Хичээлийн шинэ жил эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг

2014 оны 09 сарын 01

2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газраас өнгөрсөн баасан гаригт “Хүүхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдвээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд авто замын ачаалал ихэсч, хөдөлгөөнд оролцож буй бусад тээврийн хэрэгсэлд хүндрэл учруулахаас гадна хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг. Тоо баримт дурдвал, 2012-2013 оны хичээлийн жилд хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1218 тохиолдол бүртгэгдсэний 234 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчс өн байжээ. Үүний улмаас 37 хүүхэд амиа алдаж, 197 нь хүнд, хүндэвтэр бэртсэн байна. Энэ нь өмн өх онтой харьцуулахад нас барсан хүүхдийн тоо 14 хувиар буурсан, гэмтсэн нь 7.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Дашрамд дурдахад, дээрх тохиолдлоор нас барсан хүүхдийн 81 хувь нь орон нутгийн замд гарсан осолд өртсөн байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ хамгаалалтын бүс, суудал хэрэглүүлж хэвшээгүйтэй холбоотой гэнэ. Нийслэлийн Замын цагдаагийн газраас өнөө жил хүүхдийн насны онцлогт тохирсон Замын хөд өлгөөний дүрмийн хичээлийг судлуулах, ЕБС-ийн автобусыг дэлгэцтэй болгож гэр, сургуулийнх нь хооронд замын хөд өлг өөний дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд аюулг үй оролцох видео хичээл үзүүлэх, “Шүгэлх үүгийн аялал” комикс ном гаргах, сургууль, цэцэрлэгийн ойролцоох зам, явган хүнд зориулсан замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, авто замын эвдрэлийг засах, сургууль цэцэрлэгийн орчин дахь явган хүний зам дээр барьсан хашаа, хайс хашлагыг буулгах ажлыг эхлүүлж, хэрэгжүүлэхээр зорьж буй гэнэ.

 

 Г.АРИУНЦАЦРАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД