АЗИЙН АВАРГААС АРВИН УРГАЦТАЙ

2014 оны 09 сарын 01

Тайваньд өнгөрсөн сарын 24-29-ний өдрүүдэд нас, хүйсний 14 ангиллаар явагдсан Ази тивийн Сурагчдын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд Монголын 26 өсвөрийн шатарчид оролцон Казахстан, Киргизстан, БНХАУ, Сингапур, Энэтхэг зэрэг 13 орны үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдснөөс 5 хүртэлх насанд О.Баяржавхлан (Багануур) алт, охидоос Э.Одмаа (Гобичесс клуб) мөнгө, 7 насанд Л.Очирбат (ЧДЦэцэн нүүдэл) хүрэл, охидоос хоёр тавилын өмнө түрүүлэх болзол хангасан Б.Энхсаран (Гобичесс) алт, 9 насныхад Н.Батболд (Гобичесс) мөнгө, 11 насанд тасархай түрүүлсэн Д.Батсүрэн (Орхон) алт , 13-т Б.Гарьдмагнай (Хан-Алтай) мөнгө, охидоос Г.Учрал (Алаг морьт) мөнгө, Н.Номин-Эрдэнэ (Булган) хүрэл, охидын 15 насанд М.Сарантуяа (Дархан-Уул) мөнгө,17 насныхад Э.Сумъяабаяр (ЧД-Цэцэн нүүдэл) мөнгөн медаль тус тус зүүлээ. Ийнхүү Монголын баг 3 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртснээс гадна 13 тамирчин нь шагналт 4-6 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв.Мөн 7-17 насны ангилалд медальт байрт шалгарсан шатарчид ФИДЕгийн ДЭД МАСТЕР цолны болзол биелүүлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД