УЛСТӨРЧДИЙН МӨЧӨӨРХЛӨӨС БОЛООД ХУРАНДАА НАР ЗОЛИОСЛОГДЖЭЭ

2016 оны 03 сарын 10      6      2169

Цэрэг, цагдаагийн хурандаа цолтой зарим хүнд өнгөрсөн хоёр жил хатуу, халгаатайхан байсан гэхэд хилсдэхгүй. Батлан хамгаалах яамны нэр бүхий хурандаа нарыг албан тушаалын хэрэгт холбогдуулан, 2014 оны нэгдүгээр сард сүр дуулиантайхан баривчилсан. Түүнээс хойш удалгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь “Гүйцэтгэх ажил явуулсан” хэмээн цагдаагийн хэд хэдэн хурандааг буруутган, ажилгүй болгосныг уншигчид санаж буй нь лавтай. Энэ хэргийн учир шалтгаан...

ОХУ-д сурдаг сонсогч нар цэргийн баяраар эх орноо сурталчилна

2016 оны 03 сарын 07      0      784

ОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах аж. ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офицер, сонсогчид дээрх өдрийг тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны...

ХҮН-ын даргыг Дээд шүүх бүртгэж чадсангүй

2016 оны 03 сарын 07      2      1213

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН-ынхан шинэ дарга С.Ганбаатарыгаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт тавиад хэд хонож байсан. Уг хүсэлтийг Дээд шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэхээр товлосон ч, тус намынхны дотоод зөрчлөөс болж хойшилсон гэнэ. Уг нь өнгөрсөн баасан гаригт товлосон хуралд оролцохоор С.Ганбаатар тэргүүтэй найман хүн очжээ. Тэднээс өмнөхөн буюу өнгөрсөн пүрэв гаригт Б.Найдалааг намын даргаараа бүртгүүлэх хүсэлт Дээд шүүхэд ирсэн нь хурлыг хойшлуулах шалтгаан болсон...

Хахууль авсан, Замын-Үүдийн гаальчдыг шалгаж дуусчээ

2016 оны 03 сарын 04      1      825

Замын-Үүдийн гаалийн байцаагч нар БНХАУ-аас бараа оруулж ирдэг наймаачдаас хахууль авч, татварыг нь хөнгөлдөг байсан хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат болон байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар...

ИДСЭН НЬ ЦАГААДАЖ, ИДҮҮЛСЭН НЬ НЭМЖ ХОХИРЧ БУЙ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ОРОН СУУЦ

2016 оны 03 сарын 03      0      1492

Одоогоос хоёр жил гаруйхны өмнө дөө, Батлан хамгаалах яаманд өндөр албан тушаал хашдаг хэд хэдэн хурандааг АТГ-ынхан сүр дуулиантайхан баривчилж, цагдан хорьж байв. БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан “Молекул” гэх Б.Батбаярын хүү, “ХөМоТэ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, төсвийн...

Хүний амь бүрэлгэсэн эмэгтэйг 19 жилийн дараа саатууллаа

2016 оны 03 сарын 03      1      2553

Баянзүрх дүүрэгт 19 жилийн өмнө гарсан хүн амины ноцтой хэргийг цагдаагийн байгууллагынхан олон жил тасралтгүй эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн, сэжигтнийг нь өнгөрсөн бямба гаригт саатууллаа. 1997 оны наймдугаар сарын 5-нд Баянзүрх дүүрэгт оршин сууж байсан Э цээжиндээ дөрвөн удаа хутгалуулан амиа алдсан хэрэг гарсан аж. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн ч гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хүний талаар хангалттай ул мөр олж чадаагүй гэнэ....

Н.Энхбаяр АТГ-т дуудагдсан ч очихгүй байна

2016 оны 03 сарын 02      9      1045

МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс-Монголын залуучуудын холбоо гэх байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт АТГ-ын үүдэнд жагсаал цуглаан хийж тус газрынхныг “Эрх баригчдын захиалгаар ажилладаг” хэмээн буруутгав. Монгол төрийн бүхий л сэнтийд заларч асан, эцэс сүүлдээ Шадар сайдын суудалд суухаар зорьж яваа МАХН-ын дарга Н.Энхбаярын хүслийг хазаарласных нь төлөө АТГ-ын үйл ажиллагааг муухай харагдуулах гэсэн хэсэг хүний төлөө хэдэн залуу ийнхүү жагсжээ. “Ганц...

Прокурорын дэргэдэх МБА-ны дарга асныг өршөөжээ

2016 оны 02 сарын 26      3      871

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар ажиллаж байсан И.Пүрэвцогт өөрийн хүсэлтээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагджээ. Тэрбээр уг албаны даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч Б.Сарантуяатай бүлэглэн 2009-2012 оны хооронд алба хаагчдынхаа цалингаас 200 гаруй сая төгрөг завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 150.3-т заасан эд хөрөнгө завшсан, 263.2-т заасан төрийн албан...

Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар Интерполын сангаас нэрсээ авахуулах хүсэлтэй

2016 оны 02 сарын 24      1      1531

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын “Монголын төмөр зам” төслийн хөрөнгөөс завшсан хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаашилбал гацаж ч болзошгүй нөхцөл байдалд хүрчээ. Учир нь энэ хэргийн гол хоёр сэжигтэн болох “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат АНУ-ын ногоон карт эзэмшин, тус улсын иргэн болсон. “Монголын төмөр зам” компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ ч мөн гадаадад амьдарч байгаа. Ч.Ганбат эх орондоо очиж, гэм...

П.Цогтбаатарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2016 оны 02 сарын 23      0      1201

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын ил захидалтай холбоотойгоор тус намын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус газрын мөрдөн байцаагчийн санал, хэрэгт хяналт тавьж буй прокурорын дүгнэлтэд үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн баасан гаригт П.Цогтбаатарыг сэжигтнээр тооцон, 14 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ....

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй