МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийг сэжигтнээр татах уу

2016 оны 02 сарын 18      0      609

МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд уржигдар орой саатуулан шалгаж эхэлсэн нь өчигдөр олны анхааралд өртөв. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүйг АТГ-ынхан мэдэгдсэнтэй зэрэгцээд ийм үйл явдал болсон нь тус намынхны “Улс төрийн зорилготой ээлжит баривчилгаа” гэх яриаг дэврээж орхилоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний явуулсан байцаан шийтгэх ажиллагаа нь Эрүүл мэнд,...

“Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүх, Татварын Д.Энхбат нар суллагджээ

2016 оны 02 сарын 17      0      1006

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын дуулиант хэргийн нэг холбогдогч болох тус газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат саяхан суллагджээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг 2014 оны хоёрдугаар сард хэлэлцээд Ч.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаар дамжуулан онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний орлого олж...

Г.ЭРДЭНЭБААТАР: ХИЛИЙН БҮСИЙН ХОЁР СУМЫН БҮХ МАЛЫГ ПАСПОРТТАЙ БОЛГОСНООР МАЛЫН ХУЛГАЙ БУУРЛАА

2016 оны 02 сарын 17      3      1692

Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Эрүүгийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тайван аймгийн тоонд Завхан орох байх, тийм үү? -Эрүүгийн нөхцөл байдлын хувьд амгалан тайван аймгийн тоонд ордог. Энэ нь иргэд, олон түмний маань зан заншил, ёс уламжлал, удам угсаагаа сайтар хүндэтгэдэгтэй холбоотой. Бурхан шашнаа ихэд шүтэж, дээдэлдэг учраас буруу замаар яваад байхыг боддоггүй. Түүнээс гадна шударга зүйлийг их хүсдэг хүмүүс л дээ....

Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүй гэжээ

2016 оны 02 сарын 17      2      811

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдох нь гэсэн яриа Төрийн ордноор эргэлдсээр удлаа. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 1-нд ХЭГ/220 тоот бичгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын албан тушаалд Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж буйгаа мэдэгдээд түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Нийтийн албанд нийтийн...

Т.БАТААРЫН хэргийн БАЛАРСАН МӨРӨӨР

2016 оны 02 сарын 16      4      1144

Үргэлжлэл. Түрүүч нь 2016.1.22-ны дугаарт >> http://niitlegch.mongolnews.mn/n/tsolmon/83111 Зүүний хүчний холбоо эзэмшил газраа хүрэн хашаагаар хашжээ “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгсэн Тарбозавр батаарын чулуужсан ясыг Монгол Улсын өмч гэдгийг нь цагдаагийн байгууллага батлахын зэрэгцээ энэ төрлийн олдвороор дагнан гаршсан дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан гэмт бүлэглэлийг илрүүлсэн. Хууль бус наймаачдын уршгаар Монголын хэчнээн өмч гадаадын...

Элчин сайдын нэрийг барьж бусдыг залилж байжээ

2016 оны 02 сарын 06      0      759

Монгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Даваадоржийн нэрийг барьж бусдыг залилж байсан хүмүүсийг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Манай улсын иргэн О.Ганбат,  Н.Отгоо нар түүний гарын үсэг бүхий хуурам визний материал бүрдүүлж, Шведийн виз найдвартай гаргаж өгнө хэмээн зар тараадаг байж. Ингэхдээ фэйсбүүк болон www.orloo.mn цахим хууданд зараа тавьдаг бөгөөд henryusa517@gbail.com/ Grace JOSEE /Viber/8 John...

ЛОМБАРДАНД ХУУЛЬ ХЭРЭГГҮЙ, ХАРИН ЖУРМЫГ НЬ САЙЖРУУЛЪЯ

2016 оны 02 сарын 05      4      1919

Нэг үе борооны дараах мөөг шиг цэцэглэж байсан ломбардууд цаг үеэ дагаад бэхжих нь бэхжиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь үүдээ барьсаар өдгөө нийслэлд барьцаалан зээлдүүлэх 500 гаруй газар үлджээ. Монгол орон зах зээлд шилжсэн үеэс энэ төрлийн бизнес цэцэглэж, олон тэрбумаар нь биш ч, хэдэн сая хүртэлх төгрөгийн дотор иргэдийн байнга хэрэглээд байдаггүй эд зүйлийг барьцаалан зээл олгож, өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулахад нь ломбард тус болж ирсэн гэдэгтэй олон хүн санал...

УИХ-ын гишүүдийн 33 нь л мэдүүлгээ өгчээ

2016 оны 02 сарын 04      0      609

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эдгээр хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагаа энэ сарын 15-нд дуусна. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа хойрго хандаж байна. АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан...

МЯНГАН УГАЛЗАТЫН НУРУУНД ВОЛЬФРАМ ОЛБОРЛОХЫГ ЗӨВШӨӨРСӨН ДАРГА НАРЫГ УДАХГҮЙ ШҮҮНЭ

2016 оны 02 сарын 03      0      856

  Ховд аймгийн Цэцэг, Алтай сумын Засаг дарга нарт Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны дугаартаа мэдээлж байв. Хууль бусаар ашигт малтмал ухах зөвшөөрөл олгосон Засаг дарга нарын хэрэг шүүхээр шийдвэрлээгүй, хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрч байна. Тиймээс бид энэ хэрэг хаана очоод таг болсныг эргэн сурвалжилсан юм....

Б.Батзаяа, Ли Жон Гёл нарыг батлан даалтад гаргажээ

2016 оны 02 сарын 01      5      1141

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригийн үдэш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ. Мөн түүний хэрэгт холбогдон шалгуулж буй БНСУ-ын иргэн, “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өмгөөлөгчийнх нь болон өөр хоёр хүний батлан даалтад өгсөн байна....

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй