Барааны үнэ өсөхөд хавдрын өвчлөл нэмэгддэг

2014 оны 09 сарын 01

Долларын ханшийн хэлбэлзэл, төгрөгийн ханшийн сулралаас үүдэн манайд хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол нэмэгдэж байгаа. Энэ цаг мөчид Бразилийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Бараа, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нь хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг гэнэ. Шалтгаан нь маш энгийн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд олон хүн эрүүл, зөв хооллохоо умартаж, аль хямдыг нь хүнсэндээ хэрэглэдэг аж. Эдийн засгийн өсөлт буурч мөнгөний ханш унахад цэвэр, байгалийн, эсвэл органик хүнсний бүтээгдэхүүний үнэ хамгийн түр үүнд нэмэгддэг нь судалгаагаар нотлогдсон бол чанар муутай, химийн найрлагатай бүтээгдэхүүний үнэ бараг тогтмол, бага зэрэг л хэлбэлздэг байна. Тиймээс иргэд хямд бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь бүх төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэх үндсэн шалтгаан болдог аж.

 

 

 О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД