ХӨНГӨНЦАГААНЫ ҮНЭ 16 хувиар өсчээ

2014 оны 09 сарын 01

 Америкийн эдийн засаг хурдацтай тэлснээр хөнгөнцагааны ханш энэ онд хамгийн ихээр өсчээ. Биржийн ханшийг тэмдэглэж эхэлснээс хойш хөнгөнцагааны үнэ ийнх үү тогтвортой чангарч байгааг үйг “Bloomberg” тодотгосон байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг эрчимжсэнээр аж үйлдвэрлэлийн металлын хэрэглээ нэмэгдээд зогсохгүй бирж үүд дэх нөөц нь буурсаар байгаа нь эл металлын үнэ дээшлэхэд үлэмж нөлөөлжээ. Лондоны металлын биржийн хөнгөнцагааны нөөц сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурсан бол энэ металлын үнэ он гарснаас хойш 16 хувиар өсөөд байна. “AluMatter”-ийн цахим хуудсанд тэмдэглэснээр “Боинг 747” маркийн нэг онгоц үйлдвэрлэхэд дунджаар 75 тонн хөнгөнцагаан ордог аж. Хөнгөнцагааны хэрэглээ жилээс жилд өс өн нэмэгдсээр байгаа бөг өөд тухайлбал, “Ford Motor” компани автомашины үйлдвэрлэлдээ хүнд төмрийн оронд хөнгөнцагаан ашиглаж эхлэхээ саяхан мэдээлсэн билээ. Америкийн автомашины борлуулалт сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрээд байгаа аж. Лондоны металлын биржид хөнгөнцагааны гурван сарын хугацаатай хэлцлийн ханш 0.7 хувиар өсөж, нэг тонн нь 2096.5 ам.долларт хүрсэн байна. Долоон сар дараалан чангарч буй хөнг өнцагааны ханшийн өсөлт түүхэн дээд үзүүлэлтээ эвдэж байгаа юм байна. 1987 онд металлуудын ханшийг тэмдэглэж эхэлснээс хойш аж үйлдвэрлэлийн металл долоон сарын турш дараалан чангарч байгаагүй аж. Харин уг металлын спот үнэлгээ нь 2114 ам.доллартай тэнцжээ. Энэ онд хэрэглээ нь үйлдвэрлэлээс 1.8 сая тонноор, ирэх жил 1.5 сая тонноор давах төлөвтэйг “Standard Chartered”-ын шинжээчид тооцоолсон байна. Лондоны металлын биржийн шинжилснээр бирж үүд дэх хөнг өнцагааны нөөц өнгөрс өн сард 3.3 хувиар буурч, 4.8 сая тоннд хүрсэн нь 2012 оны долдугаар сараас хойших түүхэн доод түвшин гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД