Хорих ангийн удирдлагад прокуророос шаардлага хүргүүлжээ

2014 оны 09 сарын 17      0      1828

Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн Прокурорын газрын хяналтад байдаг хорих ангиудад шалгалт хийжээ. Энэ шалгалтаар хүмүүжигчээс хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг  шалгасан аж.2014 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн ойр орчмын хорих ангиудад ял эдэлж буй 2327 ялтан  2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаанд гаргасан байна. Түүнээс 1840 нь хорих ангиудын өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал байсан...

“100 чухал сэдэв” нэвтрүүлгийн уран бүтээлчдийн хэргийг хэрэгсэхгүй болгов

2014 оны 09 сарын 17      0      1904

“Херо” энтертайнментын уран бүтээлчдийн өнгөрсөн хавар бэлтгэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” гэх дугаар нь улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон талаар өнгөрсөн зургадугаар сард сэтгүүлчдэд мэдээлсэн билээ. Дээрх нэвтрүүлгээр зарим хүнийг эрлийз хурлийзаар нь дуудаж, нийгэм ч түүнээс болж талцахад ойрхон байсан. Ялангуяа...

“Цэвэр агаар сан”-гийн удирдлагын хэргийг баасан гаригт эцэслэн шийднэ

2014 оны 09 сарын 17      0      1915

Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс таван тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Н.Хүрэлсүх нарын хэргийг баасан гаригт Улсын Дээд шүүхэд хэлэлцэхээр товложээ. Анхан шатны шүүхээс Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан бодогч М.Хуланд долоо,мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ, нярав Х.Болдмаа нарт  таван жил нэг сар, БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд найман жил,  Үндэсний аудитын газрын аудитороор ажиллаж байсан,...

ХААИС-ийн захирал Б.Бямбааг дахин шалгахаар болжээ

2014 оны 09 сарын 17      0      1639

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гаргасан юм. Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулан гэрээ хийлгэж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ...

ЗБГХТГ-т халаа сэлгээ хийв

2014 оны 09 сарын 17      0      2459

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ажлаа хүлээж аваад удалгүй зөвлөлөө хуралдуулж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт өөрчлөлт хийж, удирдлагыг нь солих шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын хэлтсүүдийг нэгтгэж, хоёр тасаг болгон хувааж, цомхон бүтэцтэй ажиллуулахаар болсон юм. Үүний дагуу өчигдөр шинэ томилгоо хийсэн байна. Тухайлбал, ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар, ЭЦГ-ын тус хэлтсийн даргаар...

Т.Халиун, Г.Сарангэрэл нарын ялыг хэвээр үлдээв

2014 оны 09 сарын 17      0      1896

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсоноороо олны анхаарлыг татсан Г.Сарангэрэл, Т.Халиун нарын таван хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 28-нд хэлэлцээд Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр...

ШШГЕГ-ын зарим удирдлагыг өөрчиллөө

2014 оны 09 сарын 15      0      1987

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр томоохон өөрчлөлт хийжээ. Тухайлбал, тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгожээ. Харин түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, хурандаа Г.Туулхүүг  томилсон байна.Мөн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-нд хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний...

“Шар” Энхээ гэх Э.Энхбатад хоёр жил зургаан сар хорих ял оноолоо

2014 оны 09 сарын 15      0      2653

Эрүүгийн ертөнцөд “Шар” Энхээ гэж алдаршсан “Хөх Монгол” компанийн захирал Э.Энхбатыг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн хавар гэгээн цагаан өдрөөр гудамжинд баривчилж дуулиан дэгдээж байв. Э.Энхбат хувийнхаа “Мерседес Бенз G-500” загварын 24-88 УБЦ улсын дугаартай автомашинтайгаа явж байхад нь манай хууль хяналтын байгууллагынхан адал явдалт кинонд гардаг шиг баривчилсныг автобусны цонхоор олон хүн харсан байдаг. Түүнийг тухайн үед Зохион...

“Аэро Монголиа” компанийн захирал асан П.Баатарсүрэнд долоон жилийн ял шийтгэлээ

2014 оны 09 сарын 15      0      1922

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар П.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. П.Баатарсүрэн нь 2007 оны зургадугаар сарын 13-нд “Аэро Монголиа” компанийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх 2000 ширхэг хувьцааг “Моннис интернэйшнл” ХХК-д хоёр сая 200 мянган ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ хийж, “Хувьцаа эзэмшигчийн...

Татвараас зайлсхийсэн хятадуудын ялыг хэвээр үлдээв

2014 оны 09 сарын 15      0      1664

Монгол Улсад төлөх ёстой татвараас зайлсхийж, татварын байцаагчид хахууль өгсөн “Хун Лиан” компанийн захирал Вэй Хун Ван нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцэхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр хадам ах Хан Рун Пин, манай улсын иргэн А.Мэндбат нартай хамтран 2008-2011 онд БНХАУ-аас өөрийн компанийн нэр дээр 3645 мотоцикль, 3251 ширхэг сэлбэг, Монгол Улсын гурван иргэний нэрээр 8177 мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирэн борлуулахдаа компанийнхаа...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй