Онлайн орчинд хуулийн зохицуулалт хэрэгтэй байна

2014 оны 08 сарын 26

     Нийт 23 гишүүн орноос бүрдсэн “Онлайн эрх чөлөө эвсэл” нь сайн дурын үндсэн дээр 2011 оны 12 сард байгуулагджээ. Энэхүү эвсэл нь жилд нэг удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, тухайн жилдээ даргалах орныг сонгодог аж. Одоогийн байдлаар таван удаа эвслийн бага хурал зохиож интернэтийн эрх чөлөө, эрх чөлөөгүй орнуудад хэрхэн туслах талаар хэлэлцэж, гарцыг хайн ажиллаж байна. Манай улс мөн интернэтийн эрх чөлөөг дэмжигч орны тоонд зүй ёсоор ордог. Эвслийн гол зорилго нь хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийн түгээмэл тунхаглал, үг хэлэх, хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрхтэйг тунхаглаж,үүнд  интернэт орчин чөлөөтэй байх ёстой гэж үзэж байгаа юм. 2012 онд Кэняагийн Найробид болсон чуулганаар Интернэт эрх чөлөөг нийгмийн хөгжилтэй хэрхэн холбох вэ гэдгийг тодотгосон бол, өнгөрсөн жилийн хувьд Стон орон даргалж ажиллан интернэт дэх эрх чөлөө хүний эрх хамгаалагдсан байх ёстой, Хүний эрх онлайн байдлаар зөрчигдөх ёсгүйг гол болгон ажиллажээ. Ирэх 2015 онд Монгол Улс албан ёсоор “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийг даргалж ажиллахаар сонгогдлоо. Үүнтэй холбогдлуулан АНУ, Англи, Герман, Итали, Стон зэрэг орны дипломат ажилчид ирж  Монгол оронд интернэт орчин ямар байгаа, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.Үүнд amjilt.com хаагдсан асуудал хөндөгдсөн. Монгол орны хувьд интернэт орчинд хуулийн зохицуулалт байдаггүй, үүнд хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй байгааг Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал онцоллоо. Ирэх жилийн таван сард Монгол Улс  олон улсын нийгэмлэгийн тэргүүн байдалтай орж байгаатай холбогдуулан онлайн эрх чөлөөнд тулгарч буй асуудлын талаар Чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Чуулганаар иргэний нийгэм, хувийн хэвшил, мэдээлэл харилцаа холбооны байгууллагуд хамтарч ажиллана.Мөн  Google, Microsoft, twitter,facebook зэрэг томоон компаниудыг урьж оролцуулахаар төлөвлөөд байна.                                                                                                                   М.Болорцэцэг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД