Химийн хортой бодис тээвэрлэж явсан хүмүүсийг саатууллаа

2014 оны 09 сарын 30      0      5984

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Монгол, Хятадын иргэд химийн хорт бодис их хэмжээгээр авч явсныг хилчид илрүүллээ. Тэд хилийн бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан гэнэ. Тэдний тээвэрлэж явсан зүйлийг шалгахад 175 кг цианит натри,  750 кг идэвхжүүлсэн нүүрс байжээ.  Дээрх хоёр төрлийн химийн бодисыг алт угаах зорилгоор авч явсанаа тэд хүлээсэн бөгөөд цианит натрийг тусгай зааврын дагуу хадгалалтад авч...

Зээрийн эвэр их хэмжээгээр хил давуулахыг завдав

2014 оны 09 сарын 30      1      1805

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорнод,Сүхбаатар аймгийн иргэд зээрийн 8300 ширхэг эвэр хууль бусаар хил давуулах гэж байсныг хилчид илрүүллээ. Олны анхаарлаас зайдуу байх энэ боомтоор хууль бусаар эд зүйл гаргахыг завдах тохиолдол удаа дараа гарч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Оонын хос эврийг 300 грамм гэж тооцвол гурван мянган цагаан зээрийн эвэр нэг тонн болдог аж. Ан агнуурын тухай хуулиар жил бүрийн есдүгээр сараас арванхоёрдугаар...

Канадтай цөмийн хаягдлын талаар мэдээлэл солилцоно

2014 оны 09 сарын 28      8      1892

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн 58 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотод энэ сарын 22-26-нд болжээ. Энэ чуулганаар шинээр гишүүн орон элсүүлэх, 2015 оны техникийн хамтын ажиллагааны фондын хандив, захирагчдын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох, 2013 оны санхүүгийн тайлан, 2015 оны төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцсэн аж.Чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр манай улсын төлөөлөгчдийн тэргүүлэгч, Цөмийн энергийн газар (ЦЭГ)-ын дарга Н.Тэгшбаяр дэлхий дахинаа цөмийн эрчим...

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорих хугацааг сунгалаа

2014 оны 09 сарын 28      1      1992

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүймэдийн Гансүхийг АТГ-аас албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсноос хойш өнөөдөр яг хоёр сар болж байна. Түүнийг цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гаригт АТГ-аас Дүүргийн I прокурорын газарт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, зайлшгүй хорьж шалгах үндэслэлүүд байгаа учраас  цагдан хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлт илгээв. Үүнийг нь прокурорын...

Хууль зүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг томиллоо

2014 оны 09 сарын 25      2      2652

Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр ял шийтгүүлж, албан тушаалаа өгөөд буй. Засгийн газар өчигдрийнхөө хуралдаанаар Ц.Уугангэрэлийг Хууль зүйн дэд сайдын албан тушаалд томиллоо. Түүнийг энэ албанд томилох саналыг өнгөрсөн лхагва гаригийн үдэш хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар шийдвэрлэж, Засгийн газарт өргөн барьсан аж. Цогоогийн Уугангэрэл хууль сахиулах байгууллагын мэргэшсэн алба...

Хадланчин трактортайгаа Сэлэнгэ мөрөнд унаж амиа алдав

2014 оны 09 сарын 25      0      1736

Өвлийн бэлтгэлээ базаасан намрын ид ажил буцалж буй энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна. Тодруулбал, энэ сарын 19-нд хадлангаа хадаж явсан хүн Сэлэнгэ мөрөнд унаж амиа алджээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг,  Зүүн Тэрэмийн Харзны тохой гэх газар Сэлэнгэ мөрний салаанд иргэн Б трактораар хадлан хадаж байгаад мөрний эрэг рүү унасан гэдгийг тус аймгийн Прокурорын газрынхан мэдээллээ. Аймгийн Цагдаагийн...

Туслах комиссар Ж.Амгалан Жанжин штабын академид суралцахаар болжээ

2014 оны 09 сарын 24      1      2785

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгаланг ОХУ-ын Жанжин штабын академийн Аюулгүй байдлын факультетэд суралцуулахаар болжээ. Саяхан айлчилсан ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр тус улсын Хууль зүйн яамны сайд нь манай Хууль зүйн сайдтай хамтран ажиллах, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг суралцуулах талаар тохиролцож, гэрээ байгуулсан аж. Үүний хүрээнд Ж.Амгалан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эмх замбараагүй байдлын үед...

Байгаль экологид учруулсан 17 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2014 оны 09 сарын 24      0      1495

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, байгаль хамгаалах журмын болон тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор “Хяналт-1” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээний эхний хэсгийг өнгөрсөн даваа гаригт дүгнэжээ. Шалгалтын үед улсын үзлэг тооллогод оруулаагүй, бүрэн бус...

Хоёр хүүхдээ хөнөөсөн эрийг гянданд хорино

2014 оны 09 сарын 24      0      1675

Булган аймгийн Орхон сумын I багийн иргэн 33 настай З.Ёндон хоёр хүүхдээ машиныхаа бүхээгт түгжиж, галдан амь насыг нь хохироосон аймшигт хэрэг энэ оны тавдугаар сарын 14-нд гарсан юм. Тэрбээр эхнэртэйгээ маргалдаж, согтуудаа нэг болон таван настай хоёр хүүхдээ “Бонго” маркийн машиндаа оруулж “Хамтдаа үхнэ” хэмээн бензин цацан, гал асаасан ч өөрөө зугтаж, хүүхдүүдээ цоожилж үлдээсэн байжээ. Уг хэргийг Булган аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,...

“Шалз тулаан”-ы хэргийг шүүх удахгүй шийдвэрлэнэ

2014 оны 09 сарын 24      0      2000

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар энэ оны дөрөвүгээр сарын 27-нд Орхон аймагт тоглолтоо толилуулсныхаа дараа Баян-Өндөр сум дахь “Сонор хайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж түлсэн хэрэг тарьж, олныг гайхаж цочирдуулсан билээ. Тэдний “дуэл”-ийг тухайн үед олон нийтийн цахим хуудсаар “шалз тулаан”, “Алдармаагаас ус буцалгагчаа хол байлга” гэх мэтээр хошигнон...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй