашин татгалзаад, хоёр бие хамгаалагчийн дэргэдүүр өнгөрч өөрийг нь хүлээж байсан тусгай холбооны төхөөрөмж өөр тоноглосон, хуягласан хар машиныг чиглэв. Түүний нүдэнд нулимс хурж байсан гэж зарим нэг нь ярьдаг. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд асан хөдөлгөөнгүй, баргар царайтай байсан нь сэтгэлийн дарамтаасаа гүйцэд гараагүй байсных болов уу. Гэхдээ л тэрбээр Ерөнхийлөгчид хандан “Борис Николаевич намайг хүүхдээрээ шахам байхад улс төрд хөл тавиулсан юм. Бүхий л амьдралдаа түүнд баярлаж явах төдийгүй үүрд хамт байх болно” гэж хэлэх тэнхээг олж чадсан байна. Бараг хэний ч мэдэхгүй хүнийг Борис Ельцин наймдугаар сарын 9-нд Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов. 17 сар хүрэхгүй хугацаанд халагдаж солигдсон Оросын дөрвөн Ерөнхий сайдын хоёр нь урьд тусгай албыг удирдаж байжээ. Тэднийг залгамжлагчдын дотор ч ийм хүмүүс байсан билээ. 11 сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Путиний төлөө саналаа өгөхийг ард түмэндээ уриалж Борис Ельцин урьд өмнө байгаагүй алхам хийсэн ч Оросын дээд тушаалтнуудын дотор боловсон хүчний халаа сэлгээ хийх тухай мэдээг дэлхий дахинд гайхалтай тайван хүлээж авлаа. Ардчилсан улсын төрийн тэрг үүн гэх хэрнээ хаан ширээгээ үе залгамжлагч ханх үүдээ шилжүүлж байгаа адил араншин гаргасанд нь олон хүн дургүйцэж байв. Энэ мөчөөс Ельциний дэглэмийн сүүлчийн тушиг тулгуур нь тусгай албад болох нь гэж ажиглагчдын ихэнх нь дүгнэлээ. Энэ сэдвээр Березовский хамгийн увайгүйгээр “Шилжилтийн үед бид манай капитализмыг хамгаалахад шаардагдах захиргаадлын аргагүйгээр явахг үй. Ардчилсан нийгмийг байгуулах ирээдүйг бид чухам ингэж л хамгаалах болно” гэж хэлсэн юм. Тусгай албад хийгээд Кремлийн эрх ашиг нэгэнт ингэж бүрэн нэгдсэн тул маш болгоомжтой хандах ёстой боллоо гэдгээ олигархиуд өрсөлдөгчдөдөө хоёрдмол санаагүй ойлгуулав. Өрнөдийнхөн эхлээд Путинд болгоомжтой хандаж байлаа. Орос улсын дээд эрх мэдлийн төлөө өрс өлдөх гэж буй хүний нэр төрийг гутаах аргыг сонгож олох нь нэр хүндээ нэгэнт алдсан хуучин Ерөнхийлөгч түүнийг дэмжихийг уриалснаас илүү төвөгтэй байлаа. Төрийн Думийн мандатаар халхавчлан хувийн ажлаа амжуулж байдаг парламентын гишүүд доод танхимын сонгууль болох дөхөөд байхад онцгой эрх дархат байдлаараа дэнчин тавьж зүрхлэхгүй байв. Тийм ч учраас Путин шаардлагатай тооны саналыг тун төвөггүй авсан юм. Депутатууд ч түүний мөрийг талархалтайяа алгадаж байжээ. Тэдний ихэнх нь Лужков-Примаковын эвсэлд илүү найдлага тавьж байснаас Ельциний нэрийг нь дэвшүүлсэн өрсөлдөгчид тэдний сонирхлыг ер татаагүй билээ. Харин одоохондоо Ерөнхийлөгчийн захиргааны мэдэлд байгаа эрх мэдлийн болон мэдээллийн нөөцийг анхаарахгүй байж болохг үйг хэд хэдэн шинжээч сануулж байсан. Тухайн үед Кремлийн аппаратад өндөр алба хааж, учир бит үүлэг алдар хүндээр өөрийгөө хүрээлүүлсэн царайлаг Жахан Пыллаева оньсого мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулан байж Өрнөдийн нэгэн гийчинд “Путин тун удалгүй ямар их нэр хүндтэй болохыг та төс өөл өхгүй байх л даа” хэмээн хэлсэн гэдэг. Ельциний залгамжлагч ямар хүн байх тухайд Кремлийн баг ямар бодолтой байгаа талаар 2000 оны гуравдугаар сард Берлин хотноо болсон Гадаад бодлогыг судлах Германы нийгэмлэгийн шинжээчдийн албан бус дугуй ширээний ярилцлага дээр Березовский хэлэхдээ “Манай нэр дэвшигч өрсөлдөгчөө цохих чадвартай, шинэчлэгч байх ёстой. Черномырдин шинэчлэгч байсан ч өөрийн чадавхиа маш хурдан шавхчихсан. Кириенко шинэчлэгч байсан боловч түүний улс төрийн байр суурь нь хэтэрхий сул байв. Примаков бол яриангүй маш зоримог хүн байсан, даанч шинэчлэгч биш. Степашин шинэчлэгч байсан хэдий ч түүнд зориг илэрхий дутсан. Энэ хоёр чанарыг хослуулсан хүн л бидэнд хэрэгтэй” гэжээ. Ийм хүн нь төмөр мэт зоригтой, шинэчлэгч Владимир Путин байв. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилсон тухай мэдээ, огцорсон тухай мэдээ Степашиний гайхлыг төрүүлснээс дутахгүйгээр Путинийг тулгамдуулжээ. “Тохиромжтой нэр дэвшигчийг” олсноо Ельцин аль хавар л битүүхэн мэдэгдсэн ч нэрийг нь хэлээгүй юм. Тэгээгүй бол сэтгүүлчид түүнийг “тасар татах” байсан биз. Тэгэхдээ тэрбээр хүчний байгууллагынхны хэн нэгний нэрийг дэвш үүлэхээр зэхэж буйг тааварласан хүн байгаагүй байх аа. Холыг харсан төлөвлөгөөг боловсруулахдаа аливаа батлах нотлох юм ер үлдээхгүй байх нь элбэг байдаг шүү дээ, Гэхдээ “гэр бүлийн” гишүүдийн цаашдын үйл ажиллагаа нь тэдэнд нарийн чанд боловсруулсан стратеги байсныг эргэлзээгүй нотлохуйц байснаараа онцлог юм. Дараагийн саруудад болсон үйл явдлууд ээлжит Ерөнхий сайдын төлөвлөгөөтэй гайхалтай давхацсан бөгөөд түүнийг 1999 оны зургадугаар сард Волошин санал болгосон билээ. Тэгэхэд Степашинд ямар найдлага тавьсныг эргэн саная. “Засгийн газрын тэргүүний зорилго бол Думийн сонгуулийг “амжилттай” дуусгах улс төрийн нөхц өл байдлыг бий болгох. Ардчилагчид олонх болж чадвал сонгууль “амжилттай” боллоо гэж үзэж болно”. Кремлийн нэр дэвшигч юуны урьд улс орны эдийн засгийг үлэмж сайжруулах ёстой гэж үзсэн хүмүүстэй Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн санал нийлэхгүй байв. “Эдийн засгийн байдлыг дорвитой сайжруулахад 2-3 сар хангалттай. Тэгэхдээ Засгийн газар ямар нэг хүчин чармайлт гаргаж тодорхой амжилт олсон мэтээр харуулж болно. Тэгвэл нэр дэвшигчийн нэр хүндийг өргөнө”. Өөрөөр хэлбэл, Путиний Засгийн газрын нийгэм, улс төр, эдийн засгийн бүх арга хэмжээ дэмжигчдийн тоог нэмэгдүүлэхийн төлөөх ганцхан зорилгод захирагдах ёстой гэсэн үг. ...Ийм ирээдүйтэй албанд томилогдсон хүн эхлээд биеэ нэлээд барьж байлаа. Тэрбээр ямар ч тушаалыг офицер хүн шиг биелүүлнэ хэмээн шууд мэдэгдэв. Хэдэн хоногийн дараа Путинд хурандаа цол хүртээлээ. Орос оронд тулгарсан бүх асуудлын дотроос хамгийн амин чухлыг нь хүчирхийллийн аргаар шийдэх замаар сонгогчдын ухаан, сэтгэлд нөлөөлөхөөр шийдсэнийг нь Засгийн газрын шинэ тэргүүний эхний алхмууд ой тойнд буутал харуулжээ. Цэрэг дайны үйл ажиллагаа урьд өмнө нь үзэгдээгүй цар хэмжээтэй болов. Цэргийн анги, нэгтгэлийг Дагестанд аваачсаар байлаа. Путин хэлсэндээ хүрчээ. Хүнд их буу, армийн агаарын дайрагч хүчнийг ашиглаж хоёр долоо хоног ширүүн тулалдсаны дараа исламын дайчдыг эзэлж авсан уулын гацаа суурингаас нь дотоодын цэрэг гаргаж дөнгөв. Путиний тушаасан ёсоор Чеченийн нутаг дэвсгэрийг бөмбөгдлөө... Ерөнхий сайдын алдар хүнд мэдэгдэх үйц өсөж буй нь есдүгээр сарын эхээр л лав анзаарагдахгүй байжээ. Олон нийтийн санал асуулгаар ч сонгогчдын тавхан хувь Путиний төлөө санал өгөх өд бэлэн гэсэн дүн гарч байлаа. Улс төрийн нам, хөдөлгөөн Думд өрсөлдөхөд чухам сонгогчдын ийм хэмжээний санал хэрэгтэй байсан юм. ...Төр нь тэднийг хамгаалах чадваргүй байгаа нь оросуудын олонхийн сэтгэлийг түгшээж байв. Чеченьд хамгийн хатуу ширүүн арга хэрэглэх эрхийг Путинд олголоо. “Алан хядагчдын эсрэг ажиллагааны” хүрээнд хийсэн аливаа үйлдэл нь олон түмний зүгээс талархал хүлээнэ гэдэгт арми туйлаас итгэлтэй байж болно. Аравдугаар сарын 11-нд Путин тулган шаардах бичиг Масхадовт илгээж, алан хядах ажиллагаа үйлдэгчдийг даруй Оросын талд хүлээлгэн өгөхийг шаарджээ. Түүнийг нь хүлээж аваагүй тул Грозный хотыг бөмбөгдөж эхлэхийг тушаалаа. Орос орны хувьд тун хүнд үед бүхий л хариуцлагыг өөртөө үүрэхэд бэлэн байсан нь Путинийг хэдхэн хоногийн дотор хамгийн нэр алдартай улстөрч болгосон юм. Сайд нарын танхимын хуралдаан болон хэвлэлийн бага хурлууд дээр “Шүлс, нусаа хангалттай үсчүүлсэн”, “Шүдээ тас зууж бузар булайг үндсээр нь үгүй хийе” гэх мэт сэтгэлд үлдэцтэй хурц үгийг хэлж байсан нь бас нөлөөлс өн. “Улс төрийн нөхцөл байдлыг” ингэж өөрчилс өн нь урьдаас төлөвлөсөн зүйл байв уу, эсвэл яваандаа ийм болчихов уу гэдэг талаар Оросын дотоодод ч, гадаад ертөнцөд ч нэгдмэл дүгнэлтэд одоо хэр нь хүрч чадаагүй байна. Волошины үзэж буйгаар бол шийдэмгий, үндэснийхээ эрх ашгийг хамгаалах чадвар, жирийн хүмүүсийн аюулг үй байдлыг хангах, холбооны улсын төв удирдлагыг хүчтэй болгох зэрэг Орос орны ирээдүйн удирдагчид зайлшгүй чухал чанаруудыг Ерөнхий сайд олон түмэнд харуулж чадсан аж. Тэрбээр удалг үй “хүчирхэг төрийн” бэлгэ тэмдэг болсон бөг өөд оросуудын ихэнх нь үүнийг мөрөөд өж, түүнийг нь Борис Ельцин үндсэндээ үгүй хийчихээд байсан юм. Ердөө нэг шөнийн дотор л Путин төрийн өндөр суудалд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай хүн болчихлоо...

 

 И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД