Аймаг сумдын эмнэлэгүүдэд УАЗ0666 автомашин хүлээлгэн өглөө

2014 оны 08 сарын 26

    Улсын хэмжээнд 1100 орчим түргэн тусламжийн машин ажиллаж байна. Түүний дөчин хувь нь хөдөө сумдад, хорин хувь нь аймгийн  төвийн Нэгдсэн эмнэлэгүүдэд, хорин хувь нь ЭМЯ-ны харьяа нэгдсэн томоохон төвүүдэд байдаг байна. Автомашин хувиарилах тухай Эрүүл мэндийн сайдын 279 дугаар тушаал гарсан. Үүний дагуу нийт гуч орчим түргэн тусламжийн машинаар хангахаар төлөвлөөд байгаа аж. Түүний эхний 13 машиныг аймаг сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө. Нийт 461.500.00 төгрөгийн өртөг бүхий УАЗ0666 маркийн автомашинийг Говь Алтай аймгийн Цогт сум, Увс аймгийн Бөх мөрөн, Баянхонгор аймгийн Галуут, Завханы Ургамал, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймаг Бүрэн сум, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сэлэнгэ Зооноз өвчин судлалын төв, Төв аймаг Баянжаргалант , Улаанцайдам, Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ, Өмнөговь Сэврэй сум зэрэг аймаг сумдын нэгдсэн эмнэлэгүүд хүлээн авлаа. Хөдөө орон нутгийн Нэгдсэн эмнэлэгүүдийн тусламж үйлчилгээний машин хүрэлцээ муу, зам бартаа муу байдаг учраас амархан элэгдэж, эвдэрдэг, акталсан байдаг аж. Тухайлбал Дундговь аймгийн Хулт, Луус сумууд түргэн тусламжийн  машингүй байгаа юм. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хувьд 2006 оноос хойш Парш шинэчлэл хийгдээгүй, сумандаа байгаа ганц машин нь 2009 оны зуднаар эвдэрч ашиглах боломжгүй болжээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын хувьд аймгийн хамгийн хойгуур байдаг, хилийн наана очих хязгаар нутаг юм. 5000 орчим хүн амтай энэхүү сумын тусламж үйлчилгээний машин ихэнхдээ хугацаанаасаа хэтэрсэн, аклагдсан учир ийнхүү түргэн тусламжийн машин өгч байгаад баяртай байгаагаа аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга Б.Нансалмаа илэрхийллээ..                                                                                                                    М.Болорцэцэг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД