“АЙМАГ БҮРТ 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР АРХАНГАЙГААС ЭХЭЛЛЭЭ

2014 оны 09 сарын 01

 Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд аймаг бүрт 1000 айлын орон сууц барих болсон. Уг ажлыг Төрийн орон сууцны корпорац хэрэгжүүлж буй. “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөт өлбөрийн нээлт уржигдар Архангай аймагт болов. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд тус аймгийн Эрдэнэбулган суманд Төрийн орон сууцны корпорацын захиалгаар 120 айлын орон сууц барьж эхэлжээ. “Хасу мандал” компанийн гүйцэтгэж буй барилгын ажил өдгөө 25-35 хувьтай байгаа аж. Дээрх хөтөлбөрийн хүрээнд өдг өө Архангайгаас гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймагт эхний барилгаа барьж эхэлсэн бол цаашид Орхон, Хөвсгөл, Дорнод, Ховд аймагт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

 Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД