Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг дахин гурван жилээр сунгана

2014 оны 09 сарын 01

Монголын хөрөнгийн бирж 2011 онд Лондоны хөрөнгийн биржтэй нийт 13.4 сая ам.долларын үнийн дүн бүхий Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээл дэх шилдэг стандарт, практикийг нэвтрүүлэн Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний бирж болгохоор ажилласан билээ. Тэгвэл эл гэрээг дахин гурван жилээр сунгахаар зэхэж буйг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Энэ сарын 9-нд Их Британийн Лондон хотноо Монголын хөр өнгийн зах зээлийн өдөрлөг зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд эл арга хэмжээний үеэр дээрх гэрээг сунгах ажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжийн дагуу уг гэрээнд Монголын талаас Сангийн сайд Ч.Улаан болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар гарын үсэг зурах юм байна.

 

 

 Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД