Зөн билэгтэн Мехди Ибрагим Монголд амрахаар ирнэ

2014 оны 10 сарын 14      3      2839

Оросын телевизийн “Зөн билгийн тулаан-3” нэвтрүүлгийн ялагч Ираны зөн билэгтэн Мехди Ибрагим Вафа энэ сарын 15-нд буюу маргааш “Аэрофлот” компанийн онгоцоор Улаанбаатарт ирэхээр болжээ. Тэрбээр энэ удаа Монголд ирэхдээ цөөхөн хүнтэй уулзаж, хүссэн асуултад нь хариулт өгөх аж. Түүний ирж буй гол зорилго нь Монголд амарч, намар цагийн уур амьсгал, малчдын ахуй амьдралтай танилцах юм байна. Тэрбээр энэ амралтаа нэлээд эртнээс төлөвлөсөн бөгөөд хэдийд очихоо нэлээд...

Нийслэлийн цагдаагийн газрын дарга батламжаа гардаж авахаар болжээ

2014 оны 10 сарын 14      1      2338

Нийслэлийн цагдаагийн газрын даргаар иргэдийн санал асуулгаар сонгогдсон хурандаа Чойжанцангийн Болдбаатарт маргааш 11.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл батламжийг нь гардуулж өгөхөөр болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны хуульд “Хотын цагдаагийн газрын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцсөний үндсэн дээр хотын захирагч томилно” гэж заасны дагуу Э.Бат-Үүл, тэргүүн комиссар С.Баатаржав нар...

Баянголын Цагдаагийн II хэлтэс шинэ байртай болно

2014 оны 10 сарын 14      0      2317

Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийг шинэ байртай болгохоор шавыг нь тавилаа.  Тус хэлтэс нь өөрийн гэсэн байргүй бөгөөд өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн I хорооны байранд түр байрлаж, үйл ажиллагаа явуулж буй аж.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах дөрвөн давхар, гурван мянган ам метр талбай бүхий, 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Цагдаагийн II хэлтэсийн шинэ байр Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт, Наркологийн төвийн хойд талд баригдах бөгөөд барилгын ажил хийгдэж...

Бааранд бүжиглэдэг орос бүсгүйчүүд визгүй байжээ

2014 оны 10 сарын 10      4      2923

Хан-Уул дүүргийн нутаг, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Центро” шөнийн цэнгээний газарт бүжиглэдэг ОХУ-ын иргэн хоёр эмэгтэйг уржигдар орой хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр дээрх хоёр эмэгтэй манай улсад жуулчны визээр орж ирсэн байж. Жуулчин ангиллын визээр орж ирсэн хүмүүс манай улсад ямар нэгэн хөдөлмөр эрхлэхгүй байх хуультай. Гэтэл шөнийн цэнгээний газарт бүжгийн үзүүлбэр...

Хар сүүлт агнаж явсан хулгайн анчдыг хилчид илрүүлэв

2014 оны 10 сарын 10      1      4455

Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хариуцсан хэсгийн хилийн зурваст энэ сарын 7-нд хар сүүлт, цагаан зээр хууль бусаар агнаж явсан хулгайн анчдыг хилчид илрүүлэн саатуулжээ. Анчид Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат хүмүүс байсан бөгөөд ан хийх үедээ “УАЗ-469” маркийн автомашин хөлөглөж, “Вепрь”, “Дробинк” маркийн буу, хоёр нүдний дуран зэргийг ашиглаж явсан гэнэ. Тэд хэд хоногийн өмнөөс урьдчилан тохиролцож, буу сумаа бэлтгэснээ...

МАХН-ын “төлөөлөгч” ШШГЕГ-ын дэд даргаар томилогджээ

2014 оны 10 сарын 10      4      2643

Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАХН өөрийн “төлөөлөгчөө” ШШГЕГ-ын дэд даргын албан тушаалд томилжээ. Энэ тухай мэдээллийг тус газрынхан болон МАХН-ынхан нууцалж буй юм байна. Уг албан тушаалд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Дэмбэрэлдоржийн Мөнхсайхан гэх залууг томилжээ. Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан, АТГ, цагдаагийн байгууллагад түүний өмнөөс очиж...

Түгээгч залууг хөнөөсөн дэлгүүрийн эзэн өмнө нь ял шийтгүүлж байжээ

2014 оны 10 сарын 08      4      2987

АПУ компанийн бараа, бүтээгдэхүүний борлуулагч Б.Алтанхуяг өнгөрсөн есдүгээр сарын 15-нд гэрээт дэлгүүрүүддээ архи, шар айргаа хүргэж яваад сураггүй болсон нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан тарьж, олны анхаарлыг татсан. Улс орон даяар эрэн сурвалжилсны дүнд, сураггүй болсноос нь хойш 15 хоногийн дараа Налайх дүүргийн нутаг, Жадамбын уурхайн ард байсан нүүрсний хуучин амнаас (15 м-ийн гүнээс) Б.Алтанхуягийн цогцсыг иргэдийн мэдээллээр олсон билээ. Талийгаачийн цогцост хийсэн...

Хар тамхитай тэмцэх чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллана

2014 оны 10 сарын 08      0      1916

БНХАУ-ын Мансууруулах бодист хяналт тавих үндэсний комиссын нарийн бичгийн дарга бөгөөд НАХЯ-ны Мансууруулах бодист хяналт тавих товчооны ерөнхий захирал Лию Юэжин, тус улсын НАХЯ-ны Мансууруулах бодист хяналт тавих товчооны дарга Юу Хайбин, ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Мансууруулах бодист хяналт тавих Юу Хай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа.Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ, эргэлт нь олон улс үндэстэн дамжин тархаж, хөрш зэргэлдээ улсууд төдийгүй...

Солонгос эмч нар аутизмтай хүүхдүүдийг оношилж байна

2014 оны 10 сарын 08      0      4484

Аутизмын эмгэгтэй хүүгийн эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Анд хүүхдүүд” төрийн бус байгууллагын урилгаар БНСУ-ын Сөүл хотын “Ёнсей северанс” эмнэлгийн Хүүхдийн сэтгэцийн тасгийн эрхлэгч доктор Сон Дон Хо тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд Улаанбаатарт ирж, энэ төрлийн эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдийг оношилж байна. Манайд аутизмын эмгэгийг бүрэн гүйцэд оношилж, үнэлгээ хийх мэргэжилтэн хараахан үгүй бөгөөд ийм эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүд гадаадад очиж...

Цагдаагийн ажилтныг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял шийтгэлээ

2014 оны 10 сарын 07      0      1874

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн” дэлгүүрт цагдаагийн алба хаагч буудуулж амиа алдсан хэрэг 2013 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт ажиллаж, гэмт этгээдүүдийг нэг их удалгүй баривчилсан.  Албан үүргээ гүйцэтгэж, хулгайн гэмт хэргийг илрүүлэхээр явсан цагдаагийн алба хаагч Б.Төмөрчөдөрийг тус сумын дунд сургуульд сурдаг, 17-19 настай Х.Сайгаш, Х.Сапаргали,...

Г.Цолмон

Гансүхийн Цолмон Монгол хэлбичгийн дээд сургууль, 2003 он, сэтгүүлч Балдорж шагналын шилдэг 10, Хэвлэл мэдээллийн тэргүүн, "Ган үзэгтэн", "Өнөөдөр" сонины шилдэг бичлэгийн удаа дараагийн шагнал...    » Дэлгэрэнгүй